| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/14032/И |
| Дугаар | 191/ШШ2026/01412 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2026/01412
2026 01 22 191/ШШ2026/01412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* ******* ХК /РД: *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гантулгын ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Боржигон овогт Гантулгын ******* /рд:*******/ нь 2024 оны 05-р сарын 22-ны өдөр ******* *******тай ЗГ-R000184740-2024/05/22 тоот Дижитал зээлийн гэрээ 3 /Дижитал зээл-харилцагч/-г байгуулж 10,000,000.00 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гучин) сарын хугацаатайгаар, сард 2 удаа (сар бүрийн 15, 30-нд) буцаан төлөх үүрэг хүлээн авсан. ******* ******* нь харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулагдсан өдөр зээлдэгчийн дансанд зээлийн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дижитал зээлийн гэрээний Хавсралтад заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийн дагуу зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна. Зээлдэгч Г.******* нь 05/30/2024-09/06/2025 хооронд нийт 28 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 4,135,284.98 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,030,320.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,161.67 төгрөг буюу нийт 6,171,767.33 төгрөг төлсөн. "******* *******" ХК-ийн зүгээс зээлдэгч Г.*******д холбогдуулан дээрх зээлийн үүрэгт гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,050,668.01 төгрөгийг гаргуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 09-р сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10-р сарын 29-ний өдрийн 197/ШЗ2025/69027 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.******* нь нэхэмжлэлд дурдсан "Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13 дугаар хороолол, Шинэ зуун хотхон, 24в байр, 16 тоот хаягт бүртгэлтэй боловч, тус хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. "******* *******" ХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч Г.*******ы ******* *******анд харилцагчаар бүртгүүлэхдээ бөглөсөн анкетдаа бөглөсөн болон иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн хаяг болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13 дугаар хороолол, Шинэ зуун хотхон, 24в байр, 16 тоот" хаягаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь тухайн хаягт оршин суудаггүй гэх шалтгаанаар хариуцагчийн хаяг тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлагатай болоод байна. Иймд Г.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаар Эрх олгох тухай тушаал, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18/14/1206 тоот Итгэмжлэл, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-R000184740 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн R000184740 дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, Г.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШЗ2025/69027 дугаартай захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/006634 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Г.*******ы оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Г.*******ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гантулгын ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ....Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШЗ2025/69027 дугаар захирамжаар Г.******* нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, шинэ зуун хотхон, 24в байр, 16 тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.******* нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ-R000184740 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн R000184740 дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ зэргээр Г.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Г.******* нь Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, 17060 үйлдвэр гудамж, 53/4 дүгээр байр, 2 дугаар орц, 337 тоот хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3 Г.******* нь Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, 17060 үйлдвэр гудамж, 53/4 дүгээр байр, 2 дугаар орц, 337 тоот хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гантулгын ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гантулгын ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас: 8808-5699, 8904-6084/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА