Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 311/ШШ2026/00107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар...........овогт ................гийн ............., ............. овогт ............гийн ......... нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин ............ийн .............., 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү ............ийн ........... нарыг эх Л..............гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар Б............... нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин ..............ийн ................, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү ............ийн .............. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг Б...............оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

5. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л..............д даалгасугай.

6. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхгүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг нэхэмжлэгч, хариуцагч Б............. нарт тайлбарласугай.

8. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б............ид,  энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Л.............нарт даалгасугай.

10. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Завхан аймгийн .......... сумын .......... баг, ......................гудамж .. тоотод байрлах, гэрчилгээний дугаар-..........., Улсын бүртгэлийн ........... дугаартай 64 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон адуу 3 толгой /морь-2, гүү 1/, үхэр /сарлаг/ 11 толгой /бяруу 2, үнээ 5, шүдлэн 4/, хонь 10 толгой /хязаалан насны 10/, ямаа 23 толгой /борлон 5, хязаалан насны 18/ мал, нийт 45 толгой мал зэргийг тус тус нэхэмжлэгч Л............., охин Б..............., хүү Б............нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Л..............гаас Завхан аймгийн ......... сумын ... баг, ................. гудамж .. тоотод байрлах, гэрчилгээний дугаар-.........., Улсын бүртгэлийн ................. дугаартай 64 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс болон адуу 3 толгой /морь-2, гүү 1/, үхэр /сарлаг/ 11 толгой /бяруу 2, үнээ 5, шүдлэн 4/, хонь 10 толгой /хязаалан насны 10/, ямаа 23 толгой /борлон 5, хязаалан насны 18/ мал, нийт 45 толгой малын үнээс 1 хүнд ногдох хэсгийг буюу 8,250,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б..............ид олгосугай.

11. Нэхэмжлэгчийн гэр бүлийн дундын эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хэсгийг хүүхдүүдийн тэтгэлэгт олгуулах, малчны зээлийг адил тэнцүү хэмжээгээр төлүүлэх тухай шаардлагыг хэлэлцэхгүй  орхисугай. 

12. Нэхэмжлэгч нь шинжээчийн зардалд 400,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

13. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад  хүргүүлэхийг шүүгчийн туслах /П.Янжмаа/-д даалгасугай.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б............оос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б............ид олгосугай. 

15. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний өөрчлөлтийг харгалзаж байхыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

16. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.БАЛЖИННЯМ