| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00914/И |
| Дугаар | 303/ШШ2025/00749 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 303/ШШ2025/00749
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК,
Хариуцагч: ******* ******* ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 23,190,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2024 оны 12-р сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг "******* өлзий ******* ХХК-ны захирал Ц.Дуламжавын хүсэлтээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2 удаагийн зарлагаар 29,219,188 төгрөгийн барааг худалдан борлуулахаар зээлээр өгсөн, 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр 6,028,250 төгрөгийн бараа буцаалт хийж, *******оо 23,190,938 төгрөгийн барааны төлбөрийг төлөөгүй байгаа болно. 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 303\Ш32025\02308 дугаартай захирамжаар шүүхийн нэрийг буруу бичсэн, хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Захирамжид зааснаар шүүхийн нэрийг зөвтгөж бичсэн, нэхэмжлэлийг нотолсон баримтууд болох худалдах худалдан авах гэрээ, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан зэрэг нь эх хувиараа байгаа, харин хариуцагчийн талаарх мэдээлэлтэй холбоотой 4 хуудас баримт нь ******* ******* ХХК-д эх хувиараа байхгүй, гэрээ байгуулахад хавсаргасан байсныг шүүхэд хамтад нь гаргаж байгаа болно. Иймд ******* өлзий ******* ХК-ны захирал Ц.Дуламжаваас 23,190,938 төгрөг гаргуулж ******* ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 23,190,93 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 23,190,93 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ******* ******* ******* ХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн ******* тоот данснаас 136,952 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 136,952 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийн 23,190,93 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн ******* тоот данснаас 136,952 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 136,952 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах тус тус эрхгүй болохыг дурдсугай.