| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03927/И |
| Дугаар | 312/ШШ2026/00359 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2026/00359
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********-д холбогдох ****** аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай ****** худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт ****тоот 44.39 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******-ийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 11в хороолол 31 тоот Орхон молл худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт 2013 тоот 44.39 м.кв талбайг Н.Мөнгөн /РД: ФБ87082776/ худалдаж авсан нь үнэн бөгөөд төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан тул тус талбайг Н.Мөнгөний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ********д холбогдуулан ****аймгийн **** сумын нутаг дэвсгэрт байрлалтай **** худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах ****3 тоот 44.39 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч *****ийн төлөөлөгч ** нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******сумын нутаг дэвсгэрт байрлалтай О******худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах ****** тоот 44.39 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА