| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03953/И |
| Дугаар | 312/шш2026/00363 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/шш2026/00363
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: *********ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,979,211 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1,979,211 төгрөгийг 2026.01.26-нд 395,843 төгрөг, 2026.02.26-нд 395,843, 2026.03.26-нд 395,843 төгрөг, 2026.04.26-нд 395,843 төгрөг, 2026.05.26-нд 395,843 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******ээс зээлийн гэрээний үүрэгт 1,979,211 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч **** нь 2026.01.26-нд 395,843 төгрөг, 2026.02.26-нд 395,843, 2026.03.26-нд 395,843 төгрөг, 2026.04.26-нд 395,843 төгрөг, 2026.05.26-нд 395,843 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,617 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ****ээс 23,308.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,979,211 төгрөгийг хариуцагч ****** нь 2026.01.26-нд 395,843 төгрөг, 2026.02.26-нд 395,843, 2026.03.26-нд 395,843 төгрөг, 2026.04.26-нд 395,843 төгрөг, 2026.05.26-нд 395,843 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүү*************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,617 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ***ээс 23,308.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА