Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 312/шш2026/00365

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,

 

Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******

 

Хариуцагч: *********нарт холбогдох 3,844,134.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч ****** нараас 3,844,134.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *****шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие******** нь**********иас нэхэмжилсэн 3,844,134.55 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 28-нд 300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-нд 300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-нд 300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 28-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-нд 1,544,134.35 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ****** нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******** татгалзаж, үндсэн зээлдэгч Д******с гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С****** нь хариуцагч ******аас 3,844,134.55 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч ****** нь 2026 оны 02 дугаар сарын 28-нд 300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-нд 300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-нд 300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 28-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-нд 1,544,134.35 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С*******-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,844,134.55 төгрөгийг хариуцагч ******нь 2026 оны 02 дугаар сарын 28-нд 300,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-нд 300,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-нд 300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 28-нд 1,400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-нд 1,544,134.35 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,456 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******аас улсын тэмдэгтийн хураамж 38,728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТТУЛГА