| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2025/01558/И |
| Дугаар | 193/ШШ2026/00232 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 193/ШШ2026/00232
2026 02 02 193/ШШ2026/00232
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ы д холбогдох
Түрээсийн гэрээний үүргийн биелэлт нийт 933,000 төгрөг, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Э.д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт нийт 933,000 төгрөг, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт нийт 933,000 төгрөг, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 48,571 төгрөгийг хариуцагчаас, 48,571 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН