Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

            улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Д-т холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Э-ын Д  

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө У.М-ын эзэмшлийн *улсын дугаартай “Тоёота приус-11” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Хан-Уул дүүргийн дүгээр байрны гадна тээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн ** улсын дугаартай Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлан авч бусдад 75.000 төгрөгний хохирол,

-2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө У.М-ын эзэмшлийн *улсын дугаартай “Тоёота приус-11” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Хан-Уул дүүргийн дугаар байрны гадна тээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан иргэн С.Б-ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлан авч бусдад 75.000 төгрөгний хохирол,

-2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дүгээр байрны гадна байх автомашины зогсоолоос иргэн П.О-гийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлж бусдад 75.000 төгрөгний хохирол,

-2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Л-гийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлан авч бусдад 75.000 төгрөгний хохирол,

 -2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн  дугаар байрны гадна байх автомашины зогсоол дээр байсан иргэн П.Э-ы эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлан авч бусдад 75.000 төгрөгний хохирол, 

-2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн Г.А-ийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлан авч бусдад 75.000 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Д-ээс: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

-Хохирогч Б.Б-ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрий 21 цагийн орчим би өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын ** улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ Буянт-Ухаа 2 хорооллын 1001 дугаар байрны гадна талын зам дагуу байрлуулаад машиныхаа дулаан хучлагаар хучиж үлдээгээд гэртэй орсон...харин маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 08:30 цагийн үед гарч машин дээрээ ирэхэд машины бүтээлэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 69 хуудас\

-Хохирогч Б.Б-ын “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрий 21 цагийн орчим би өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ Б дугаар байрны гадна байрлах машины зогсоол дээр тавиад өөрийнх нь дулаан хучлагаар хучаад гэртэй орсон. Шөнөдөө машинаа эргэж тойрч хараагүй, харин маргааш өглөө нь буюу2018 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 08 цагийн үед гараад харахад машины бүтээлэг байхгүй байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/,

- Хохирогч П.О-гийн: “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цагийн орчим би найз залуутайгаа 1003-1004 дүгээр байрны завсар машины зогсоол дээр өөрийннхөө эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн байрлуулаад машиныхаа дулаан хучлагаар машинаа бүтээгээд гэртээ орсон. Тэр шөнөдөө машинаа хараагүй , өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн үед би гэрээсээ гараад машин дээрээ очсон. Тэр үед манай машины хучлага байхгүй байсан. Их гайхаад машинаа хучаагүй бил  үү гэж гайхаад хучлагаа шалгаад үзсэн. Тэр үед өнгөрсөн шөнө нь машинаа хучлагаараа хучсан гэдгээ санасан. Тэгээд хучлагаа хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн. Цагдааг ирсэний дарааа СӨХ-ийн  хяналтын камерын бичлэг шүүж үзсэн. Тэгтэл Л- гэдэг эгч хучлагаа алдсан гэж хэлж байсан. Бас хяналтын камер шүүж байсан. Тухайн камерын бичлэгт хар бараан өнгийн куртик өмссөн өндөр нуруутай, туранхай, хар царайтай, онигор нүдтэй, 25 орчим настай залуу байсан. Тэр залуу мөнгөлөг саарал өнгийн приус-11 загварын тээврийн хэрэгсэлтэй байсан. Тээврийн хэрэгсэл нь урдаа болон ардаа өөр дугаартай байсан. Тэр өдөр гурван машины хучлага алдагдсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 80 хуудас\

-Хохирогч Б.Л-гийн: “... би 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн орчим гэртээ ирсэн. Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслээ өөрийнхөө 1016 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан.тухайн үед өөрийнх нь бор ногоон эрээн өнгийн хучлагаар хучаад гэртэй орсон. Шөнийн 01 цагийн үед би цонхоороо харахад машин бүтээлэгтэйгээ зүгээр байсан. Би маргааш өглөө нь эрт ажилтай байсан учраас би өглөөний 05:30 цагт гэрээсээ гараад хартал машины бүтээлэг алга болсон байсан. Би машинаа хяналтын камерын доор тавьсан байсан учраас камерын бичлэг шүүж үзсэхээр болсон. Би цагдаагийн байгууллагад эд зүйлээ алдсан тухай дуудлага өгчихөөд хяналтын камерын бичлэг үзсэн. Тухай үед манай байрны баруун талаас приус-10,11 загварын мөнгөлөг саараг өнгийн машинттай нэг эрэгтэй хүн орж ирээд машины урд хэсэгт нь авчираад өргөөд өөрийнхөө машины урд талын суудал дээр хийгээд байрны зүүн тал руу гарч байгаа бичлэг харагдсан...” гэсэн мэдүүлэг. \ хх-ийн 85 хуудас\  

- Хохирогч П.Э-ы: “... 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн үед би өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг өөрийнхөө байрны гадна байрлуулсан. Тухайн үед би машинаа өөрийнхөө дулаан хучлагаар хучаад баруун талын урд хэсэгт байдаг түгжээгээр нь түгжээд гэртээ орсон. Тэр шөнөдөө машинаа эргэж тойрч хараагүй. Харин маргааш өдөр нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16:30 цагт  гэрээсээ гараад хартал машины бүтээлэг байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. \хх-ийн 91 хуулас\

-Хохирогч Г.А-ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн үед би өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын улсын дугаартай  тээврийн хэрэгслийг “Буянт-Ухаа 2” хорооллын 1010 дугаар байрны гадна талын зам дагуу байрлуулаад. Тухайн үед би машинаа  дулаан хучлагаар хучаад гэртээ орсон. Харин маргааш өглөө буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө 08:30 цагын үед гарч машин дээрээ машины бүтээлэг алга болсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. \2 хавтас 6 хуулас\

             -Гэрч Ц.М-ын: “...2017 оны 12 дугаар сард Б-гийн эзэмшлийн 0* улсын дугаартай “Тоёота приус- 11” загварын тээврийн хэрэгсэлийг 4,500,000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн машиныг худалдах, худалдан авах гэрээгээр авсан. Нэр дээрээ шилжүүлж аваагүй байна. ... Миний машиныг Д- 2018 оны 01 дүгээр сарын эхээр хэсэг хугацаанд хэрэглүүлээч, ээжийгээ хөдөө явуулах гэсэн юм гэж хэлээд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120 дүгээр хуудас/,

-Гэрч С.М-гийн “... би 61-49 УБП улсын дугаартай хөх өнгийн “Тоёота приус- 11” загварын тээврийн хэрэгсэлийг Солонго гэдэг хүнээс түрээсээр худалдаж аваад хоёр сар л болж байна. Харин би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр СОТ-ын байрны урд байрлах амины орон сууцны гадна ил зогсоол  дээр машинаа 21 цагийн орчим байрлуулж тавиад 28-ны өглөө 10 цагын орчим гараад ирсэн чинь машины арын болон арын дугаар алга болсон байсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд:

            “Дамно” ХХК-ны хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 132-133,137-138, 142-143,147-149, 152-153, 2 дугаар хавтас 12-13 хуудас\,

Хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл \хх-ийн 55-57,59 хуудас\

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл \хх-ийн 58 хуудас\

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Э.Д-ийн: “..2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн гэрээсээ гарсан. Би тухайн үед өөрийн танил Мөнх-очир гэдэг ахын машиныг аваад халтууранд явж байсан бөгөөд шөнийн 02 цагийн орчим “Буянт-Ухаа 1 дүгээр хороололд хүн хүргэж өгсөн.тэгээд би нисэх онгоцны буудал орж буусан онгоцноос хүн авах гэж очсон. Тэгтэл тэндээс хүн олдохгүй байхаар нь “Буянт-Ухаа” 2 хороолол замаас хол учраас такси хайж байгаа хүн байж магадгүй гэж бодоод очсон. Байрнуудын голоор явж байгаад  приус-20 загварын тээврийн хэрэгсэлийн хучлагыг аваад машиныхаа арын суудал дээр тавьсан. Миний авсан бүтээлэг ногоон эрээн өнгөтэй байсан. Тэгээд цаашаа “Буянт-Ухаа 2” хорооллын зүүн талын байрнуудын  гадна талд зогсож байсан приус-20 загварын тээврийн хэрэгсэлийн хажуу талд зогсож байгаад тэр машины бүтээлгийг хуулж аваад машиныхаа арын багааж хэсэгт хийсэн. Тэгээд машинаа асаагаад хөдлөх гэхэд цагдаа хүрээд ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 158,162,166,170,174, дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар   / 1 дүгээр хх-ийн 177 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 195 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 179 дүгээр хуудас/,

-Боловсролын гэрчилгээний хуулбар / 1 дүгээр хх-ийн 196 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 182-184 дүгээр хуудас/,

 Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/1 дүгээр хх-ийн 185-193 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Э.Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө У.М-ын эзэмшлийн *улсын дугаартай “Тоёота приус-11” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1001 дүгээр байрны гадна тээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн ** улсын дугаартай Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлан авч бусдад 75.000 төгрөгний хохирол,

-2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө У.М-ын эзэмшлийн *улсын дугаартай “Тоёота приус-11” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Хан-Уул дүүргийн дугаар байрны гадна тээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан иргэн С.Б-ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлан авч бусдад 75.000 төгрөгний хохирол,

-2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн байрны гадна байх автомашины зогсоолоос иргэн П.О-гийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлж бусдад 75.000 төгрөгний хохирол,

-2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Л-гийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлан авч бусдад 75.000 төгрөгний хохирол,

 -2018 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар байрны гадна байх автомашины зогсоол дээр байсан иргэн П.Э-ы эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлан авч бусдад 75.000 төгрөгний хохирол, 

-2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн Г.А-ийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн хучлагыг хулгайлан авч бусдад 75.000 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Б-э, Г.А- С.Б-, П.О-, Б.Л- , П.Э- нарын мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 69,75,80,85,91, 2 дугаар хавтас 6 хуудас/, гэрч Ц.М-ын мэдүүлэг /хх-ийн 120 хуудас/, гэрч С.М-гийн мэдүүлэг \хх-ийн 124 хуудас\, “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 132-133,137-138,142-143,147-148,152-153, 2 хавтас 12-13 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй  болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.   

Шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийг “...машин механизм ашиглаж...” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зохицуулсан байна.   

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар машин механизм хэрэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Д- нь үйлдсэн гэмт хэрэг,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

Нэр бүхий хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд зүйлээ хүлээн авсан тул гомдол, санал байхгүй...” гэж  мэдүүлсэн байх тул Э.Д-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх, шүүгдэгч Э.Д- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг биет байдлаар нь буцаан өгч гэм хор арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзэв.

Мөн шүүгдэгч Э.Д- нь Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ял ошогдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.Д-ийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 15 хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

       Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Д- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.