| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2329001790026 |
| Дугаар | 2025/ДШМ/50 |
| Огноо | 2025-08-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/50
2025 оны 08 сарын 13 өдөр Дугаар 2025/ДШМ/50 Даланзадгад сум
Э.*******, Ж.******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Э.******* /цахимаар/,
Шүүгдэгч Ж.******* /цахимаар/,
Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.*******, Ж.******* нарт холбогдох 2329001790026 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.*******, Ж.******* нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад суурьшлын бүсэд байрлах *******-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккумлятор, *******, *******, *******, *******, *******, , улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс тус бүр нэг ширхэг запас дугуй нийт 7 ширхэг запас дугуйнуудыг 79-61 УНМ улсын дугаартай Хьюндай маркийн микро автобус ашиглан хулгайлж бусдад 6.248.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Э.*******, Ж.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Цогт чонос овогт ын *******, Уран хас овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн" гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.*******, Ж.******* нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Ж.******* нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан микро автобусны үнэ 800,000 /найман зуун мянга/ төгрөг, хууль бусаар олсон орлого 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.*******, Ж.******* нарын хувьд ногдох хөрөнгөнөөс хувь тэнцүүлэн тус тус гаргуулж улсын орлогод оруулж, 2 /хоёр/ ширхэг аккумляторыг шүүгдэгч Э.*******, Ж.******* нараас гаргуулж улсын орлогод оруулж,
Шүүгдэгч Э.*******, Ж.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, баривчлагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.*******, Ж.******* нар нь хохирогч "Эзэн сар хур” ХХК-ийн хохирол төлбөрт 6.248,000 /зургаан сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Ж.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Миний үйлчлүүлэгч Ж.*******, Э.******* нар нь гэмт хэрэг хэрхэн яаж үйлдсэн талаараа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч “Эзэн Сан Хур” ХХК-нд учирсан хохирлын 6.248.000 / зургаан сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. /XX-222 талд/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалт нь зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх байдлыг хамааруулсан ойлголт юм.
Өөрөөр хэлбэл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг, үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн
хариуцлагаас чөлөөлж болно...” гэж хуульд заасан.
Үүнээс үзэхэд, дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдож
байвал шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эрх нь
хуулиар олгогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ
хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг
найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн
улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын
дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс
багагүй ял оногдуулна...” гэж зааснаас харахад, миний үйлчлүүлэгч Ж.*******, Э.******* нарын хийсэн гэмт хэргийн үйлдэл, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нь
дээр дурдсан эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хуулийн агуулгад багтах бүрэн
боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, бодит
хохирлын үнэ болох 6.248.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч талаас гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Мөн анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолд заасан улсын орлогод 5.700.000 төгрөгийг
бүрэн төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдлын тухайд: Ам бүл 6-уулаа
амьдардаг. Эхнэр Э., хүү М. 2018-10-07-нд төрсөн 6 настай, хүү
М. 2016-09-07-нд төрсөн 8 настай, охин М. 2014-02-03-нд
төрсөн 11 настай, хүү М. 2011-03-28-нд төрсөн 14 настай. Хүүхдүүд нь
бүгдээрээ бага насны эцэг эхийн асрамжид хүмүүждэг.
Мөн түүний эхнэр Э. нь хүзүүний зүүн талын 3-р түвшний тунгалгийн
булчирхай 1.6 см томрол, болон зүүн гарын дунд мэдрэлүүдийн эмгэг. Бугуйн сувгийн
дарагдлын хам шинж гэсэн оношнуудтай байнгын эмнэлгээр үзүүлж эм эмчилгээ
хийлгэдэг ба, хамгийн сүүлд 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр "Бриллиант”
эмнэлэгт үзүүлэхэд М50.9-хүзүүний нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг,
тодорхойгүй гэх онош тогтоогдсон байдаг.
Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдлын тухайд: Хоёр дахь амьдралаа
шинээр зохиож яваа, охин Б. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн
одоо 3 настай, түүний эхнэр Ж. нь бие давхар болсон ба 2 сартай
жирэмсний эмчийн хяналтад орсон байгаа.
Иймд Ж.*******, Э.******* нар нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа
гэмшиж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар
учруулсан хохирлыг бүрэн төлсөн, тэдний ар гэрийн ахуй амьдрал, хувийн байдлуудыг
харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн
2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг, 1 жилийн
хугацаагаар хорих ялаар шийтгэн өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт
оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Ж.******* бид хоёр хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ маш их гэмшиж байна. Прокурорын газарт прокурор В.Төгсбаяртай уулзахдаа хэргээ хүлээн зөвшөөрч байна хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж гуйж хэлсэн. Би хоёр дахь амьдралаа зохиогоод таван жил болж байна. Амьдралд нэг алдсан хоёр дахиа алдахгүй гэж хичээж байгаа эр хүн. Одоогийн эхнэр мань 2 сартай жирэмсэн, жирэмсний хяналтад орсон.
“Эзэн сар хур” ХХК-д учирсан хохирол 6,248,000 төгрөгийг төлсөн. Мөн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн улсын орлого болох 5,700,000 төгрөгийн өөрт ногдох хувь болох 2,850,000 төгрөгийг төлж барагдуулсан.
Миний зүгээс гэм буруу болон зүйлчлэлд маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, улсын орлогод оруулах мөнгийг төлсөн, эхнэр бие давхар байгаа, охин 3 настай зэрэг хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж 1 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний хувьд дээрх гэмт хэргийг үйлдсэнээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч яллагдагчаар мэдүүлэг өгсөн цагаасаа эхлэн үнэн зөвөөр мэдүүлж, учирсан хохирлыг “Эзэн сар хур” ХХК-д Э.*******ийн хамт 6,248,000 төгрөгийг төлж барагдуулсан.
Би одоогоор ам бүл зургуулаа амьдардаг. Эхнэр Э., хүү М. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн 6 настай, хүү М. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн 8 настай, охин М. 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 11 настай, хүү М. 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн 14 настай. Хүүхдүүд мань бүгд бага насных. Миний эхнэр хүзүүний зүүн талын 3 дугаар түвшний тунгалгийн булчирхай 1,6 см томрол болон зүүн гарын дунд мэдрэлүүдийн эмгэг, бугуйн сувгийн дарагдлын хам шинж гэсэн оношнуудтай байнгын эмнэлгээр үзүүлж эмчилгээ хийлгэж явдаг.
Иймд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөр болох 6,248,000 төгрөгийг бүрэн төлсөн, улсын орлогод оруулах өөрт ногдох 2,850,000 төгрөгийг төлж барагдуулсан, эхнэр Э.ийн өвчин зовлогтой байдал, бага насны 4 хүүхэдтэй зэрэг хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж 1 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Хэргийн тухайд шүүгдэгчид болон өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргадаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлээд хэрэг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж шийтгэх тогтоол гарсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг өгсний дараа прокурор хялбаршуулснаар шийдвэрлэх эсэхийг шийддэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллах дүгнэлтийг танилцуулсан. Мөн хялбаршуулсан журмыг хэрэглэх боломжтой эсэх талаар танилцуулахыг мөрдөгчид даалгасан байж байгаа. Тухайн үедээ яллагдагчид хэргийг хялбаршуулснаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаагүй учраас ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
Шүүгдэгч нарын ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдолд прокурорын зүгээс хэлэх нэг л зүйл байна. Энэ гэмт хэрэг бол санаатай буюу хулгайлах гэмт хэрэг. Шүүгдэгч нар нь санаатай хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоод шийтгэх тогтоол гарсан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үү, эсхүл өөрчлөлт оруулах уу гэдэг дээр миний хувьд санал алга. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ гэж үзэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Миний үйлчлүүлэгч Э.*******, Ж.******* нар нь шийтгэх тогтоол гарсны дараа өмгөөлөгч авсан. Хэргийн байдалтай танилцаад үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хохирол, хор уршгийг арилгасан буюу бүрэн төлж барагдуулсан байгаа нь хэрэгт авагдсан баримтаар харагддаг. Өөрөөр хэлбэл “Эзэн Сан Хур” ХХК-д 6.248.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа.
Ер нь хэргийг прокурорын шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж хууль хэрэглээний хувьд байсан байна гэдгийг өмгөөлөгчийн зүгээс харсан. Гэвч миний үйлчлүүлэгч нарын хувьд хуулийн мэдлэггүйн улмаас энэ хүсэлтийг гаргахгүй анхан шатны шүүхээр орж шийдвэрлүүлсэн байгаа.
Шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автобусны үнэ 800,000 төгрөг, хууль бус орлого 4,900,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн оногдуулахаар заасан бөгөөд тус бүрийн 2.850.000 төгрөгийг төлж барагдуулсан баримтаа хэргийн хүрээнд гаргаж өгсөн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд шүүгдэгч нарын хувийн байдлыг шүүх харгалзан үзэх хууль зүйн зохицуулалт байгаа учраас ярих нь зүйтэй. Ж.*******ын хувьд ам бүл дөрвүүлээ бага насны хүүхэдтэй. Эхнэр нь шүүх хуралд зорьж холоос ирж оролцож байна.
Эрүүл мэндийн асуудлаар эмнэлгээр явдаг буюу хүзүүний зүүн талын 3 дугаар түвшний тунгалгийн булчирхай 6 см томролтой. Зүүн гарын дунд мэдрэлүүдийн эмгэгтэй гэх оношнууд байгаа ба хагалгаанд орох заалттай. Харин Э.*******ийн тухайд хоёр дахь амьдралаа зохиож байгаа эхнэр нь одоо жирэмсэн байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүх ар гэрийн минь байдлыг харгалзан үзээд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Давж заалдах шатны шүүхэд өгсөн баримтыг үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслээд бидний ялыг багасгаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хяналтын прокурор нь шүүгдэгч Э.*******, Ж.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.*******, Ж.******* нарт тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.*******, Ж.******* нар нь бүлэглэн амар хялбар аргаар мөнгө олж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бусдад мэдэгдэлгүйгээр бусдын өмчлөх эрхэнд халдаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-44 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- 45-53 дахь талууд/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л. /1-р хх-55-59 дэх талууд/, гэрч Ж. /1-р хх-63-64 дэх талууд/, гэрч М. /1-р хх-70-71 дахь талууд/, гэрч А. /1-р хх-66-67 дахь талууд/, гэрч Д. /1-р хх-68-69 дэх талууд/, гэрч П. /1-р хх-73-76 дахь талууд/, гэрч Д. /1-р хх-73-76 дахь талууд/ нарын өгсөн мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ө-23-50 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 80-86 дахь тал/,
Ж.ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 144-149 дэх тал/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.*******, Ж.******* нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;”-д, 2.4 “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.*******, Ж.******* болон тэдний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нар нь шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зааснаар давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн ял хөнгөрүүлэхтэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн тэдэнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан анхан шатны шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг буюу шүүгдэгч нарын үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэнийг журамлаагүй орхигдуулсан байх боловч давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үед шийтгэх тогтоолын 4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан микро автобусны үнэ 800,000 төгрөг, хууль бусаар олсон орлого 4,900,000 төгрөгийг тус бүрийн хувьд ногдох хэмжээгээр буюу шүүгдэгч Э.*******, Ж.******* нар нь тус бүр 2,850,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.*******, Ж.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлуудыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолын:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.*******, Ж.******* нарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.*******ид 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ж.*******ад 1 /нэг/ жилийн хугацаагаар” гэж,
3 дахь заалтын “шүүгдэгч Э.*******, Ж.******* нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг” гэснийг “шүүгдэгч Э.*******, Ж.******* нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан микро автобусны үнэ 800,000 /найман зуун мянга/ төгрөг, хууль бусаар олсон орлого 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.*******, Ж.******* нарын хувьд ногдох хөрөнгөнөөс хувь тэнцүүлэн тус тус гаргуулж улсын орлогод оруулж,” гэснийг “Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Ж.******* нарын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Э.*******, Ж.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА