| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01010/И |
| Дугаар | 320/ШШ2026/00263 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 320/ШШ2026/00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Н*** овогт Н****-н З*** (Р*****), Т*** овогт О****-н Х**** (Р*****) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү З.С***, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин З.Е*** нарыг эх О.Х****-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Н*** З***-н Е***(Р*****)-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Н*** З***ы С**** (Р****)-ийг 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг Н.З***-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гэрлэгчдийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нийт 66,094,729 (жаран зургаан сая ерэн дөрвөн мянга долоон зуун хорин ес) төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дүгээр багийн *** дугаар гудамжны *** тоотод байрлах 508 м.кв талбай бүхий 6**** нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-1**** дугаарт бүртгэлтэй газар, түүн дээр баригдсан 85 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-1**** дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дүгээр багийн *** дугаар гудамжны **** тоотод байрлах 6,546,394 (зургаан сая таван зуун дөчин зургаан мянга гурван зуун ерэн дөрөв) төгрөгийн үнэлгээ бүхий 502 м.кв талбай бүхий 6**** нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-**** дугаарт бүртгэлтэй газрыг тус тус нэхэмжлэгч О.Х****, хүү З.С****, охин З.Е**** нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч О.Х****-с дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн нийт үнийн дүн болох 72,641,123 (далан хоёр сая зургаан зуун дөчин нэгэн мянга нэг зуун хорин гурав) төгрөгөөс ногдох хэсэг болох 14,528,225 (арван дөрвөн сая таван зуун хорин найман мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг, зээлийн төлбөрт 2,000,000 (хоёр сая) төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Н.З***, 14,528,225 (арван дөрвөн сая таван зуун хорин найман мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.С***-д тус тус олгохоор зохигч харилцан тохиролцож хувааснаар шийдвэрлэсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Х****-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг, хариуцагч Н.З***-н сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.З***-с 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Х****-д, нэхэмжлэгч О.Х****-с 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж хариуцагч Н.З***-д тус тус олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч О.Х****, хариуцагч Н.З*** нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН