2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 193/ШШ2026/00269

 

2026         02         06                                         193/ШШ2026/00269

 

 

       Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* байрны залгай, Континентал, өөрийн байранд байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, н /РД:/,

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ы /РД:/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 8,910,938 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч М., С. нарт холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 8,910,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч М., С. нар зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1,845,858 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 78,800 төгрөгийг хариуцагч нараас, 78,800 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН