| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2026/00138/И |
| Дугаар | 193/ШШ2026/00274 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 193/ШШ2026/00274
| 2026 02 06 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хариуцагч: *******,*******,,******* тоотод оршин суух, гийн /РД:/-д холбогдох
15,825,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д.д холбогдуулан 15,825,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгөөс татгалзсан болно.
2.Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Б.******* нь өөрийн өмчлөлийн 10 морийг хариуцагч Д.гийн жуулчдад морь унуулдаг газарт 2025 оны 4-8 дугаар сарын хооронд унуулсан,
- Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Б.*******д*******3,000,000 төгрөгийг гэрээний үүрэгт шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Б.*******д*******3,000,000 төгрөгийг өгсөн, гэрээний хариу төлбөр, төлбөр төлөх хугацааны талаар маргаагүй боловч 2025 оны 8 дугаар сарын морь унуулсан тоо, төлбөрийн хэмжээн дээр маргасан.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Бид хамтдаа олон жил нөхөрлөж ирсэн. Өмнө нь бидний хооронд тооцоон дээр асуудал гардаггүй байсан. Бид 2025 оны 8 дугаар сард маргалдсан. Гэтэл миний 8 дугаар сарын тооцоог бодож, надад өгөх мөнгөө өгөөгүй. Би энэ мөнгөө л авмаар байна гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би Б.*******д өгөх ёстой мөнгөө бүгдийг нь өгсөн. Одоо надад өгөх төлбөрийн үлдэгдэл байхгүй. Би 1 цаг унуулсан морины төлбөрийг 12,000 төгрөг гэж тохирсон болохоос*******0 минут унуулсан морины төлбөрт 12,500 төгрөг өгч чадахгүй. Нэхэмжлэгч санаагаар ийм их тоо бичсэн гэж тайлбарласан.
4. Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, үйл баримтыг зохигчид ялгаатай байдлаар тайлбарлах тул тэдний хүсэл зоригийг илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах шаардлагатай.
Хариуцагч Д. нь жуулчин, аялагч нарт морин аялал хийхэд уналганы морь ашиглуулж тэднээс тодорхой төлбөр авдаг бизнес эрхлэгч иргэн юм.
Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүн, хуулийн этгээдтэй гэрээгээр ажилладаг бөгөөд өөрийн өмчлөлийн морь болон бусдын өмчлөлийн морийг ашигладаг байна.
Иргэний хуулийн*******18 дугаар зүйлийн*******18.1.-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж бусдын өмчлөлийн хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авч, ашигласны хугацааны төлбөрийг гэрээнд заасан хэлбэрээр эд хөрөнгийн өмчлөгч болох Б.*******д өгөхөөр тохирсон гэрээний агуулгаар харахад талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Түрээсийн гэрээ нь хариу үүрэг бүхий бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээ юм. Харин Иргэний хуулийн*******18 дугаар зүйлийн*******18.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулахаар зохицуулсан. Гэхдээ уг гэрээг байгуулсан тохиолдолд хуульд заасан хэлбэрээр гэрээ байгуулаагүй нь талуудын хооронд хийгдсэн хэлцэл, хүсэл зоригийн илэрхийлэл болон тэдгээрийн нэгдлийг үгүйсгэх үндэслэлгүй.
Талууд гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Б.ын өмчлөлийн 10 ширхэг морийг өөрийн эзэмшил, ашиглалд авч, 1 ширхэг морийг 1 цаг (60 минут) ашиглахад 12,500 төгрөг гэж тохиролцсон талаар маргаагүй. Зохигчид нийт 2025 онд 4-8 дугаар сарын хооронд уг гэрээ хэрэгжсэн.
Ингэхдээ хариуцагч 2025 оны 4-8 дугаар сарын төлбөрт нийт*******3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн болон түүний үүргийг хүлээж авахаар заасан этгээдэд шилжүүлсэн.
Зохигчид 2025 оны 4-8 дугаар сард морийг ашигласан хугацааны тоог нарийвчлан гаргавал
2025 оны 4 дүгээр сард нийт 160 цаг * 12,500 төгрөг = 2,000,000 төгрөг,
2025 оны 5 дугаар сард нийт 240 цаг * 12,500 төгрөг =*******,000,000 төгрөг,
2025 оны 6 дугаар сард нийт 696 цаг *12,500 төгрөг = 8,700,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сард нийт 932 цаг * 12,500 төгрөг =11,650,000 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 01-15-ны өдрийг хүртэлх нийт 654 * 12,500 төгрөг = 8,175,000 төгрөгийг, 8 дугаар сарын 16-30-ны өдрийг хүртэлх нийт 109 цаг * 12,500 төгрөг =1,362,500 төгрөг
Зохигчид дээрх хугацааны морийг ашигласан нийт цаг, тооцоон дээр маргаагүй.
Үүнээс хариуцагч Д. нь 2025 оны 8 дугаар сарын 01-30-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Б.ын морийг ашигласан байхыг үгүйсгэхгүй, зөрүү төлбөр үлдэгдлийг төлнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,887,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Хариуцагч Д. нь зуны улирал 6,7,8 дугаар сарууд бол хамгийн их жуулчинтай, орлого ихтэй эсэх үйл баримт нь нийтэд илэрхий мэдээлэл гэж шүүх хуралдааны явцад зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн өөрийн тооцоолон гаргасан морийг түрээсэлсэн цагийн тоог 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 757 цаг (12,500*757 цаг = 9,462,500 төгрөг) гэж тооцоолсон нь үндэслэлтэй. Үүнээс хариуцагч 612 цагийн төлбөрийг төлж, 42 цагийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн. Иймд үлдэх 103 цаг * 12,500 төгрөг = 1,287,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,650,000 төгрөгийг хариуцагч Д. уг үүргийг талуудын тохиролцооны дагуу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих биелүүлснээр үүрэг дуусгавар болсон гэж үзлээ.
5.Иймд хариуцагч Д.гаас 1,287,500 төгрөгийг гаргуулж, үлдэх 7,650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгөөс татгалзсан татгалзал, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,887,500 төгрөгийг зөвшөөрсөн зөвшөөрлийг тус тус баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1., 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн*******18 дугаар зүйлийн*******18.1.-т заасныг баримтлан Д.гаас 1,287,500 төгрөгийг гаргуулж, үлдэх 7,650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгөөс татгалзсан татгалзал, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,887,500 төгрөгийг зөвшөөрсөн зөвшөөрлийг тус тус баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,075 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58,013 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3.-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН