2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/01406

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 22 191/ШШ2026/01406

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  ******* ******* ХК /РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Т.******* нь ******* *******тай 2024 оны 10 сарын 22-ны өдөр ЗГ-R400007552- 2024/10/22 тоот Дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн зээл/ байгуулж 116518*******12******* тоот зээлийн данс үүсэж 1,550,000.00 (Нэг сая таван зуун тавин мянга) төгрөгийн зээлийг жилийн 21.0 (Хорин нэг) хувийн хүүтэй, 10 (Арав) сарын хугацаатай зээл авсан. 202******* оны 12 сарын 21- ний өдөр ЗГ1165170252 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 2,600,000.00 (Хоёр сая зургаан зуун мянга) төгрөгийн зээлийг жилийн 21.0 (Хорин нэг) хувийн хүүтэй, 10 (Арав) сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 09 сарын 19-ний өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 5,000,000.00 (Таван сая) төгрөгийг жилийн 21.0 (Хорин нэг) хувийн хүүтэй, 10 (Арав) сарын хугацаатайгаар тус тус авч ашигласан. Зээлдэгч Т.******* нь ЗГ-R400007552-2024/10/22 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт 86 хоног хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт *******,255,67*******.92 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна. Зээлдэгч Т.******* нь ЗГ1165170252 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт 84 хоног хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 1,179,815.66 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй нийт 4,4*******5,489.58 төгрөгийн төлбөртэй байна. Т.*******-г Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжилсэн боловч 2025 оны 11 сарын 1*******-ний өдрийн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс шүүгчийн 197/ШЗ2025/74270 бүхий захирамжаар тухайн хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул Т.*******-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 078 Эрх олгох тухай тушаал, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18/02/5894 тоот Итгэмжлэл, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн ЗГ-R00061*******467 тай Дижитал зээлийн гэрээ, 202******* оны 12 сарын 21-ний өдрийн ЗГ1165170252 тай Зээл болон барьцааны гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ1165170252-А тай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн 197/ШЗ2025/74270 захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/5*******948 нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Т.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Т.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ....Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн 197/ШЗ2025/74270 захирамжаар Т.******* нь Баянзүрх дүүрэг, 02 хороо, Дарь эхийн гудамж, Кэйт тэйм-ийн 1-2 тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т.******* нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

*******. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

*******.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2024 оны 10 сарын 22-ны өдрийн ЗГ-R00061*******467 тай Дижитал зээлийн гэрээ, 202******* оны 12 сарын 21-ний өдрийн ЗГ1165170252 тай Зээл болон барьцааны гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ1165170252-А тай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ зэргээр Т.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

*******.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Т.******* нь *******, ******* ******* , гэх хаягт бүртгэлтэй гэжээ.

 

*******.******* Т.******* нь *******, ******* ******* , гэх хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.*******, 155.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  *******гийн ******* /РД: *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1, 1************** зүйлийн 1**************.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.*******-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас: 8807-5269/-д мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА