Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 643

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808026140740 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 сарын 26-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц.Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод  1967 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, “АПУ” ХХК-д хөргөлтийн машинист ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол Энэбишийн гудамж 23 дугаар байр 29 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 200 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ш.К-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, цээж, баруун мөр, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, эрүү цээж, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Дээрхи цаг хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам аав Т.Ш-г “охин Ш.К-г өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан зодож, улмаар биед нь баруун хөлний тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Ш.К-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2010 онд Солонгос улсад ажиллаж байгаад ирээд Б-тэй танилцаад 2013 онд нэг гэрт орсон. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хоёр хүүтэй. 2018 оны 05 сарын 21-ний өдөр...Б-д “хүүхдийн памперс дууссан, цэцэрлэгийн төлбөр мөнгө нэхэгдээд байна” гэж хэлэхэд “чиний түрийвчинд мөнгө байна ш дээ” гэхээр нь “чи яагаад хүний зөвшөөрөлгүй цүнх уудалдаг юм” гэсэн...аавын сууж байсан өрөөнд ороод охиноо хүмүүжүүлээч гэж чанга дуугаар хэлж байхаар нь чи битий зүгээр сууж байсан хүнийг хэрүүлд оруулаад бай гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлоод  коридорт зогсож байхад гараа атгаж ирээд толгой руу нэг удаа цохиход аав том өрөөнөөс гарч ирээд “чи яагаад хүн зоддог юм” гээд хэлэхэд та хоёрыг алаад өгье гэж хэлээд аавын зүүн хацар луу цохиход аав газар унасан. Хүн аллаа гэж хэлэхэд чамайг ч гэсэн алаад өгье гэж хэлээд хоёр гараа атгаж байгаад миний толгой руу 5-6 удаа цохиход аав босож ирээд хүн аллаа гэж хэлэхэд аавын нүүр лүү цохиход газар унаад эргээд миний толгой, эрүү, шанаа, цээж, эгэм рүү гараа атгаж байгаад цохиход аав босож ирэхэд дахиад аавыг цохихоор нь би 102 утсаар цагдаа дуудаад, мөн эгч рүүгээ утсаар хүн аллаа гэж хэлэхэд миний толгой руу цохиод гараад явсан...Миний биед учирсан гэмтлийг нөхөр Б учруулсан...Нөхөр Б анх 2016 оны зун Яргайтын богинд байдаг манай зуслан дээр хэрүүл маргаан болоод намайг цохиж зодоод эрүү, эгэмний яс хугалахаас наагуур зодож цохиж байсан. Тэр үед Чингэлтэй дүүргийн эргүүлийн цагдаа ирээд Б-г аваад явсан. Цагдаа надаас өргөдөл гомдол гаргаж өгөх юм уу гэж асуухаар нь би өргөдөл гаргаж өгөөгүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16),

Хохирогч Т.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 05 сарын 21 -ны өдөр...17 цаг өнгөр ч байхад Б эхнэр К, хоёр хүүхдийн хамт гэртээ орж ирсэн. Би том өрөөнд сууж байхад Б эхнэр К-тайгаа гэрийн коридорт цэцэрлэгийн мөнгө төгрөгнөөс болж чанга чангаар хэрэлдэж маргахаар нь би “та нар болиоч, хажуу хөршүүдээсээ ичиж зовдоггүй юм уу” гэж хэлсэн. Б том өрөөнд орж ирээд миний хажууд суугаад та яагаад охиндоо хэлдэггүй юм бэ? Та охиноо буруу хүмүүжүүлснээс болж одоо хэрүүл маргаан болоод байна гэж надад хандаж ууртайгаар хэлсэн. Би тэгэхээр нь “хүүхдүүд минь та нар хэрүүл уруулгүй сайхан амьдар, эхнэр чинь хэрүүл өдөөд байвал чи гараад явчих, гадаа хэдэн минут болж байгаад тайвширч байгаад гэртээ орж ирээд эхнэртэйгээ ярьж хөөрч бие биенийхээ үгийг сонсож бай” гэж хэлэхэд Б уурлаад том өрөөнөөс гараад эхнэртэйгээ хэрэлдэж маргаад эхнэрээ зодож эхлэхээр нь би босоод салгах санаатай голоор нь ороход миний цээж рүү түлхээд би хойшоо хөл алдаад унасан. Намайг босоход эхнэрийнхээ араас толгой руу нь гараараа нүдээд байхаар нь би уур хүрээд гараа атгаж байгаад мөр лүү нь нэг удаа цохиход эргэж хараад миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад цохиод би ванны өрөөний ханыг толгойн ар дагзаараа мөргөж унасан. Би босоход охиныг араас нь цохиж нүдэж л байсан, би цагдаа дуудая гээд утас хаана байна гэж орилоход намайг дахин миний зүүн шанаа руу цохиход би ар дагзаараа хана мөргөж унасан. Охин намайг босгох гэж байхад охины араас цохиод, миний баруун хөл рүү хатуу ултай гутлаараа өшиглөж зодсон...Баянмөнх урьд өмнө нь надад гар хүрч байгаагүй харин эхнэртээ гар хүрч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

Гэрч Ш.Б=н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүүлийн 3-4 жилийн өмнөөс хоорондоо таарч тохирохгүй хэрүүл маргаан болоод К-т гар хүрдэг болсон. Ноднин, уржнан хоёр жил дараалан лагер дээр байх хугацаанд Б эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулж цээж рүү нь өшиглөж хавиргандаа гэмтэл авч байсан. Мөн  толгой тархи руу нь цохиж зодож нүүр амыг нь хөхрүүлсэн байхыг би хэд хэдэн удаа харж байсан...2018 оны 05 сарын 21-ны 17 цагийн үед эхнэртэйгээ мөнгө төгрөгнөөс болж хэрүүл маргаан болоод эхнэрээ, хадам аавтай нь хамт зодож гэмтэл учруулсан. Одоо аавын нүүр ам хавдартай. Хөл нь зөөлөн эдийн гэмтэл авсан, гипстэй явж чадахгүй, тархий толгой нь доргисон байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -22), 

Шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар  сарын 25-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №6723 дугаар акт:

Хэсэг газрын үзлэгт: Эрүүний доор 4хЗсм, эрүүний баруун булан хүртэл 8x3,5см, хүзүүний зүүн хэсэгт 5х2см, цээжний баруун хэсэгт 9x4,5см, цээжний дунд хэсэгт 2x0,5см, цээжний зүүн хэсэгт Зх4см, 2,5хЗсм, баруун мөрний урд хэсэгт 4х5см, баруун мөрөнд 3,5х2см, зүүн бугалганы урд дунд хэсэгт 5х4см, 4,5х2,5см, зүүн шууны ар доод хэсэгт 7х4см, Зх2см захаараа шаргал туяа орсон хөх ягаан өнгийн цус хуралттай. Баруун шууны гадна дээд хэсэгт 13x12,5см захаараа шаргал туяа орсон хөх ягаан өнгийн цус хуралттай, хаван хавдартай. Эрүүний баруун доор т 2x0,5см, цээжний дунд хэсэгт 0,3х0,6см, 0,5х0,1см, цээжний зүүн хэсэгт 2,5х0,1см, нурууны дунд доод хэсэгт 8x0,5см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэл шархгүй байв.

ДҮГНЭЛТ:

1. Ш.К-н биед баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, цээж, баруун мөр, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, эрүү, цээж, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27), 

Шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар  сарын 30-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №6722 дугаар акт:

Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын зүүн хэсэгт 4,5x1 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, дотор салстад 5х2см хөх ягаан өнгийн цус хуралттай. Баруун хөлийн шилбэний дунд хэсгээс шагайн үеийг хамарсан аравч гөлтгөнөн боолттой. Боолтыг авч харахад баруун хөлийн эрхий, долоовор, дунд хурууны угаар болон хуруунд хөх ягаан өнгийн цус хуралтай. Биед өөр ил харагдах гэмтэл шархгүй байв. 2018.05.23-ны ГССҮТ-н үзлэгт: тархи доргилт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэжээ.

           1.Т.Ш-н биед баруун хөлийн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,

дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-28/,

Шүүгдэгч Ц.Б-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын 21-ний өдөр...эхнэр бид хоёр хамт гараад хүүхдүүдээ аваад гэртээ орж ирэхэд эхнэр хүүхдийн цэцэрлэгийн төлбөр, памперс байхгүй байна. Чиний цалин буусан юмуу гэхэд карманд байсан 32.000 төгрөг гаргаж ирээд хадам ааваас зээлсэн мөнгө 30 мянган төгрөгөө өгөөд, үлдсэн 2000 төгрөгийг эхнэртээ хүүхдийн пампарс ав гэж өгөөд өнөөдөртөө аргал гэж хэлсэн... Би эхнэрийг гал тогооны өрөөнд хоол бэлдэж байхад нь эхнэрийн цүнхийг шүүгээнээс аваад үзэхэд түрийвчинд нь 60.000 төгрөг байхаар нь “энэ юун мөнгө вэ, зээл ихтэй байхад” гэж асуухад чиний ломбарданд байсан бөгжин дээр нэмээд 60.000 төгрөг авсан гэхээр нь би дургүйцэж 1 жил 6 сарын хугацаанд цалингийн зээл 12 сая төгрөг авчихаад байхад...Би эхнэр хүүхдээ тэжээж байгаа гэж хэлээд каридорт гарахад эхнэр намайг зайл гээд цамцны захаас татахаар нь би эргэж хараад баруун гараараа зүүн хацар луу нь алгадахад миний нүүрийг баруун гараараа самардах гэж дайраад цамц урсан, надтай барьцалдаж байхад хадам аав ирээд намайг цохих гээд тавихгүй болохоор нь хадам аавыг 2,3 удаа алгадаад түлхсэн...Эхнэр хүний үг сонсдоггүй дураараа зантай, гэр бүлээ боддоггүй, гэр бүлийн дотоод асуудлыг гадны хүмүүст ярьсанаас болж хэрүүл үүсдэг. Хэрүүл маргаан болохоор цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд гурван удаа орж байсан...” мэдүүлэг /хх-38-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 200 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ш.К-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, цээж, баруун мөр, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, эрүү цээж, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

дээрхи цаг хугацаанд бүлийн хамаарал бүхий харилцаатай хадам аав Т.Ш-тай “охин Ш.К-г өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь баруун хөлний тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.К-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг хэл амаар доромжлоод коридорт зогсож байхад гараа атгаж ирээд толгой руу нэг удаа цохиход аав том өрөөнөөс гарч ирээд “чи яагаад хүн зоддог юм” гээд хэлэхэд та хоёрыг алаад өгье гэж хэлээд аавын зүүн хацар луу цохиход аав газар унасан...хоёр гараа атгаж байгаад миний толгой руу 5-6 удаа цохиход аав босож ирээд хүн аллаа гэж хэлэхэд аавын нүүр лүү цохиход газар унаад, эргээд миний толгой, эрүү, шанаа, цээж, эгэм рүү гараа атгаж байгаад цохиход аав босож ирэхэд дахиад аавыг цохихоор нь би 102 утсаар цагдаа дуудаад, мөн эгч рүүгээ утсаар хүн аллаа гэж хэлэхэд миний толгой руу цохиод гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16),

Хохирогч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэртэйгээ хэрэлдэж маргаад эхнэрээ зодож эхлэхээр нь би босоод салгах санаатай голоор нь ороход миний цээж рүү түлхээд би хойшоо хөл алдаад унасан. Намайг босоход эхнэрийнхээ араас толгой руу нь гараараа нүдээд байхаар нь би уур хүрээд гараа атгаж байгаад мөр лүү нь нэг удаа цохиход эргэж хараад миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад цохиод би ванны өрөөний ханыг толгойн ар дагзаараа мөргөж унасан...би цагдаа дуудая гээд утас хаана байна гэж орилоход намайг дахин миний зүүн шанаа руу цохиход би ар дагзаараа хана мөргөж унасан...намайг босгох гэж байхад охины араас цохиод, миний баруун хөл рүү хатуу ултай гутлаараа өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 сарын 21-ны 17 цагийн үед эхнэртэйгээ мөнгө төгрөгнөөс болж хэрүүл маргаан болоод эхнэрээ, хадам аавтай нь хамт зодож гэмтэл учруулсан. Одоо аавын нүүр ам хавдартай. Хөл нь зөөлөн эдийн гэмтэл авсан гипстэй явж чадахгүй, тархи толгой нь доргисон байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -22), 

Шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүх эмнэлгийн  №6723 дугаар дүгнэлт,  2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн  №6722 дугаар дүгнэлт,   шүүгдэгч Ц.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл  мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.К-н өгсөн “...Би Ц.Б-тэй 2013 оноос хойш хамт амьдарч байна, бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хоёр хүүхэдтэй...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Б-н өгсөн “...2013 онд нэг гэрт орчон...аавын байранд Б хоёр хүүхэд эхнэрийн хамт амьдардаг...” гэх мэдүүлэг, хохирогч Т.Ш-н ”...манай охин Баянмөнхтөй 2013-оноос хойш манай байранд хамт амьдраад голоосоо хоёр хүүтэй болсон...” гэх мэдүүлгээр хохирогч Ш.К, Т.Ш, шүүгдэгч Ц.Б нар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч буюу энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Хууль зүйн хувьд Ц.Б нь хамтран амьдрагч Ш.К-н  биед нь баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, цээж, баруун мөр, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, эрүү цээж, нуруунд зулгаралт,  мөн гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Т.Ш-н  биед баруун хөлний тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь  хэсэгт заасан “ 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Ш.К, Т.Ш нар нь нэхэмжилсэн зүйлгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Б-д дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ц.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.