| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03141/И |
| Дугаар | 312/шш2026/00370 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/шш2026/00370
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,019,827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******-иас нэхэмжилсэн 2,019,827 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-нд 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-нд 519,827 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **********нь хариуцагч *********аас зээлийн гэрээний үүрэгт 2,019,827 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Э.Мягмаржав нь 2026 оны 01 дүгээр сарын 28-нд 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-нд 519,827 төгрөгөөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **********нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 2,019,827 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч ********нь 2026 оны 01 дүгээр сарын 28-нд 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-нд 519,827 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,267 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 23,633.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА