2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 193/ШШ2026/00193

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар -ны өдөр охин Г.*******, -ний өдөр охин Г.******* нарыг эцэг Д.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн *******ийн ын ны 3 өрөө орон сууцыг өөрийн болон охин Г.*******, Г.******* нарын эзэмшилд авч, хариуцагч Ж.*******т ногдох хэсгийг өгөх тухай, хүүхдийн хадгаламжийн мөнгө 11,824,334 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг зохигчид даалгасугай.

6.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан шүүхийн шийдвэрийг гэрлэлт бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

8. Хариуцагч Ж.******* нь *******ийн ын тоот үл хөдлөх эд хөрөнгийг хуваалгах шаардлага гаргасан боловч уг шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 344,549 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 429,680 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ