| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00082/И |
| Дугаар | 193/ШШ2026/00234 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 193/ШШ2026/00234
| 2026 02 02 | 193/ШШ2026/00234 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******,******* ХХК /РД*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, *******ын /РД:/-т холбогдох,
15,275,102 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК хариуцагч Г.т холбогдуулан 15,275,102 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ******* овогтой т /РД:/, манай байгууллагаас нийт 8 удаагийн давтамжтай зээл олгосон. Үүнд: 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй; мөн энэ зээл дээр нэмэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй; 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,600,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй; мөн энэ зээл дээр нэмэлтээр 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй; 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй; мөн энэ зээл дээр нэмэлтээр 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,600,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй; 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 3.3 хувийн хүүтэй 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлийг тус тус хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Тухайн үед салбар хариуцсан менежер нь цахим зээлийн гэрээг зохих журмын дагуу байгуулаагүй атлаа программд хуурамч цахим зээлийн гэрээ үүсгэн, эргэн төлөлтийн график гаргаж, тухайн иргэний данс руу зээлийн мөнгийг шилжүүлсэн байдаг. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 1819 сарын хугацаанд хүүгийн төлбөрийг тасралтгүй төлж байсан боловч 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй бөгөөд улмаар манай байгууллагыг хохироож байна. Иймд тухайн иргэний дансанд шилжүүлсэн зээлийн дүнгээс өнөөдрийг хүртэл төлсөн төлбөрийг хасаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцолгүйгээр зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл болох 15,266,602 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 15,275,102 төгрөгийг ******* овогтой ээс гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,230,326 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан гэв.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тайлбарласан. Энэ зээлийг би өөрөө гэрээ хийж, гарын үсэг зурж аваагүй. Тухайн байгууллагад манай ээжийн эгчийн охин ажиллаж байсан бөгөөд бид нарын регистрийн дугаарыг ашиглаж, бидэнд огт мэдэгдэлгүйгээр олон удаагийн зээл авсан байна. Үүний улмаас бид нарыг хохироосон. Тэр хүн өөрөө энэ зээлийг авсан атлаа одоо ор сураггүй алга болж, олдохгүй байгаа. Гэтэл зээлийн мөнгийг бид нараас нэхэж байна. Бид нар өөрсдөө огт аваагүй учраас төлөх ямар ч боломжгүй. Би энэ зээлийг гарын үсэг зурж, өөрөө очиж гэрээ байгуулж аваагүй. Энэ байгууллага хаана байдгийг ч мэдэхгүй. Би 2019 онд ******* рүү шилжиж очсон, тэнд амьдарч байгаа. Гэтэл Налайх хаягтай хүнд Багануурт байрлах салбараас зээл олгосон байна. Мөн гэдэг нэр дээр зээл гаргасан байгаа. бол миний 12 настай хүүхэд. Насанд хүрээгүй хүүхдэд зээл олгох боломжгүй. д зээл шилжүүлье гэсэн утгатай нэг гүйлгээ дансанд орж ирсэн байдаг. Энэ нь манай 12 настай хүүхдийн нэр дээр хийгдсэн байна. Танай байгууллага зээл олгохдоо хяналт шалгалтаа огт хийгээгүй, хариуцлагагүй хандсан байна. Үүнээс болж бид нар хар дансанд бүртгэгдэж, маш хүнд байдалд орчхоод байна. Иймд Г.ийг олж тогтоон, энэ зээлийн мөнгийг түүнээс гаргуулж авах нь зүйтэй. Бид нар энэ зээлийг өөрсдөө аваагүй, ямар нэгэн байдлаар ашиглаагүй учраас төлөх боломжгүй гэв.
Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагчаас Г.ээс 15,275,102 төгрөг гаргуулах шаардлагаа манай байгууллагаас 8 удаагийн давтамжтай зээлийг хариуцагчид олгосон. Тухайн үед салбар хариуцсан менежер нь цахим зээлийн гэрээг зохих журмын дагуу байгуулаагүй, хуурамч цахим зээлийн гэрээ үүсгэн, эргэн төлөлтийн график гаргаж, иргэний данс руу мөнгө шилжүүлсэн. Зээлдэгч зээл авснаас хойш 18-19 сарын хугацаанд хүүг төлсөөр ирсэн. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй. Хүү, болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэхгүй, харин үндсэн зээл 15,266,602 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг нийт 15,275,102 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагчаас би******* ХХК хаана байдгийг ч мэдэхгүй, гэрээ байгуулаагүй, манай ээжийн эгчийн охин миний мэдээллийг ашиглаж зээл авсан байсан. Үүнийг надад хэлээгүй. Танай байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж хохирч байна. Эхний 1,000,000 төгрөгийг ээс манай дүүд мөнгө хэрэг болоод байна таны дансаар оруулаад авъя гээд шилжүүлсэн. Бусад мөнгийг хэлээгүй шилжүүлсэн. Дансанд мөнгө орж ирэнгүүт тэр доор нь дансны дугаар өгөөд шилжүүлчих гэдэг байсан. Миний дансны хуулгаас тодорхой харагдана. Мөнгө орж ирсэн тэр цаг хугацаанд ийн данс руу шилжүүлсэн. Нэг удаа өөр данс руу шилжүүлүүлсэн. ийг Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгаж байгаа, одоо Орос улсад байгаа сураг гарсан. Ганцхан надад биш манай, ээж, дүү гээд олон хүн рүү мөнгө шилжүүлж буцаан авсан байсан. Бидний нэрээр хуурамч зээл авсныг мэдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар л мэдсэн. Би зээл аваагүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч******* ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болохоо нотолж улсын бүртгэлийн гэрчилгээ, салбарын гэрчилгээг ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн харилцаа талуудын хооронд үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй.
Нэхэмжлэгч талын зээлийн дансны хуулгад зээлдэгч гарын үсэг зураагүй, ХААН банкны******* ХХК депозит дансны хуулгуудаар Г.ийн зээл шилжүүлэв гэсэн утгатай шилжүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банк, Төрийн банкны дансны хуулгаас дүгнэхэд Г.ийн данс руу 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,600,000 төгрөгийг , 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,600,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2,600,000 Г.ийн зээл шилжүүлэв гэсэн утгатай шилжүүлсэн, тухайн цаг хугацаанд буцаан өөр данс руу шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчээс манай ажилтан менежер хуурамч цахим зээлийн гэрээ үүсгэн, эргэн төлөлтийн график гаргаж, иргэний данс руу мөнгө шилжүүлсэн, эргэн төлөлтөө кассаар буюу бэлнээр төлж байсан гэж тайлбарлаж байгаа нь хариуцагч Г.ээс шаардах эрх үүсэх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч байгууллагын ажилтны хууль бус үйлдлийг иргэний журмаар нэхэмжлэх үндэслэл тогтоогдоогүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 15,275,102 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* ХХК-ий хариуцагч Г.ээс 15,275,102 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА