| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00034/И |
| Дугаар | 193/ШШ2026/00238 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 193/ШШ2026/00238
| 2026 02 03 | 193/ШШ2026/00238 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 19,474,754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус зөрчин 2022 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал нийт 19,474,754 төгрөгийн өр, авлага үүсгэсэн тул дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,474,754 төгрөгийн 10,000,000 төгрөгөөс хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзаж, үлдэх 9,474,754 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,842,426 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,632,328 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 19,474,754 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,474,754 төгрөгийн 10,000,000 төгрөгөөс хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзаж, үлдэх 9,474,754 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,842,426 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,632,328 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрлийн гэрээнд зохигч гарын үсгээ зурсан байна.
Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагчаас 127,662 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,474,754 төгрөгийн 10,000,000 төгрөгөөс хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзаж, үлдэх 9,474,754 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,842,426 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,632,328 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 127,662 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА