| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03950/И |
| Дугаар | 312/шш2026/00374 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/шш2026/00374
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **********/-д холбогдох 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хашаа барих ажил гүйцэтгэх 7/007-25 дугаартай гэрээний дагуу гэрээний үлдэгдэл 362,861,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь ********т холбогдуулан талуудын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Хашаа барих ажил гүйцэтгэх 7/007-25 дугаартай гэрээний дагуу гэрээний үлдэгдэл 362,861,712 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай хэд хэдэн удаа холбогдож ойлголцолд хүрч байгаа тул тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, маргаан үүсгэх шаардлагагүй болсон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 56 дугаар зүйлийн 56.5-т тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********-т холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хашаа барих ажил гүйцэтгэх 7/007-25 дугаартай гэрээний дагуу гэрээний үлдэгдэл 362,861,712 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
***********нь хариуцагч ********т холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хашаа барих ажил гүйцэтгэх 7/007-25 дугаартай гэрээний дагуу гэрээний үлдэгдэл 362,861,712 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,972,889 төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 986,444.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА