Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 308/ШШ2026/00194

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, С талбай-*, Г банкны төв байранд байрлах, Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Ч * гудамж *** тоотод оршин суух, Б овогт Э*д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,373,203.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь зээл авснаас хойш ****************дугаартай зээлийн гэрээг зөрчиж 55 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 20** оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 4,362,703.66 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 4,373,203.66 төгрөгийг гаргуулж Г банканд олгуулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь зээл авснаас хойш ***************дугаартай зээлийн гэрээг зөрчиж 55 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 20** оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 4,362,703.66 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 4,373,203.66 төгрөгийг гаргуулж Г банканд олгуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 4,373,203.66 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 4,373,203.66 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Б.Э-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,373,203.66 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,921 төгрөгөөс 42,460.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 42,460.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 42,460.5 төгрөгийг хариуцагч Б.Э-с тус тус гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ