Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, газраас Б овогт Д-ийн Г-т холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 48 настай, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Г- 

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

Шүүгдэгч Д.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жэпан таун” /Japan town/ хотхоны тоотод оршин суух Б.Г-гийн гэрт түүнтэй “яв гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж,түүнийг зодож цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, баруун чамархай, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалганы зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Г-:Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй  гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

-Хохирогч Б.Г-гийн: “…гаднаас согтуу орж ирээд яв гэж  хэлсэнээс болоод маргалдсан. Тухайн үед миний баруун гарыг мушгисан. Тэгээд хойш түлхсэн... ууж байсан виног авах гэхэд миний баруун зүүн гарын булчин хэсгээс базсан би дахин виног авах гэхэд миний үснээс татаад нүүрлүү гараараа түлхсэн. Тэр үед би хөргөгч мөргөсөн. Дахин миний үснээс зулгаагаад том өрөө рүү очоод буйдан дээр суулгаж байгаад миний гуяыг базсан... намайг хаалга онгойлгож өг гэж хэлэхэд нь би очиход дахин гараараа миний нүүрлүү түлхэж би хойшоо хана савж мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/

-Д.Г-ийн гэрчээр өгсөн “... Г- чи мөнгө төгрөг өгөхгүй байж гэрт ирлээ гэж хэлсэнээс болоод маргалдсан би Г-гийн зүүн гарын булчингаас нь барьсан. Намайг цохих гээд байхаар нь би өөрөөсөө холдуулаад түлхсэн... арагшаа хана мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас /

 

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №6169 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Д.Г-ийн яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би Г-гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид учир зүйгээ олсон хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бидний хооронд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр хуудас /,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жэпан таун” /Japan town/ хотхоны С3 байрны 208 тоотод оршин суух Б.Г-гийн гэрт түүнтэй “яв гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг зодож цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, баруун чамархай, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалганы зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №6169 дугаартай

  1. Б.Г-гийн биед тархи доргилт, дагз,баруун чамархай, баруун хацрын зөөлөн эдийн няцрал,баруун, зүүн бугалганы зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 27-р хуудас/  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Д.Г-ийг хохирогч Б.Г-гийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Д.Г-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.

         Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршигт шүүгдэгч Д.Г-оос 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн (хавтаст хэргийн 60 хуудас), хохирогч Б.Г- нь эмчилгээний зардалыг хүлээн авсан, хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү /хх-ийн 77/ гэсэн саналыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бичгээр гаргасан байна. Иймд шүүгдэгч Д.Г- нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж  үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Д.Г- нь өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Д.Г- нь  оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй Д.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.