| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00083/И |
| Дугаар | 193/ШШ2026/00239 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 193/ШШ2026/00239
| 2026 02 03 | 193/ШШ2026/00239 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******ийн ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ,, хаягт оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,
15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* миний бие өөрийн өмчлөлийн хурдан морийг Налайх дүүргийн иргэн Ц.д итгэж уяж уралдуулах, эс бөгөөд сонирхсон хүнд нь зарж борлуулах зорилгоор хонгор морийг 15,000,000 төгрөгөөр хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбоотойгоор миний бие Г.******* нь Ц.д холбогдуулан хонгор морины үнэд 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа миний бие хонгор морь гаргуулах гэж өөрчилж байна. Иймд Ц.гаас хонгор морийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Миний бие Г.******* нь Ц.д холбогдуулан хонгор морь гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох хонгор морийг 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Г.******* надад өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Дээрх хугацаанд хонгор морийг хариуцагч нь өгөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үр дагавартайг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хонгор морь гаргуулахаар өөрчилжээ.
Дээрх өөрчилсөнтэй шаардлагатай холбоотойгоор зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнд: Хариуцагч Ц. нь хонгор морийг 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Г.*******т өгөхөөр харилцан тохиролцож, зохигч эвлэрлийн гэрээнд зохигч гарын үсгээ зурсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.
Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгох нь хуульд нийцнэ.
Зохигч эвлэрэн хэлэлцсэн үндэслэлээр шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.*******ын нэхэмжлэлтэй, Ц.д холбогдох хонгор морь гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц. нь хонгор морийг 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Г.*******т өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА