Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 309/ШШ2026/00303

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, 1 дүгээр хороо, дугаар байр, 3******* тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, ******* дугаар баг, Хянган 1 дүгээр гудамж, ******* хотхоны *******6г байрны 1******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******, овогт н Наранчимэг нарт холбогдох,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 99,660,000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гомбо

             Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* /дууддаг нэр нь гэх/ нь хариуцагч Т.*******, нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 99,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

БНХАУ-ын иргэн ******* миний бие БНХАУ-ын иргэн /дууддаг нэр нь гэх/-ийн багын найз бөгөөд Монгол Улсад сүүлийн 20 жил тасралтгүй ажиллаж амьдарч байна. БНХАУ-ын иргэн // нь 201******* онд Монгол Улсаас эрэвгэр, жирэвгэр өвс худалдаж авах сонирхолтой байсан тул нэхэмжлэгч миний бие өөрийн хуурай дүү болох хариуцагч Т.*******тэй БНХАУ-ын иргэн //-ийг танилцуулсан. Тухайн хоёр танилцаж Т.******* нь надад эрэвгэр жирэвгэр өвс байгаа би хилээр гаргаж өгнө гэсэн тул түүний эхнэр ийн Хаан банкны 54200*******3554 тоот данс руу БНХАУ-ын иргэн // нь 201******* оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 200,000 юань буюу тухай үеийн ханшаар 6*******,090,000 төгрөгийг БНХАУ-ын Эрээн хотын валют шилжүүлдэг иргэдээр дамжуулан шилжүүлсэн байна. Түүнээс хойш Т.*******, нар нь эмчилгээний өвсийг өгнө гэсэн боловч худлаа хэлэн алга болсон тул 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын иргэн // нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* // надад итгэмжлэл олгосны дагуу нэхэмжлэгч миний бие өмгөөлөгч Р.Ганчулуунтай "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ" байгуулан Дорнод аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан бөгөөд тухайн гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал" гаргасны маргааш буюу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* // болон түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нартай уулзаж "...цаашид хууль, шүүхийн байгууллагад битгий гомдол гаргаач, би ондоо багтаад буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор 200,000 юанийг тухайн үеийн ханшаар бодож 80,000,000 төгрөгийг өгнө..." хэмээн тайлбар гаргаж өгсөн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Монгол банкны 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ханш нь 498.30 төгрөг байх бөгөөд 200,000 юань нь өнөөдрийн ханшаар 99,660,000 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн хувьд БНХАУ-ын иргэн //-ээс улсын хуулийн дагуу шаардах эрхийг шилжүүлж авсан болно. Иймд хариуцагч нараас 99,660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гомбо шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Талууд хоорондоо Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.  Худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр үйлдсэн байхыг шаардахгүй. Нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар нэхэмжлэлийн мөнгөн дүнг тодорхойлсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх зарчим байдаг. Үүргийн гүйцэтгэлийг тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Өмнөх хэрэгсэхгүй болгосон захирамжид нэхэмжлэгч болон Т.*******, нарын тайлбар тодорхой байдаг юм. Хариуцагч нар мөнгө авсан нь тодорхой байхад хэрхэн зарцуулснаа тайлбарлаж чаддаггүй. *******гийн тайлбарлаж байгаагаар рүү буюу нас барсан хүн рүү шилжүүлсэн мэтээр ярьж байна. Гэтэл гүйлгээний утгыг харахад *******, Наранчимэг нар нь өөрсдийн хувийн хэрэглээнд зарцуулсан байдаг. Тухайн мөнгө шилжүүлсэн асуудал бол 201******* оны 09 дүгээр сард болсон. Хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацааны асуудал ярих байх. ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр од “2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор өгнө” гэж баталгаа гаргаж өгсөн байдаг. Баталгаа гаргаж өгнө гэдэг нь Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа таслалдаж байгаа үндэслэл болж байгаа юм. Тухайн баталгааг гаргаснаас хойш 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болон 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус  500,000 төгрөг  ын данс руу анх 201******* онд мөнгө шилжүүлж авсан данснаас шилжүүлсэн байдаг юм. Уг нэхэмжлэлийг анх 2024 оны 11 сард шүүхэд гаргасан. Шүүхээс иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хүлээж авснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөж нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэгч нь бол БНХАУ-ын иргэн ээс шаардах эрхээ бүрэн шилжүүлж авсан. Иргэний хуулийн 205, 225 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн үр дагаврын талаар тодорхой заасан юм. Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээнээс татгалзаж, үнийг шаардах эрх нь худалдан авагч талд байгаа юм. Худалдан авах тал гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд зааснаар төлбөрөө бүрэн төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Өмнөх иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон 1*******43 дугаартай захирамжаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож шийдвэрлэсэн. Уг захирамжид хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гэж ойлгоно. Тухайн шийдвэрээр үйл баримтыг дүгнэхдээ *******, Наранчимэг нар нь БНХАУ-ын иргэн ээс нийт 6*******,090,000 төгрөг авсан нь тогтоогдож байна гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч Т.*******, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.*******. бид тус шүүхэд БНХАУ-ын иргэн ******* //-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн // 201******* онд Монгол Улсаас эрэвгэр, жирэвгэр өвс худалдан авах зорилготой байсан. Нэхэмжлэгч надтай гэх хүнийг уулзуулж эрэвгэр жирэвгэр өвсний үндэс бэлдүүлэх талаар хэлсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй, чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл дахин холбогдож эрэвгэр жирэвгэр өвсний үндэс бэлтгэж чадах хүн байна уу гэсэн. гэх хүнийг тэй уулзуулан тэд хоорондоо тохирсон. ******* би хамт явж бэлдсэн байсан үндсийг нь харуулж тэй тохирч өөрөө буцахаар болж хил хүргүүлсэн. Бидний хамтран эзэмшдэг 54200*******3554 тоот дансанд 201*******.09.05-ны өдөр эхлээд 53**************0311*******1 тоот Дамдин Гэрэлцог гэх данснаас 50.000 гэсэн утгатай 18,600,000 төгрөг, мөн тэр өдрөө тоот FU LIANSHENG гэх данснаас 130.000 гэсэн утгатай 48,490,000 төгрөгийг нар нь ярилцаад миний дансаар гүйлгээ хийлгэнэ гээд нийт 6*******,090,000 төгрөг шилжүүлсэн байсан. Би энэ талаар нь асууж дансандаа орсон мөнгийг болон түүнтэй хамт үндэс бэлдсэн гэх зүс мэдэх , бусад хүнээр дамжуулан түүний хэлснээр бэлнээр болон дансаар дансанд орж ирсэн бүх мөнгийг нь шилжүүлж өгсөн. Энэ асуудлаар Дорнод аймгийн Цагдаагийн газарт өөрөө гомдол гаргаж гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдон гэмт хэргийн шинж тогтоогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Дорнод аймгийн прокурорын 2020.09.18-ны өдрийн 4/*******30 дугаартай тогтоол гарсан. Тухайн шалгасан хэргээс хэн үндэс бэлдэж өгсөн хэнтэй тохирч ярилцсан талаар ийн эхнэр гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байдаг. Үүнээс л нарын хооронд үндэс бэлдэж худалдан авахаар тохирсон гэдэг нь илт харагдаж байна. 54200*******3554 дансаар нийт 6*******,090,000 төгрөг орж 201*******.09.05-ны өдрөөс 201*******.10.06-ны өдрийн хугацаанд 66,900,000 төгрөгийг шилжүүлж авсан ба хамгийн сүүлд 5,000,000 төгрөгийг үндсээ бэлдэж дууслаа гээд үлдэгдэл мөнгөө өөрийн 5420041*******82 тоот дансанд шилжүүлж авсан. болон тэй бид үндэс бэлтгэж өгнө гэсэн гэрээ хэлцэл тохироо огт байхгүй. д итгэхгүй ******* надаар дамжуулан мөнгийг нь шилжүүлэх үүргийг л хүлээлгэсэн. ийн хэлсэн ёсоор л мөнгийг нь шилжүүлэх болон бэлнээр авч өгсөн. Иймд миний хувьд үндэс бэлдэж өгнө гэсэн зүйл огт байхгүй ба миний дансанд надаар дамжуулсан мөнгөө нарын хэлснээр авсан байдаг тул түүний нэхэмжилж буй мөнгийг өгөх үндэслэл байхгүй юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******, Наранчимэг нар нь гэр бүлийн хүмүүс өнөөдөр хувийн шалтгаантай учраас шүүх хуралд оролцоогүй. ******* нь гэдэг хүнтэй эртний танил хүмүүс. нь д туслахыг *******гээс гуйсан байдаг. нь үндэс бэлддэг хүн танилцуулаач гэхэд нь ******* нь өөрийн найз гэдэг хүнийг танилцуулсан. болон *******, нар нь үндэс бэлдэх болсон. нь д итгэхгүй байсан учраас уг мөнгөтэй холбоотой асуудлыг *******гээр дамжуулан хянуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ингээд 201******* оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр /18,600,000 төгрөгийг 50 мянга гэсэн утгатай, дараагийн гүйлгээг 48,498,000 төгрөгийг 130 мянган гэсэн утгатай/ шилжүүлсэн. Нийт 6*******,900,000 төгрөг болсон. Шилжүүлгийн утгаас харахад нийт дүн нь 180,000 юань бүхий агуулга харагдаж байна. Монгол банкны тухайн өдрийн ханш нь 3*******1 төгрөг байдаг. Энэ мэдээлэлтэй таарч байдаг юм. Иймд 200,000 юань шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй юм. ******* нь 201******* оны 09 дүгээр сарын 05-нд хамтран эзэмшдэг дансанд нь орж ирсэн гүйлгээг ийн хэлснээр бусдад шилжүүлж, бэлнээр авч өгөх зэргээр ийн өмнө хяналт тавих үүргээ биелүүлсэн. Энэ нь дансны хуулгаас тодорхой харагддаг. Гэрээний үүргээ биелүүлж, мөнгөн дүнг бүгдийг нь шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 99,660,000 төгрөгийг төлөх үүрэггүй гэв.  

3. Нэхэмжлэгч талаас шаардах эрх шилжүүлэх гэрээ, Голомт банкны орлогын мэдүүлэг, өөрийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн 138/ШЗ2025/01*******43 дугаартай шүүгчийн захирамж, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа гаргаж өгсөн болно.

4. Хариуцагч тал хариу тайлбараас гадна ад эрх олгосон 2026.01.-ны өдрийн 0055, 0108 дугаартай итгэмжлэл болон Худалдаа хөгжлийн банк дахь ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Монгол банкнаас зарласан валютын 201*******.09.05-ны өдрийн ханшийн мэдээлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 4/*******30 дугаартай тогтоол, Т.*******гийн тайлбар, , Т.******* нарын ХААН банкин дахь 54200*******3554 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхийн архивт хадгалагдаж байгаа хэрэгсэхгүй болсон иргэний хэргээс гаргуулж нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хариуцагч Т.*******, нарт холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 99,660,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Дэрэвгэр жиргэрүү өвс худалдан авахаар 201*******.09.05-ны өдөр 6*******,090,000 төгрөг буюу 200,000 юань Т.*******, нарын дансанд шилжүүлсэн. Т.*******, нар тохирсон өвсөө өгөлгүй, гэрээний үүргээ биелүүлэлгүй алга болсон тул гэрээнээс татгалзаж, өвс авахаар шилжүүлсэн 200,000 юань буцааж авах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн монгол банкны ханшаар 200,000 юань нь 99,660,000 төгрөг /ханш нь 498.30 төгрөг байсан/-ийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.

Хариуцагч тал нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг  “...дэрэвгэр жиргэрүү өвс бэлдэж өгнө гэсэн зүйл огт байхгүй ба миний дансанд орсон мөнгийг би д дамжуулан хяналт тавих үүргээ гүйцэтгэсэн тул түүний нэхэмжилж буй мөнгийг өгөх үндэслэл байхгүй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- 201******* оны 09 сарын 05-ны өдөр хариуцагч Т.*******, нарын хамтран эзэмшдэг ХААН банкин дахь 54200*******3554 тоот дансанд 18,600,000 төгрөг ЕВ-ок 50000 гэсэн утгатайгаар 53**************0311*******1 тоот данснаас, мөн өдөр 48,490,000 төгрөг ЕВ-ок 130000 гэсэн утгатайгаар тоот данснаас тус тус орсон болох нь хариуцагч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон.

- Т.*******, нарын хамтран эзэмшдэг ХААН банкин дахь 54200*******3554 тоот дансанд 201******* оны 09 сарын 05-ны өдөр орсон 6*******,090,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн -ээс шилжүүлсэн үйл баримтад талууд маргадаггүй бөгөөд нь дээрх мөнгийг шаардах эрхийг хуулийн дагуу *******-д шилжүүлсэн болох нь шаардах эрх шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

- *******-ын ХААН банкин дахь 5003324914 тоот дансанд хариуцагч Т.*******гээс 2021 оны 12 сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 12 сарын 22-ны өдөр 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Зохигчид дээрх үйл баримтуудын талаар маргадаггүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд БНХАУ-ын иргэн , хариуцагч Т.*******, нар нь дэрэвгэр жиргэрүү өвс бэлтгэн нийлүүлэхээр буюу худалдах, худалдан авах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, амаар хэлэлцэн тохиролцсоноор уг хэлцэл хүчин төгөлдөр болсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр  худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. 

Хуульд ийнхүү зааснаас үзвэл БНХАУ-ын иргэн нь хэлэлцэн тохирсон дэрэвгэр жиргэрүү өвс худалдан авах үнийг хариуцагч Т.*******, нарт шилжүүлэн өгсөн, харин хариуцагч Т.*******, нар нь бараа бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, тохиролцсоны дагуу дэрэвгэр жиргэрүү өвсийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

БНХАУ-ын иргэн нь хариуцагч Т.*******, нараас дэрэвгэр жиргэрүү өвс бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учир өөрийн шилжүүлсэн өвсний үнийг шаардах эрхийг нэхэмжлэгч *******-д эрх шилжүүлэх гэрээгээр олгосон байх тул нэхэмжлэгч ******* гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар 201******* оны 09 сарын 05-ны өдөр хариуцагч нарын дансанд 200,000 юань буюу 6*******,090,000 төгрөг орсон болох нь тогтоогдож байх тул БНХАУ-ын иргэн хариуцагч нарт дэрэвгэр жиргэрүү өвсний үнэд шилжүүлсэн 200,000 юанийг буцаан шаардах эрхтэй байна. Гадаад валютын ханшийг тогтоохдоо нэхэмжлэл гаргах үеийн монгол банкны зарласан ханшаар тооцох бөгөөд 2025 оны 06 сарын 20-ны өдөр БНХАУ-ын юань 498.30 төгрөг байх тул нэхэмжлэгч нь 99,660,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ мөн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг.

Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд мөн хуулийн *******6.1, *******6.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс, шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үед үүсэхээр заажээ.

БНХАУ-ын иргэн хариуцагч Т.*******, нарын хооронд анх 201******* оны 09 сард худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, хариуцагч Т.******* нь 2020.09.10-нд нэхэмжлэгч *******-д 2020.12.30-ны дотор 80,000,000 төгрөг төлөхөөр баталгаа гаргаж, 2021 оны 12 сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-ын дансанд шилжүүлж байсан ба нэхэмжлэгч ******* нь уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар шүүх 2024 оны 11 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж 2025 оны 05 сарын 0*******-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д зааснаар тухай бүр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. 

Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч *******-ын ХААН банк дахь 5003324914 тоот дансанд 2021 оны 12 сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 12 сарын 22-ны өдөр 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн байх тул хариуцагчаас гаргуулбал зохих 99,660,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч Т.*******, нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 98,660,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч *******-ын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656,250 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******, нараас улсын тэмдэгтийн хураамжид 651,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.*******, нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 98,660,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656,250 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******, нараас улсын тэмдэгтийн хураамжид 651,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ПАГМА