| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 192/2025/11540/И |
| Дугаар | 193/ШШ2026/00242 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 193/ШШ2026/00242
| 2026 02 04 | 193/ШШ2026/00242 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 741.6, 74.4, 75 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.3, д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.*******т холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай С.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, зохигчид эвлэрсэн болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлөх төлбөрөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Г.*******ээс нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 35,100 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Гэрлэлтийн харилцаатай холбоотой асуудлаар талууд шүүхэд хандаж дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА