Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 309/ШШ2026/00342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 7 дугаар баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт ийн д холбогдох,

“32,179,900 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

          Хариуцагч Б.

            Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 32,179,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нөхөр тэй 2020 онд танилцаж, 2022 оны 8 сард хүү минь төрсөн боловч 6 сартайдаа өвчний улмаас эндсэн. Улмаар 2024 оны 10 сарын 02-ны өдөр охин маань мэндэлсэн. Бид 2022 оны 10 сараас Улаанбаатар хот, дүүрэг, хороо, апартмент байр тоотод байрлах 47.36 м2 хоёр өрөө орон сууцанд гэр бүлийн хамт 2024 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл амьдарсан. Тус орон сууцыг худалдан авахдаа хадам ээж Б. болон манай нөхөр нар нь Силикат Констракшн ХХК-тай гэрээ байгуулж 103,223,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд урьдчилгаанд 34 сая төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг 5 жилийн хугацаатай хүүгүй хувь лизингээр худалдан авч байсан. Миний бие байрандаа орсноос хойш сар бүр зээлийн төлөлтийг төлж, цонхны шүүлтүүр, үүдний шкап, балконы шилэн хаалт, зурагтны арын модон рек, гал тогооны гранитур хийлгэж, мөн гэрт хэрэгтэй тавилга зэргийг өөрөө цалингийн зээл авч тохижуулсан. Гэтэл шинэ жилийн үеэр нөхөр ээжийнхээ хамтран амьдардаг хүнийг манайд цуг ирсэнд намайг уурлаж байна гэж гүтгэж унтаж байсан намайг сэрээж чи яагаад уурлаад байгаа юм энэ хүмүүс чамайг уурлаад байна гэж яриад байна гэж маргаан үүсгэж улмаар даамжирч би уурандаа чи байрны мөнгөнөөс төлөлцдөг юм шиг битгий олон юм ярь гэж хэлэхэд нөхрийн ээж тэрийг сонсоод уурлаж хүүгээ өмөөрч гарч явсан. Нөхөр ээжийгээ гарч явснаас хойш надад уурлаж эсэн бусаар хэлж доромжилж 2024 оны 12 сарын 30-ны шөнө 2 цагт ээж рүүгээ залгаж “би ч гэсэн байрны мөнгөнөөс төлөлцдөг” гэж хэлэхэд ээж нь “тэгвэл сал” гэж нөхөрт хэлсэн. Тэр үед нь би яриаг нь сонссон учраас “би танай хүүхдээс салж болно, харин миний энэ байранд өгсөн мөнгөнүүдээ өгөөрэй” гэхэд хадам хүүтэйгээ ярьж байснаа шууд салгаад над руу залгаад “Хүүхдээ алсан алуурчин минь чи яг одоо миний гэрээс наад хүүхдээ аваад зайл” гэсэн. Үүний дараа хадам дүүтэйгээ орж ирж “энийг би хүүхдээ аваад зайл гэсэн яагаад зайлаагүй байгаа юм” гэж хашгирч үүдэнд байсан охины минь юмнуудыг өшиглөж хадам ээж хүүгээ аваад явсан. Маргааш нь намайг 2 сар гарантай хүүхэдтэй минь цуг гэрээс хөөж, хувцас хунарыг минь шидэж, чам шиг юм хотын төвд хоёр өрөө байр авч чадахгүй, нөхөртэйгээ заргалдаад мөнгөө олж аваарай гээд хөөсөн. Танай аав ээжийн гэр орон шатсан биз дээ, ээж аавыгаа миний гэрт авчирч эзэн суулгах нь уу, эртхэн манай гэрээс зайл гэж хөөсөн бөгөөд тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Тухайн үед охин минь нярай ээртлээ уйлаад байхад нөхрийн дүү ээж хоёр охиныг минь аргадахгүй уйл уйл уйлж байж хүн болно гэх зэргээр дайрч, өнгөрсөн хүүхдийн минь орыг үүд рүү гаргаж шидэж, чи хүүхдээ алсан зэргээр маш ихээр намайг харааж өвлийн хүйтэнд гэрээсээ хөөсөн хүнд ч хэлэхээс ичмээр тийм айхтар хүмүүс юм. Иймд миний бие орон сууцны зээлийн төлөлтөд 2021 оны 11 сараас 2024 оны 10 сар хүртэл 22,*******4,900 төгрөгийг хадам ээжийн ХААН банкны тоот данс руу шилжүүлсэн. Мөн миний бие Улаанбаатар  хот, дүүрэг, хороо апартмент байр тоотод байрлах 47.36 м2 2 өрөө орон сууцандаа дараах салгаж үл болох тавилгуудыг хийлгэсэн. Үүнд: 1. Гал тогооны тавилга, гранитур -4,000,000 2.Цонхны шүүлтүүр – 315,000 3.Үүдний шкаф- 2,042,800 4.Балконы шилэн хаалт – 2,500,000 5.Зурагтны арын модон рек -1,047,200 нийт 9,905,000 төгрөг болж байна. Б. нь надаар орон сууцны зээлээ төлүүлж, зээлийн хугацаа дуусах дөхөх үеэр намайг хөөсөнд маш их гомдолтой байна. Иймд орон сууцны зээлийн төлөлтөд 2021 оны 11 сараас 2024 оны 10 сар хүртэл төлсөн 22,*******4,900 төгрөг, тавилганы 9,905,000 төгрөг нийт 32,179,900 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхэд  нэхэмжлэл гаргахдаа 32,179,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. *******, нар бэр, хадам ээж гэсэн харилцаатай хүмүүс байсан. ******* нь Бат-Үүлэн гэдэг хүнтэй 2020 онд танилцаж, 08 сард жирэмсэн болж, хүүхэд нь 06 сартай байхдаа эндсэн асуудал байдаг. гийн хүү Бат-Үүлэн болон хариуцагч ******* нар нь дундаасаа хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс. Гол асуудал нь ******* нь Бат-Үүлэнтэй хамтран амьдрах хугацаандаа Улаанбаатар хот, дүүрэг, 11 дүгээр хороо, апартмент 713 дугаар байрны тоотын 47.36 мкв 2 өрөө байрыг худалдаж аваад уг байранд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хамт амьдарсан. Уг байрны худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Учир нь нь өөрийн орон сууцыг урьдчилгаанд тавьж, уг орон сууцыг худалдан авсан. Гол үндэслэл нь уг байрны зээлийн сар бүрийн төлөлтийг ******* нь хийдэг байсан бөгөөд уг орон сууцанд гал тогооны тавилга, зочны өрөөний тавилга, үүдний шкаф зэрэг зүйлсийг хийлгэсэн байдаг. Асуудал юунаас үүссэн бэ гэвэл тухайн үед нь ******* болон Бат-Үүлэнтэй хамт амьдарч байсан. *******ийг өрөөндөө унтаж байхад нь нь хамтран амьдрагч хүнтэйгээ ирж маргаан үүсгэсэн.  Гаднаас ирж байгаа хүнд дургүй байна гэж *******ийг ойлгосон байдаг. Би төлөөлөгч хүний хувьд түүний бодол санааг надад тайлбарласнаар нь тайлбарлах нь зүйтэй байх. ******* нь 2024 оны 10 сард төрөөд хүүхэд нь 2 сартай байхад нь өвлийн хүйтэнд 2 сартай хүүхэдтэй хүнийг хөөсөн. Нэхэмжлэгч нь маш их гомдсон. Сална гэж амьдрахгүй учраас дээрх мөнгийг руу шилжүүлсэн. 2021 оноос 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хариуцагчид мөнгө шилжүүлсэн байдаг юм. Орон сууцны зээлийн төлбөрт нэхэмжлэгчийн  зүгээс  22 679 900 төгрөг, үүдний шкаф, цонхны шүүлтүүр, зурагтны тавиур, балконы наалт зэрэгт 9 905 000 төгрөгийг шилжүүлж, нийт 32 179 900 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийг уг байранд тухайн үед хүүтэйгээ хөөж явуулснаас хойш оруулаагүй. Уг байрны өмчлөл нь д байдаг. Хариуцагч ч уг байрыг авах талаараа хариу тайлбараараа илэрхийлдэг. Иймд нэхэмжлэгч нь д 32 179 900 төгрөг шилжүүлэх үүрэг үүсээгүй. Орон сууцыг авна гэж итгэж шилжүүлсэн. Гэтэл энэ бол миний орон сууц, чамайг амьдруулахгүй гэх зэргээр маргадаг байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцанд шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

2. Хариуцагч Б. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн дагуу миний дансанд орсон гэх мөнгөн дүнтэй танилцлаа. Мөн амьдарч байх хугацаандаа хийлгэсэн тавилга, эд хогшлын мөнгийг нэхэмжилсэн байна. Миний бие 2010 онд Дорнод аймгийн ******* сумын 9-р багийн 10-р байранд 2 өрөө байр лизингээр авч байсан. Энэ байраа 2020 оны 8 сард зарж, энэ мөнгөөрөө урьдчилгаа хийж Улаанбаатар хотын дүүргийн хороо 7-р хорооллын 713- тоот байрыг авахаар Силикат констракшн ХХК-тай гэрээ байгуулан 5 жилийн хувь лизинг хийж авсан. Тухайн үед хүүтэйгээ ярилцан “Би тэтгэвэрт гарахаараа чамтай ойр, энэ байрандаа амьдарна, тэгээд надаас хойш чинийх л болно, тийм болохоор хоёулаа хамтдаа байрныхаа зээлийг хамтарч төлж дуусгана шүү, байр баригдаж дуусахаар би тэтгэвэрт гартлаа нутагтаа ажлаа хийнэ, та нар байж л бай” гэж тохирсон. Байр маань 2022 оны 10 сард ашиглалтад орж хүү маань эхнэр *******, ач хүүгийн хамт амьдарч эхэлсэн. Хүү маань ч тохирсон ёсоор байрны зээлэнд нэмэрлэж сард хэдэн төгрөг өгдөг байсан. Данс руу хийсэн мөнгийг байрны төлбөрт хийдэг байсан. Амьдарч байх хугацаанд нь бүхий л идэж уух, өмсөж зүүх, ач хүү болон охиныхоо хэрэгцээний бүх зүйлийг бүрэн хариуцаж байсан учраас хүү бэр хоёрыгоо зээлэнд минь нэмэрлэж өгч байна л гэж ойлгож байсан. Би бэр охиноо байранд шунаж ийм атгаг зүйл бодож амьдарч байсныг би мэдээгүйгээс гадна миний хүү Бат-Үүлэн таски үйлчилгээнээс олсон бэлэн мөнгө бүрийг *******ийн дансанд төвлөрүүлэн над руу шилжүүлдэг байсан. Мөн хүү маань өөрийн гэсэн банкны картгүй, дундаа нэг карттай, тэр нь *******ийн нэр дээр байдаг байсан. Тавилганы хувьд салгаж авч болох зүйл байгаагаас гадна авч явахыг ч зөвшөөрнө. Өөрсдөө амьдарч байх хугацаандаа ая тухаа хангаж тавилга хийж болох уу гэж байсан болохоос миний байрыг тохижуулах талаар ярилцаж тохирсон зүйл байхгүй. Харин хамт байхдаа худалдан авч байсан гэр ахуйн цахилгаан бараа бусад эд хогшлоо аль хэдийн байх байхгүйд ил далд зөөгөөд дуусгасан. Иймд энэ мөнгийг төлөхгүй. Харин өөрсдөө амьдарч байхдаа энэ байранд тавилга  гранитурыг аав ээж  нь тусалж өгсөн мөнгөөр, үүдний хувцасны шкафийг өөрийн декритний мөнгөөр хийснийг би мэднэ. Үүдний өлгүүртэй шкаф, том өрөөний ханын стинкийг би өөрөө хийлгэсэн. Рекний мөнгийг бидний аль нь ч гаргаагүй, том эгч, хүргэн ах хоёр нь айлд засвар хийгээд илүү гарсан материал гээд авчирсныг ашиглаж хийсэн. ймээс аав ээжийнх нь мөнгөөр хийлгэсэн гранитур, үүдний хувцасны шкафны үнэ болох нийт 6,042,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад байрны төлбөрт над руу шилжүүлсэн мөнгө бол миний хүү таксины мөнгөө надад тус болж бас байранд минь амьдарч байгаа болохоор өгсөн мөнгө шүү. Миний хүүгийн таксины орлого үүгээр зогсохгүй. Өдөр тутмын хоол хүнсэндээ ч хэрэглэдэг. Би ч өдөр бүрийн хэрэгцээнд нь тасралтгүй тусалж дэмждэг байсан. Амьдрах хугацаандаа хэд хэдэн апп-ын зээл, ББСБ-ын зээлээр өөрсдөдөө хэрэгтэй юмаа авдаг, тэр зээлээ ч миний хүү төлөлцдөг байсан. Харин ингэж авсан бүх эд зүйлийг бэр өөрөө бүгдийг нь авсан байгаа. Бодож байгаад би 6,042,800 төгрөгийг төлчихье гэж бодсон. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн хувьд өөрийнхөө бодлоор өөрийнхөө данснаас гарсан зарлага болгоныг нэхэмжилсэн үйл баримт байна. Хамгийн гол нь шилжүүлж байгаа мөнгийг нь харахаар *******ээс гэж гүйлгээний утга дээрээ бичдэггүй яагаад Үүлэн гэж шилжүүлдэг юм бэ гэдэгт эргэлзээд байгаа юм.  Үүлэнгийн дансны орлогыг шүүж байхад их сонин зүйл ажиглагдсан. Үүлэнгийн таксины орлого гэж 2 өдөрт 175 000 төгрөг ороход 170 000 *******ийн данс руу шилжүүлсэн байдаг. Би энэ дансыг маш удаан хугацаанд, нэг бүрчлэн түүсэн юм. 2021, 2022 оны  дансны гүйлгээг түүсэн боловч нийт дүнг нь гаргаж чадаагүй байна. 2024 онд Бат-Үүлэнгээс ээж рүүгээ 2 493 000 төгрөг шилжүүлсэн. Бат-Үүлэн рүү 2 1 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ердөө 30 000 төгрөгийн зөрүүтэй харагдаж байгаа юм. Заримдаа Бат-Үүлэн байрны төлбөрөө төлөөгүй харагдаад байдаг юм билээ. Миний түүснээр *******ээс Бат-Үүлэн рүү 2024 онд 5 392 000 төгрөг шилжүүлсэн. Бат-Үүлэнгээс ******* рүү 12 134 998 төгрөг шилжүүлсэн байгаа юм. ******* бол Бат-Үүлэнгээс энэ их мөнгөнүүдийг авч байгаад ээжийнх нь данс руу 2024 онд нийт 9 удаагийн гүйлгээгээр мөнгө шиилжүүлсэн. Үүнээс 4 удаагийн гүйлгээ нь орон сууцны үнийн дүнтэй ижилхэн гүйлгээ хийсэн бөгөөд утга нь “Үүлэн орлого” гэж хийсэн байгаа юм. Байрны зээлийг төлсөн юм гэж үзэх үү үүнийг сайн ойлгохгүй байна. 2024 онд Үүлэнгээс ******* рүү 12 000 000 төгрөг шилжүүлсэн байхад *******ээс Бат-Үүлэнгийн данс руу 5 392 000 төгрөг шилжүүлсэн байх жишээний байгаа юм. *******, Бат-Үүлэн энэ хоёр бол 2021 оноос хамт амьдарч байсан. 2022 оны 09 сард уг байранд орсон. Түүний өмнө Бат-Үүлэн нь түрээсийн байранд байсан. Байр ашиглалтанд ороод  хүүхдүүдээ хараад өрөвдөж, байр ашиглалтанд ормогц та хоёр энд байсан нь дээрээ гэж хэлсэн байдаг юм. Харин хүүтэйгээ *******тэй танилцахаас өмнө байр ашиглалтанд орохоор чи зээлнээс төлөлцөнө шүү гэж хэлсэн байдаг. Үүнийг бол ******* мэдэхгүй байх. Бат-Үүлэнг  харин хэлсэн үгүйг мэдэхгүй байна. Энэ хоёр хүн бол 4 жил гаруй хугацаанд уг байранд амьдарсан. Амьдрах хугацаанд ойр зуурын зүйлийг хийлгэх нь зүйн хэрэг. Өнөөдөр тэр цонхны агаарын шүүлтүүрийг 350 000 төгрөгөөр хийлгэсэн гээд нэхээд байгаа бол буцаагаад авч болно шүү дээ. Гэхдээ хамгийн сүүлд байрны зээл төлөгдөж дуусаад хүү нь хүссэн учраас бас хүүгийнхээ нэр дээр уг байрыг шилжүүлээд өгчихье гэтэл хэрүүл маргаан үүсгэсэн байдаг юм. Гэтэл уг байранд бид  нар амьдарч байсан уг байр биднийх болох учраас уг байрны төлбөрийг сар болгон төлж байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Байрны өмчлөгч нь юм. ймээс байрны зээлийг төлж байгаа гээд уг байрны өмчлөгч болохгүй. Энэ хүн ганц хүүгийнхээ төлөө бүх зүйлээ зориулж байхад амьдралыг нь самарсан зүйл болоод байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байна. Мөнгө шилжүүлсэн утга дээрээ байрны мөнгө гэж шилжүүлж байгаагүй, баярлалаа, эсхүл орлого гэж шилжүүлсэн байдаг. Таксины мөнгө Бат-Үүлэнгийн дансанд орсон ч өөрөө картгүй учраас Бат-Үүлэн нь эхнэрийнхээ картыг ашигладаг юм. Гэтэл уг таксины мөнгөний орлого *******ийн дансанд байж байдаг. Гэтэл Бат-Үүлэнгийн данснаас *******ийн дансруу шилжүүлсэн мөнгийг би өөрийнхөө данснаас шилжүүлсэн мөнгө гэж ******* маргаад, шаардах эрхтэй гэж  маргаад байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийг 10 гаруй сая төгрөгийн хадагламжаа цуцалсан мөн онлайн зээлийн эрхээр зээл аваад шилжүүлж байсан гэж яриад байгаа юм. Гэвч энэ талаарх нотлох баримт уг хэрэгт байхгүй юм. Тэгэхээр *******ийг орлогын эх үүсвэрийг он сар өдрөөр нь үзэхээр байна. Орлогын баримт нь нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа байгаа юм. Үүний ажил хийж байхдаа авч байсан цалин нь 2-3 сая төгрөг юм шиг байгаа юм. Өөрийнх нь нэхэмжлэл дээр дурдсан 1 *******0 000 төгрөг байрны төлбөр байж болох мөнгийг  2022 оны 01 сарын 24-ний өдөр шилжүүлсэн бөгөөд ******* нь 2021 онд ямар орлоготой байсан бэ гэдгийг анзаарч харвал 830000 төгрөгийн цалин бодогдсон байгаа юм. Хадаг тавих гэж байсан өдөр өөрсдөө замдаа юм аваад ирээрэй гэсэн мөнгө шилжүүлснээ бас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байгаа юм. 2022 оны 09 сарын *******-ны өдөр байрны зээл төлөх мөнгөн дүнтэй ойролцоо мөнгө шилжүүлсэн байгааг харахаар түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тухайн сард 420 000 төгрөгийн хүүхэд асрах чөлөөтэй байгаа учраас байгууллагаас төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа харагдаад байгаа юм. Гэтэл ямар ч цалин орлогогүй хүн энэ мөнгийг хаанаас олж хийх вэ гэвэл Бат-Үүлэнгийн данснаас өөрийнх нь дансруу мөнгө орж байдаг учраас тухайн мөнгөнөөс шилжүүлсэн байдал харагдаж байгаа юм. 2024 оны 01 дүгээр  сарын 24-ний өдөр 1 *******0 000 төгрөг гэж байна. Энэ үед бол ******* нь цалинтай орлоготой байсан. Энэ орлогыг бол бид үгүйсгэх арга байхгүй. Тухайн үед ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэлд 700 000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Гэхдээ байрны мөнгө гэж бичээгүй. Орлого гэж хийсэн байдаг юм. 2024 оны 03 дугаар сарын 24,  05 дугаар сарын 25-ны өдрүүдэд бол ******* өндөр цалин орлоготой байсан. Ер нь орон сууцны төлөлт гэмээр 8 удаагийн гүйлгээ харагдаад байгаа юм. Хэрвээ уг төлөлтийг тооцвол 9 800 000 төгрөг болно. Гэтэл уг байрны төлбөр төлсөн гэх шалтгааныг сар бүрийн 25-нд төлөгдсөн учраас гэж байгаа юм. ******* нь Үүлэнгийн дансанд байсан мөнгийг шууд шилжүүлээд байна уу эсвэл байрны төлбөрийг төлөөд байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Яагаад *******ийн орлогын эх үүсвэрийг үзэх ёстой вэ гэвэл өөр баталж байгаа орлогын эх үүсвэр байхгүй байгаа учраас тайлбарлах нь зүй ёсны хэрэг юм.  ******* нь уг байрны төлбөрийг цалингийн зээл, хадгаламж барьцаалсан зээл, онлайн зээлүүдийг ашиглаж төлсөн гэх баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт байхгүй юм. гийн хувьд үр хүүхдийнхээ төлөө сэтгэл гаргасан уу гаргасан. Бат-Үүлэн нь ажилгүй байж эхнэрийнхээ дансанд 12 000 000 төгрөгийн орлого хүртэл хийж байгаа юм. Бэлнээр гэхдээ хэдэн төгрөг өгсөн эсэхийг мэдэхгүй байна. 2021 оноос эхлээд 175 сая төгрөгийн орлоготой байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь харилцах дансанд шилжүүлсэн мөнгөө нотолж байгаа гэж байгаа боловч орлогынхоо эх үүсвэрийг нотолж чадаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Нэхэмжлэлээс салгаж авах боломжгүй нэхэмжилсэн зүйлийг буюу төлж болох боломжтой зүйлийг төлөөд шаардлагагүй зүйлийг төлөх шаардлага байхгүй юм гэж үзэж байна...  гэв.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, түүний үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.06.24-ний өдөр т эрх олгосон 1667 дугаартай итгэмжлэл, өөрийн ХААН банк болон ХХБ-ны шилжүүлгийн мэдээллүүд, дансны дэлгэрэнгүй хуулгуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хариуцагч тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариу тайлбар, 2025.08.01-ний өдөр Б.Тэгшжаргалд төлөөлөгчийн эрх олгосон 0570 дугаартай итгэмжлэл, орон сууц захиалгаар бариулах тухай 2020.09.17-ны өдрийн №09/17/01 тоот гэрээ, гэрээний хавсралт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.гийн ХААН банкин дахь тоот дансны болон Голомт, Төрийн банкин дахь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, өмгөөлөгчийн гаргасан хуулгын түүвэр, гийн нотариатчийн гэрчилсэн тодорхойлолт, дансны түүвэр зэргийг гаргаж өгсөн.

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр “Силикат констракшн” ХХК-аас Улаанбаатар хот, дүүрэг, хороо, “ ” апартмент байрны тоотод байрлах орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газраас Б.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулах ажиллагаа хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд хариуцагч Б.д холбогдуулан орон сууцны зээлийг төлөх үүрэг үүсээгүй байхад хариуцагчийн ХААН банкны тоот данс руу шилжүүлсэн 22,*******4,900 төгрөг, тавилганы үнэ 9,905,000 төгрөг нийт 32,179,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцсон.

Хариуцагч Б. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэлээ “...Би лизингээр авч байсан ******* сумын 9-р багийн 10-р байранд байх 2 өрөө байраа 2020 оны 8 сард зарж, энэ мөнгөөрөө урьдчилгаа хийж Улаанбаатар хотын дүүргийн хороо 7-р хорооллын 713- тоот байрыг авахаар Силикат констракшн ХХК-тай гэрээ байгуулан 5 жилийн хувь лизинг хийж авсан. ...Гранитур, үүдний хувцасны шкафны үнэ болох нийт 6,042,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад байрны төлбөрт над руу шилжүүлсэн мөнгө бол миний хүү такси үйлчилгээнд явж олсон мөн байранд минь амьдарч түрээсэнд өгсөн мөнгө болохоор хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

- Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.гийн ХААН банкны тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 2024 оны 10 дугаар сарын 21-нийг дуустал хугацаанд 33 удаагийн гүйлгээгээр өөрийн ХААН болон ХХБ-ны дансаас нийт 22,*******4,900 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, банкны шилжүүлгийн мэдээллүүд, дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдож байна.

- Хариуцагч Б. нь “Силикат констракшн” ХХК-тай Улаанбаатар хот, дүүрэг, хороо, 7-р хороолол, “ ” апартмент 713- тоот 2 өрөө, 103,223,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу 2021.10.25-наас 2025.09.25-ны өдрийг хүртэл зээлийн төлөлтөд сар бүр 1,*******0,300 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

- Хариуцагч Б. нь 2025.05.25-ны өдөр орон сууцны зээлийг бүрэн төлж хааснаар 2025 оны 06 сарын 02-ны өдөр Нийслэлийн дүүргийн хороо, 7-р хороолол, 713- тоот 2 өрөө орон сууц нь Б.гийн өмч болох талаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан.

- Дээрх 713- тоот байранд нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 10 сараас 2024 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нөхөр , охины хамт амьдарч байсан.

Нэхэмжлэгч Б.*******ийн данснаас хариуцагч Б.гийн ХААН банкин дахь  тоот данс руу 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 2024 оны 10 дугаар сарын 21-нийг дуустал хугацаанд 33 удаагийн гүйлгээгээр нийт 22,*******4,900 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Б.******* нь дээрх мөнгийг орон сууцны зээлийн төлөлтөд шилжүүлэх үүрэггүй байхад шилжүүлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч Б. уг мөнгө Б.*******ийн данснаас шилжсэн боловч миний байранд амьдрах хугацаандаа миний хүүгээс надад байрны түрээсэнд шилжүүлсэн төлбөр гэж маргадаг.

Нэхэмжлэгч Б.*******ийн данснаас Б.гийн дансанд шилжүүлсэн 22,*******4,900 төгрөгийг орон сууцны зээлийн төлөлтөд шилжүүлсэн эсэхийг нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Б., Б.******* нарын дансны дэлгэрэнгүй хуулга, хуулгын түүвэр зэрэгтэй харьцуулан үзээд 2021.11.25-ны 1,*******0,000, 2021.12.25-ны 1.025.000, 2021.01.24-ны 1.*******3.000, 2022.07.25-ны 1.060.000, 2022.09.*******-ны 1.*******0.000, 2023.10.13-ны 500.000, 2023.10.31-ны 500.000, 2024.01.25-ны 1.*******1.000, 2024.02.25-ны 1.*******0.300, 2024.03.25-ны 1.*******0.300, 2024.06.25-ны 1.*******0.300, 2024.07.25-ны 1.000.000, 2024.08.17-ны *******5.000, 2024.08.24-ны 1.000.000 төгрөг нийт 14,174,900 төгрөгийг орон сууцны зээлийн төлөлтөд шилжүүлсэн гэж үзэх үндэстэй байна. 

Нэхэмжлэгч Б.*******ийн данснаас шилжүүлсэн 22,*******4,900 төгрөгөөс 14,174,900 төгрөгийг орон сууцны зээлийн төлөлтөд хариуцагч Б.гийн данс руу шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Б.гийн хувьд дээрх 14,174,900 төгрөгийг өөрийн данснаас Силикат констракшн ХХК-ийн данс руу өөрийн гэрээ байгуулсан орон сууцны зээлийн төлбөрт шилжүүлжээ. Дээрх 14,174,900 төгрөг нь нэхэмжлэгч Б.*******ийн данснаас шилжсэн байх тул тэрээр уг мөнгийг нэхэмжлэх эрхтэй болно.     

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч Б.******* нь Улаанбаатар хотын дүүргийн хороо, 7-р хороолол, “ ” апартмент 713- тоот 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг байгуулаагүй, улмаар уг байр одоо хариуцагч Б.гийн өмч байх тул нэхэмжлэгчид уг орон сууцны зээлийг төлөх үүрэг үүсээгүй байна.

Хариуцагч Б.гийн хувьд өөрийнхөө өмчлөлийн орон сууцны зээлийг төлөх үүрэггүй нэхэмжлэгч Б.*******ээс үндэслэлгүйгээр орон сууцны төлбөр авсан болох нь тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.******* нь дээрх байранд нөхөр хүүхдийн хамт 2022 оны 10 сараас 2024 оны 12 сарын 31-нийг хүртэл амьдарсан гэдэгт зохигч талууд маргадаггүй ба амьдрах хугацаандаа тус байранд хийлгэсэн гал тогооны тавилга, гранитурны үнэ 4,000,000 төгрөг, цонхны шүүлтүүрийн үнэ 315,000 төгрөг, үүдний шкафны үнэ 2,042,800 төгрөг, балконы шилэн хаалтны үнэ 2,500,000 төгрөг, зурагтны арын модон рекний үнэ 1,047,200 төгрөг нийт 9,905,000 төгрөгийг мөн нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч Б. нь гранитурны үнэ 4,000,000 төгрөг, үүдний шкафны үнэ 2,042,800 төгрөг нийт 6,042,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Харин бусад эд зүйл болох цонхны шүүлтүүрийн үнэ 315,000 төгрөг, балконы шилэн хаалтны үнэ 2,500,000 төгрөг, зурагтны арын модон рекний үнэ 1,047,200 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулах үндэсгүй байх бөгөөд дээрх эд зүйлийг нэхэмжлэгч нь өөрийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах зорилгоор хийсэн гэх хариуцагчийн тайлбар үндэстэй байна.   

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.*******ээс орон сууцны зээлийг төлөх үүргийн харилцаа үүсээгүй байхад шилжүүлсэн 14,174,900 төгрөг, хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн гранитурны үнэ 4,000,000 төгрөг, үүдний шкафны үнэ 2,042,800 төгрөг нийт 20,217,700 төгрөгийг хариуцагч Б.гаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар  гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны зээлийн төлөлтөд төлсөн гэх 8,100,000 төгрөг, эд зүйлийн үнэ 3,862,200 төгрөг нийт 11,962,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,000 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 259,038 /20,217,700 төгрөгт ноогдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.гаас үндэслэлгүйгээр авсан 20,217,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,962,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,000 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 259,038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА