| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0347/э |
| Дугаар | 365 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Тт даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-гийн Н-т холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Ч” гутлын үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн тоотод түр оршин суух, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Б-гийн Н-
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Д” худалдааны төвийн гадна зогсоолд байсан иргэн Шараагийн эзэмшлийн * улсын дугаартай “Хонда Пит” загварын тээврийн хэрэгслээс Ш.Х-ын эзэмшлийн айфоне-6, нокиа-3310, бор өнгийн түрийвч, бэлэн 43.000 төгрөгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Н-ээс: “... Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Ш.Х-ын “...2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Нисэхийн эцсийн буудал дээр байх “Д” гэх цайны газар орж хоол идсэн гарч ирээд хажуу талд нь байх “М” гэх нэртэй захын гадаа манай эцэг Шараагийн эзэмшлийн * улсын дугаартай “Хонда Пит” маркын автомашиныг байрлуулаад М нь зах руу орж цахим тоглоомийн газар орж 1 цаг орчим тоглоод гарч ирээд машинаа онгойлгох гэхэд онгорхой байсан тэгээд машин доторх эд зүйл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
Гэрч А.Э-ийн “...эхнэрийн маань өмсдөг саарал өнгийн куртикний халааснаас 2 сим карт ордог хятад улсад үйлдвэрлэсэн Нокиа-3330 маркийн гар утсыг манай охин Э.О- нь олсон байсан, тухайн утас нь манай эхнэрийн утас биш байсан, сүүлд сонсоход Ш.Х- гэх залууийн утас болохыг мэдсэн. Би тухайн утсыг хаанаас хэрхэн яаж авсан талаар асуухад эхнэр маань согтуу байсан учир санахгүй байна гэж хэлж байсан. Эхнэр маань архи ууж чаддаггүй, жаахан уугаад согтчихдог, согтохоороо хийж байгаа зүйлээ санадаггүй тасарчихдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/
Гэрч Ш.С-гийн “...дүү маань сүүлийн үед утасгүй байхаар нь тодруулж асуухад нэг согтуу эмэгтэй машинд нь ороод гарахдаа утас түрүүвч машины бичиг баримт зэргийг нь хулгайлсан цагдаад өгсөн гэж байсан. Дүү маань цагаан өнгийн “айфоне 6” маркийн гар утастай байсан бөгөөд би тухайн утсыг төрсөн өдрөөр нь “Т” худалдааны төвөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгөөр худалдан авч өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд:
Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/,
“Дамно”ХХК-ын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ХУ2-18-352 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26-р хуудас/
“Дамно”ХХК-ын 2018 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн ХУ2-18-484 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч Б.Н-ийн: “...Т нь 0.33 гр архинаас жижиг хараа архи барьчихсан явж байгаад би хоёр гудамжний үзүүрт сууж байгаад уугаад дуусчихаад Нисэхийн эцэс рүү хамт алхсан Тгийн гэр нь 7 буудал автобусанд суугаад явсан. Би эмнэлэгийн буудал дээрээс Яармаг руу ажил руугаа алхаж байгаад жаахан архи уусан учир төөрчихсөн бөгөөд надруу ажлаас залгахаар нь би төөрчихлөө толгой эргээд байна гэж хэлэхэд та эргээд буусан буудлын эсрэг талаас Нисэхийн автобусанд суугаад харьчих өнөөдөртөө ирээд хэрэггүй гэх хариу өгөхөөр нь буцаад Нисэх чиглэлтэй автобусанд суугаад Нисэхийн эцэс дээр очоод М худалдааний төвийн хажууд байрлах дугуй засвар ажиллуулдаг нутгийн ах Б гэх хүний гэрт орсон, тухайн үед намайг ороход Б ах эхнэрийн хамт архи ууж байсан би тухайн үед архинаас нь уугаад согтчихсон түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байсан. Би цагдаагийн газар ирээд камерын бичлэгийг үзэхэд би яах аргагүй машинд нь явж ороод унтчихсан байж байгаад гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо “Д” худалдааны төвийн гадна зогсоолд байсан иргэн Шараагийн эзэмшлийн * улсын дугаартай “Хонда Пит” загварын тээврийн хэрэгслээс Ш.Х-ын эзэмшлийн айфоне-6, нокиа-3310, бор өнгийн түрийвч, бэлэн 43.000 төгрөгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 477.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Х-ын мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч А.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, гэрч Ш.С-гийн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/, “Дамно” ХХК-ын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ХУ2-18-352 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26-р хуудас/, “Дамно”ХХК-ын 2018 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн ХУ2-18-484 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н- нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.
Шүүгдэгч Б.Н- нь хохирогч Ш.Х-т гэмт хэргийн улмаас учруулсан 100.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, үлдэгдэл 362.000 төгрөгийг 8 сард багтаан төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, тухайн хэрэгт ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Н- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.