| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0645/э |
| Дугаар | 656 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 656
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичиг Ц.Отгонбаяр,
улсын яллагч Т.Нансалмаа,
Хохирогч Ц.Ш,
шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708017980741 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овогт Ж.Э, Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймаг Батширээт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, охины хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын 26-55 тоотод оршин суудаг, 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 02 жил 11 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хасч суллагдсан, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 26-55 тоотод хардалтын улмаас хамтран амьдрагч Ц.Ш-н эрүү, нүүр, салтаа хэсэг рүү өшиглөж, зүүн гарын алганы хэсэгт иртэй зүйлээр зүсэж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн алганы гадна ирмэгт шарх, умдагны дээд хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ:
Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ш мэдүүлэхдээ:
2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манайд хажуугийн айлын өвгөн орж ирээд бид хоёр ууж байхад нөхөр ажлаасаа ирсэн. Нэг сэртэл намайг нөхөр зодож байсан, би их согтуу байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Надад нэхэмжлэх зүйл алга, гомдолгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ц.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 26-55 тоотод нөхөр Э бид хоёр байж байхад хажуу айлын өвгөн Б манайд орж ирээд нэг юм ууя гээд бид гурав 0,5-ийн хоёр шил архи уусан юм. Тэгээд би тухайн үед согтчихсон байсан. Нэг мэдсэн Э миний салтаа, эрүү рүү өшиглөөд байхаар нь “чи яаж байнаа, болиоч” гэхэд “хуц янхан минь” гээд над руу дайраад хутгаар миний зүүн гарын алганы хажуу талд зүсээд, миний зүүн талын хөмсөг, эрүү, цавь, нуруу руу өшиглөж цохиж зодсон. Би салгах гээд дийлэхгүй байсан. Би согтчихсон байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна. Зодуулж байгаад би хүү Н луу утасдаад Н-г дуудсан. Нэг мэдсэн манай хүү Н ирчихсэн намайг гэмтлийн эмнэлэг дагуулаад явж байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд зүүн гарын алганы хажуу талд 5 оёо, зүүн талын хөмсөгөнд 1 оёо тавиулсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй, хамт амьдраад 3 жил болж байна. Дундаасаа хүүхэдгүй. Миний зүүн гарын алганы хажуу талд зүсээд, миний зүүн талын хөмсөг, эрүү, цавь, нуруу руу өшиглөж цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-12-14, 50-51/,
Гэрч С.Ө-с мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Би хадам ээж Ш-тэй утсаар оройн 20 цагийн үед ярьтал хадам ээж уйлаад “Э намайг зодоод байна. Хүрээд ир” гэсэн. Утсаар ярьж байтал Э ах цаана нь хэлэх хэлэхгүйгээр орилоод байсан. Нөхөр Н бид хоёр хамт очоод ортол гар нь битүү цус болсон хадам ээж Ш орон дээрээ намайг зодчихлоо гээд сууж байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Э өмнө нь удаа дараа зодож, хутга мэс барьж биед нь гэмтэл учруулж байсан, яргалчилж зоддог юм шиг байдаг...” гэх мэдүүлэг /хх-16/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 12099 дугаар дүгнэлт
Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний гадна төгсгөлд мэс заслын 1 ширхэг оёдол бүхий зах ирмэг тэгш бус 0,5х0,2см шархтай, зүүн алганы гадна ирмэгт мзс заслын 5 ширхэг оёдол бүхий 3x0,2см зах ирмэг тэгш шархтай, умдагны дззд хэсзгт 5х4см хүрэн ягаан өнгийн цус хуралттай.
ДҮГНЭЛТ
1 .Ц.Ш-н биед зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн алганы гадна ирмэгт шарх, умдагны дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх зүүн алганы гадна ирмэгийн шарх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн хөмсөгний шарх, умдагны дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь тус тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-18/,
Шүүгдэгч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Ш-тэй 2014 оноос хамтран амьдарч байна. 2017 оны 09 сарын 20-ны өдөр эхнэр Ш-тэй 1 шил архи хувааж уусан, нэг мэдсэн согтсон саатуулахад орсон байсан. Эхнэрийг зодож гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Зарим үед хоёулаа архи уусан үедээ маргалдах үе гардаг...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, учирсан гэм хорыг арилгана...” гэх мэдүүлэг /хх-59-62/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-28-31/, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын 26-55 тоотод хардалтын улмаас хамтран амьдрагч Ц.Ш-н эрүү, нүүр, салтаа хэсэг рүү өшиглөж, зүүн гарын алганы хэсэгт иртэй зүйлээр зүсэж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн алганы гадна ирмэгт шарх, умдагны дээд хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ц.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э миний салтаа, эрүү рүү өшиглөөд...над руу дайраад хутгаар миний зүүн гарын алганы хажуу талд зүсээд, миний зүүн талын хөмсөг, эрүү, цавь, нуруу руу өшиглөж цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-12-14, 50-51/,
Гэрч С.Ө-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Нөхөр Н бид хоёр хамт очоод ортол гар нь битүү цус болсон хадам ээж Ш орон дээрээ намайг зодчихлоо гээд сууж байсан...Э өмнө нь удаа дараа зодож, хутга мэс барьж биед нь гэмтэл учруулж байсан яргалчилж зоддог юм шиг байдаг...” гэх мэдүүлэг /хх-16/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 12099 дугаар дүгнэлт, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-28-31 шүүгдэгч Ж.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ш-н өгсөн “...Би Ж.Э-той хамт амьдраад 3 жил болж байна, бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй”, шүүгдэгч Ж.Э-ын өгсөн “...Ц.Ш-тэй 2014 оноос хамтран амьдарч байна...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Ц.Ш, шүүгдэгч Ж.Э нар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч буюу энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.
Хууль зүйн хувьд Ж.Э нь хамтран амьдрагч Ц.Ш-н салтаа, эрүү рүү өшиглөх, хутгаар зүсэх зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Ц.Ш нь нэхэмжилсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, ажил эрхэлж орлого олдоггүй зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Э-т дээрхи зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Ж.Э-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.