2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 193/ШШ2026/00290

 

2026 02 10

193/ШШ2026/00290

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******, *******, *******т байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , , тоотод оршин суух, овогт ийн /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,321,893.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Ч.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,321,893.72 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлага 4,321,893.72 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,100 төгрөгийн 50 хувь буюу 42,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42,050 төгрөгийг улсын орлогоос, 42,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ч. нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,321,893.72 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,100 төгрөгийн 50 хувь буюу 42,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42,050 төгрөгийг улсын орлогоос, 42,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА