| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0348/э |
| Дугаар | 366 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-гийн Г-т холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 45 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, хоёр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-гийн Г-
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Д.Г- нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаагаа явуулдаг дугуй засварын газарт иргэн А.Ө-тай данхраад авч явсан талаар маргалдан улмаар гарыг нь мушгиж хурууг нь гэмтээн биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Г-аас: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр миний машины дугуй хагарсан байсан. Би дугуй засвар дээр очоод дугуй хэдээр засах уу гэхэд 15.000 төгрөгрөөр засна гэж хэлсэн. Дугуйгаа засуулаад явахдаа данхраадыг чинь хэрэглэчихээд өгье гэж хэлэхэд тухайн эмэгтэй дуугарахгүй байхаар нь би зөвшөөрч байна гэж ойлгоод аваад явсан. Гэрээсээ мөнгө аваад буцаж дугуй засвар дээр ирэхэд дугуй засварт ажиллаж байсан эмэгтэй миний куртикний ханцуйнаас гараараа зуураад тавихгүй байсан. Би данхраад аваад явлаа шүү гэхэд чамайг дуугарахгүй байхаар нь зөвшөөрч байна гэж ойлгоод аваад явсан юм. Одоо очоод аваад ирье гэхэд зуураад тавихгүй байхаар нь би гараараа тавиулах гээд гараа эргүүлэхэд тэр эмэгтэй миний гарыг хугалчихлаа гэж хэлсэн...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч А.Ө-ын: “...Приус маркийн машинтай эрэгтэй автомашинаа янзлуулах гэж ирээд явахдаа манай дугуй засварын данхраад машиндаа хийгээд аваад явчихсан байсан. Тэгээд удалгүй тэр эрэгтэй дахин орж ирэхээр нь та яагаад данхраад аваад явчихав гэхэд би өөрөөс чинь асуутал дуугарахгүй байхаар чинь би зөвшөөрч байгаа юм байх гэж бодоод авсан,авчраад өгье машинд байгаа гэж хэлснээ явах гэхээр нь би уг эрэгтэйн куртикны ханцуйн дээрээс барьчихсан байсан. Тэр ах гараа эргүүлж мушгиад миний баруун гарын дунд хурууг гэмтээчихсэн. Тухайн үед баруун гарын дунд хурууны 2 дахь үе мултарч, 1 дэх үе нь хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/
Шинжээч эмч О.Б-гийн “... Үзлэг хийх явцад баруун гарт хурууны үзүүрээс шууны дунд хэсэг хүртэл гибстэй байсан. Мөн ГССҮТ-ийн хүлээн авах эмчийн үзлэгийн оношинд баруун сарвууны 3 дугаар хурууны 2 дугаар шивнүүрийн далд хугарал гэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2231 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч Д.Г-ийн “... Тэгээд данхраадыг гэртээ аваачиж тавиад гэрээсээ буцаж уг дугуй засвар дээр ирэхэд дугуй засварт ажиллаж байсан эмэгтэй миний өмсөж явсан куртикны ханцуйнаас гараараа зуураад тавихгүй цагдаа дуудна гээд байхаар нь би түүнд ах нь хэлэхгүй аваад явчихсан юмаа уучлаарай, данхраадыг чинь аваад ирье гэсэн. Тэгсэн чинь тэр хүүхэн миний ханцуйнаас тавихгүй зуураад байхаар нь би гараа хүчтэй татаж авсан ба тэр хүүхэн та миний хурууг хугалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад цаашаа гүйгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас /
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 30 дугаар хуудас/,
Оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Г- нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаагаа явуулдаг дугуй засварын газарт иргэн А.Ө-тай данхраад авч явсан талаар маргалдан улмаар гарыг нь мушгиж хурууг нь гэмтээн биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Ө-ын мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/, шинжээч эмч О.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2231 дугаартай
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Г- нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг хохирогч А.Ө-д учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г- нь хохирогч А.Ө-ын гарыг нь мушгиж хурууг нь гэмтээсэн, үүний улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Д.Г-т холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Г- нь өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Г- нь хохирогч А.Ө-ын эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн байна. Хохирогч А.Ө- нь гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргасан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн 1810003750396 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй Д.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.