Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 309/ШШ2026/00393

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******д холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.******* нь 2025 оны 12 дугаар сарын эхээр надтай мал харж өгөхөөр тохиролцон ажлын хөлсний урьдчилгаанд 500,000 төгрөг авсан боловч тохиролцсон хугацаанд ирж ажиллаагүй. Утсаар ярихад мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн боловч сүүлдээ утсаа авахаа больсон ба өнөөдрийг хүртэл мөнгийг маань буцааж өгөөгүй. Иймд хариуцагчаас 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 500,000 төгрөгийг З.*******т төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ж.******* нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг нэхэмжлэгч З.*******т төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийн 50 хувь болох 7,825 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 7,825 төгрөгийг, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 7,825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.******* /РД: *******/-т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     П.ПАГМА