| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03928/И |
| Дугаар | 312/шш2026/00462 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 312/шш2026/00462
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **************-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************,
Хариуцагч: ********-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 255,740,869 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******,
Хариуцагч *********,
Хариуцагч ********,
Хариуцагчийн өмгөөлөгч *********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *****, батлан даагч ********нараас Иргэний хуулийн 234, 452, 453 дугаар зүйлүүдэд зааснаар үндсэн зээл, хугацааны хүү болон зээл төлөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 255,740,869 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие нь *******-оос зээл авсан нь үнэн. 2021 онд 3 зээл, 2022 онд авсан зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа тул гэрээний дагуу авсан 2,000,000 төгрөг, сарын 3,6%-ийн хүүтэй авсан. Иймээс хүүнд 144,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Иймд дээрх мэдээллүүдийг үндэслэн иргэн ********-оос авсан гэх 50,000,000 төгрөг, 15 сая төгрөгийн зээлд миний бие батлан даагчийн хувиар огт хамааралгүй болохоо үүгээр мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ********* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 255,740,869 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ: ...*******нь зээлдэгч *******, батлан даагч ****** нараас зээлийнтөлбөрт 255,740,869 төгрөг гаргуулахаар гаргасан шаардлагынхаа батлан даагч *****аас төлбөр гаргуулахаас татгалзаж, зээлийн төлбөр 255,740,869 төгрөгөө 152,406,469 төгрөгөөр бууруулж, үлдэх 103,334,400 төгрөгийг зээлдэгч Т.Берикболоос гаргуулахаар,
Зээлдэгч ****нь 2026.02.28-ны дотор 1,000,000 төгрөг, 2026.03.28-ны дотор 1,000,000 төгрөг, 2026.04.28-ны дотор 1,334,400 төгрөг, 2026.05.28-ны дотор 30,000,000 төгрөг, 2026.06.28-ны дотор 30,000,000 төгрөг, 2026.07.28-ны дотор 40,0000,000 төгрөг төлөхөөр тохиролцов... гэжээ.
Зохигчийн дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,436,654 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 674,622 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ****** нь хариуцагч ******** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 255,740,869 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ***** нь зээлдэгч ******, батлан даагч ******* нараас зээлийнтөлбөрт 255,740,869 төгрөг гаргуулахаар гаргасан шаардлагынхаа батлан даагч ******аас төлбөр гаргуулахаас татгалзаж, зээлийн төлбөр 255,740,869 төгрөгөө 152,406,469 төгрөгөөр бууруулж, үлдэх 103,334,400 төгрөгийг зээлдэгч ******оос гаргуулахаар,
зээлдэгч ***** нь 2026.02.28-ны дотор 1,000,000 төгрөг, 2026.03.28-ны дотор 1,000,000 төгрөг, 2026.04.28-ны дотор 1,334,400 төгрөг, 2026.05.28-ны дотор 30,000,000 төгрөг, 2026.06.28-ны дотор 30,000,000 төгрөг, 2026.07.28-ны дотор 40,0000,000 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-зааснаар нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 57,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид тухайн асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА