2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2026/00301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баганхангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс

 

Гуравдагч этгээд: *******, *******, *******ын ******* *******од оршин суух, *******ын ******* /РД:*******/-ыг албадан эмчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, гуравдагч этгээд Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь тус дүүрэгт оршин суух Б.*******ыг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Налайх дүүргийн *******, *******ын *******  *******од оршин суух, Б.******* нь 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 08, 2020 оны 8 пугаар сарын 25-ны өдрүүдэд нийт 14 удаа тус тус эрүүлжүүлэгдсэн. 2025 онд Б.******* нь сайн дураар архинаас гарч эмчилгээ хийлгэх болно гэсэн амлалтыг өгч байсан ч өнөөдрийг хүртэл хугацаанд архи уусаар байна. Иймд Б.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг дүү Б., хорооны Засаг дарга Ц. нар гаргасан. Мөн Б.*******ыг үзлэгт хамруулахад архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Иймд түүнийг архины албадан эмчилгээнд явуулахад хориглосон эрүүл мэндийн шалтгаан байхгүй тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

2.Гуравдагч этгээд Б.******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би архины албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

3.Хүсэлт гаргагч нь зөрчлийн түүвэр, Налайх дүүргийн *******ны Засаг даргын санал, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, Налайх дүүргийн *******ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, торгуулийн хуудсын бүртгэл, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн илтгэх хуудас, Засаг даргын хүсэлт, Б.*******ын хүсэлт, Б.*******ын согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар, рентген зураг, Налайх эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Хүсэлт гаргагч нь овогт *******ын ******* /РД:*******/-ыг албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл үүсгэж болзошгүй, согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн дүгнэлтээр 3 дугаар зэргийн донтолттой гэж тодорхойлсон.

 

3.Гуравдагч этгээд Б.******* нь архины албадан эмчилгээнд хамрагдахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

 

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтуудаар гуравдагч этгээд Б.******* нь байнга архидан согтуурч өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох Сэтгэц-донтолтын /F10 зэрэг/ эмгэг, мансуурах донтой болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, дүү Б.гийн хүсэлт, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, илтгэх хуудас, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтүүд зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

6.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж заасан.

6.1.Хэрэгт авагдсан баримтуудаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчилгээнд хамрагдах боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүсэлтийг хангаж, Б.*******ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

7.Уг хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар овогт *******ын ******* /РД:*******/-ыг албадан эмчилгээнд явуулсугай.

 

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Б.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Б.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ