Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 309/ШШ2026/00399

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* /утас: *******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 03 сарын 23-ны өдөр Д.******* гэдэг хүнээс 3 даага худалдан авахаар тохиролцож 900,000 төгрөгийг түүнд өгсөн. Гэвч даагаа авч чадалгүй 2 жил болж байна. Тиймээс өөрийн 900,000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байгаагаа хэлж ярьсан боловч өгөхгүй, шүүх цагдаадаа өг гэсэн учир Д.*******оос 900,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.******* /утас: *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ө.*******гийн 900,000 төгрөгийг барагдуулахад маргах зүйл байхгүй. Д.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 900,000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.*******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийн 50 хувь болох 13,075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 13,075 төгрөгийг, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 13,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.******* /РД: *******/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     П.ПАГМА