| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2026/00340/И |
| Дугаар | 309/ШШ2026/00402 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 309/ШШ2026/00402
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,810,378.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1650089045 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,400,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18.00% хувийн хүүтэйгээр өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 1650089045 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгчид гар утсаар нь болон бичгээр мэдэгдэж уг зөрчлөө арилгах талаар удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл зээл төлөлтийг удаашруулж байна. Өнөөдрийн байдлаар ...нийт 6,810,378.66 төгрөгийн үлдэгдэлтэй, 180 хоногийн хугацаа хэтрэлттэй болсон байна. Иймд зээлдэгч Б.*******аас ...зээлийн гэрээний үүрэгт нийт 6,810,378.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* /утас: *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* банкнаас цалингийн зээл аваад төлж барагдуулж дуусгаагүй байгаа минь үнэн. Тиймээс ******* банкны нэхэмжилсэн 6,810,378.66 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,810,378.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 6,810,378.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт 6,810,378.66 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,916 төгрөгийн 50 хувь болох 61,958 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос 61,958 төгрөгийг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 61,958 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК /РД: *******/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ПАГМА