Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 157/ШШ2026/00093

 

            2026         02          24                                        157/ШШ2026/00093

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум 1 дүгээр баг, ******* 5 дугаар гудамж 501а тоот хаягт байрлах, ******* аймгийн ******* сум дахь сум дундын  Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 2 дугаар баг 45 дугаар байрны 58 тоотод оршин суух, ******* овогт*******ын *******т холбогдох

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 161,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын  прокурорын газрын ерөнхий прокурор ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Хариуцагч Г.******* нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, Зүүн гэх газар *******тай хонь бэлчээсэн асуудлаас болж маргалдаж нуруу хэсэг рүү  нь 2-3 удаа цохих зэргээр биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил үйлдсэн.

Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0270159 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Г.*******т Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Дээрх зөрчлийн хэргийн хохирогч ******* нь Г.*******т зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг ******* аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 161,000 төгрөгийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.

******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлыг гэмт хэрэг, зөрчлийн гэж тухай бүр ялгаж шүүлт хийх боломжгүй бөгөөд тус сум дундын прокурорын газраас хийгдсэн судалгааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тодорхойлсон болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр зохицуулсан бөгөөд прокурор итгэмжлэлгүйгээр оролцох эрх нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул Г.*******ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 161,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

.

Нэхэмжлэлийн шаардлага:

Хариуцагч Г.*******ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 161,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь (IBAN090090) 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын  ******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 161,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус заасны дагуу ******* аймгийн ******* сум дахь сум дундын ******* нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Хариуцагч Г.******* нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, Зүүн гэх газар *******тай хонь бэлчээсэн асуудлаас болж маргалдаж нуруу хэсэг рүү  нь 2-3 удаа цохисноос ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан тус цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч ийн оногдуулсан №0270159 дугаартай шийтгэлийн хуудас, ******* аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32/08 дугаар албан бичиг, түүний хавсралтаар нотлогдож байна. /хх-ийн 5-7 хуу/

 

Хариуцагч Г.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 161,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

 

Иймд хариуцагч Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж заасан ба нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.” гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Шүүх Г.*******т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 161,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5,480 төгрөгийг тал хувиар бууруулж, 2,740 төгрөгийг хариуцагч Г.*******ээс гаргуулж, төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******т холбогдох 161,000 (нэг зуун жаран нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2,740 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ