2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 193/ШШ2026/00245

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 193/ШШ2026/00245

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, , , овогтийн -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 33,796,839.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******-иас ... Зээлдэгч Б. нь ******* *******тай 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 29,234,678.64 төгрөг, хүү 4,387,604.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 174,556.02 төгрөг нийт 33,796,839.31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 33,796,839.31 төгрөгийг бүхэлд нь хүлээн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 5,632,806 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,632,806 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5,632,806 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,632,806 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,632,806 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5,632,809.31 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,796,839.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь 33,796,839.31 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,796,839.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 5,632,806 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5,632,809.31 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326,934 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 163,467 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 163,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА