Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/01498

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/01498

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ю.Б

Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 320/2025/01523/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Б нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.  Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1991 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан. Тэгээд хувьчлал болж, тус нутагтаа эцэг, эхийн хамт өөрсдийн малаа маллан амьдрах болсон. Би гэр бүл болж, өрх тусгаарлаж байгаагүй, хэсэг хугацаанд н.Нэргүйтэй хамт амьдарсан ч тэр нас барсан. Ээж маань Улаанбаатар хот руу байнгын эмчилгээ сувилгаанд явчихдаг байсан тул аавтайгаа хамт мал малладаг байсан. Ээж маань 2017 оны 9 дүгээр сард нас барсан. Би 1992 он, 1994 он, 2015 онд хүүхэд төрүүлж байсан. Одоо малчин даатгуулагч нөхцлөөр өндөр настны тэтгэвэрт орох гэтэл аав З.Ю гийн 2011-2017 оны малын А дансанд миний нэр байхгүй учраас мал маллаж байсан хугацаанд тооцохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Э*** сумын 1 дүгээр багт 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын ЗДТГ-ын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2011-2017 оны малчин даатгуулагчид олгох А дансны архивын лавлагаа, мал тооллогын маягтын 2011 оны архивын хуулбар, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2012-2017 оны тооллогын баримтын архивын хуулбарууд, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа , Хөвсгөл аймгийн Э*** сумын Бөөрөлж багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 30 тоот албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2000 он, 2010 оны хүн амын тооллогын лавлагаа, Хөвсгөл аймгийн Э*** сумын 8 жилийн сургуулийн 2003-2004 оны, 10 жилийн сургуулийн 2004-2005 оны бага ангийн журнал, 11 жилийн сургуулийн 2006-2007 он, 2008-2009 оны, 12 жилийн сургуулийн 2009-2010 оны анги удирдсан багшийн дэвтрийн архивын хуулбарууд, Малчин мэргэжлийн үнэмлэх-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н гийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Э*** сумын ЕБС-ын 2022-2023 оны хичээлийн жилийн багшийн журналын архивын хуулбар, 2014 он, 2015 оны өвчний түүхийн архивын хуулбар, Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №А**** дугаар нийгмийн даатгалын дэвтэрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан ****дугаар баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр нээсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, иргэний эрүүл мэндийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны төрөлтийн түүх, нярайн түүхийн архивын хуулбар зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 2-17, 46, 47-74, 89-91 дэхь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс З.Ю , Ю.Б нарын ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын паспорт авах өргөдөл, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас З.Ю д холбогдох хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын лавлагаа, ХАОСТ-1 маягтын архивын хуулбар, 2020 оны улсын тооллогын хүн амын тооллогын баримт байхгүй тухай лавлагаа, Б.Н гийн ХААТР-11 маягтын архивын хуулбарыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр З.****, Г.*** нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 21, 23-29, 30-38, 75, 77-78, 79-84 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ю.Б нь малчин хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт орох тул мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Нэхэмжлэгч Ю.Б гэрлэсний бүртгэлгүй, охин Б.Н г 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төрүүлсэн тухай нэхэмжлэгчийн тайлбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарсан Монгол улсын иргэн, эмэгтэй, регистрийн дугаар: РФ*****, иргэний бүртгэлийн дугаар: ***, овог: Их мэргэд, эцэг /эх/-ийн нэр: Ю , өөрийн нэр: Б , ашиглах зориулалт: бусад гэх бичилттэй CVL2567670001000122 дугаар Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, (хавтаст хэргийн 17 дахь тал)

Хөвсгөл аймгийн Э*** сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн бүртгэлийн дугаар: ***, РД: РФ***, Хүүхдийн овог: Их мэргэд, эцэг /эх/-ийн нэр: Б , нэр: Н , охин, 2015 оны 01 сарын 06-нд Хөвсгөл Мөрөн газар төрснийг Хөвсгөл Э*** төрсний бүртгэлд 2015 оны 01 сарын 15-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эцгийн: -, Эхийн: РД: РФ*****, овог: Их мэргэд, эцэг /эх/-ийн нэр: Ю , нэр: Б гэх бичилттэй Төрсний гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 64 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Иргэн Б гийн Н /РФ***/-гийн ХААТР-11 маягтын хуулбарыг хүргүүлэв гэх бичилттэй 30/1730 дугаар албан бичиг, ИУБ-11 (Б) маягтын 1. Төрсний бүртгэл: дугаар ***, олгосон гэрчилгээний дугаар: ***, Бүртгэсэн аймаг: Хөвсгөл, сум дүүрэг: Э***, 2015 он 01 сар 15 өдөр. 2. Регистрийн дугаар: РФ***, 3. овог: Их мэргэд, эцэг /эх/-ийн нэр: Б , нэр: Н ...Эхийн мэдээлэл: байнга оршин суугаа аймаг нийслэл: Хөвсгөл, сум дүүрэг: Э***, иргэний харъяалал: Монгол, гэрлэлтийн байдал: огт гэрлээгүй, регистрийн дугаар: РФ*****, овог: Их мэргэд, эцэг /эх/-ийн нэр: Ю , нэр: Б ... гэх бичилттэй архивын хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 77-78 дахь тал)

3.2. Нэхэмжлэгч Ю.Б Хөвсгөл аймгийн Э*** сумын 1 дүгээр багт 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайдаас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр олгосон Хөвсгөл аймгийн Э*** сумын Ю гийн Б танд мал маллах арга, ухааныг эзэмшсэн тул малчин мэргэжлийн үнэмлэх олгов. Регистрийн дугаар: РФ*****... гэх бичилттэй 6*** бүртгэлийн дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, үнэмлэхийн хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 63 дахь тал)

Дотрын тасгаас 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нээсэн РД: РФ*****, ЭМД: Б006***, Өвчний түүх нээсэн: 2014 он 05 сар 08 өдөр. Тасгийн нэр: Дотор, өөрийн нэр: Ю Б . Хүйс: эмэгтэй, гэрлэлтийн байдал: гэр бүлгүй, боловсрол: дунд...ажлын газар, албан тушаал: малчин...эмнэлгээс гарсан он сар өдөр: 2014.05.17. ор хоног: 8, эмчилгээний зардал: 18874... гэх бичилттэй №106 дугаар Өвчний түүх-ийн архивын хуулбар, (хавтаст хэргийн 68 дахь тал)

Төрөх тасгаас 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн Эмнэлгийн нэр: М.Н.Э төрөх. РД: РФ*****, ЭМД: *******, төрөлтийн түүх нээсэн: 2015 он 01 сар 05 өдөр 23 цаг 50 мин. Тасгийн нэр: төрөх, эцэг /эх/-ийн нэр: Ю , өөрийн нэр: Б , нас: 39...ажлын газар албан тушаал: үгүй, мэргэжил: малчин, тогтмол хаяг: Хөвсгөл, сум дүүрэг: Э***...төрөхөөс гарсан: 2015.01.10. ор хоног: 5, эмчилгээний зардал: 104674... гэх бичилттэй №46 дугаар Төрөлтийн түүх-ийн архивын хуулбар, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн Эмнэлгийн нэр: М.Н.Э төрөх. Нярайн түүх нээсэн: 2015.01.05. Эхийн мэдээлэл: Овог нэр: Ю Б , нас: 39, тээлтийн хугацаа 39-40, хэд дэх хүүхэд: 3, тогтмол хаяг: Хөвсгөл, сум дүүрэг: Э***...нярайн мэдээлэл: Төрсөн он сар өдөр: 15.01.06 0804, хүйс: эмэгтэй, төрөх үеийн жин: 3500, өндөр: 53, толгойн тойрог: 36, цээжний тойрог: 35... гэх бичилттэй №46 дугаар Нярайн түүх-ийн архивын хуулбар, Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 89-91, 69-70 дахь тал)

Дотрын тасгаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нээсэн РД: РФ*****, ЭМД: В***, Өвчний түүх нээсэн: 2015 он 12 сар 18 өдөр. Тасгийн нэр: Дотор, өөрийн нэр: Ю Б . Хүйс: эмэгтэй, гэрлэлтийн байдал: гэр бүлтэй, боловсрол: дунд...ажлын газар, албан тушаал: малчин...эмнэлгээс гарсан он сар өдөр: 2015.12.25. ор хоног: 7, эмчилгээний зардал: 28888... гэх бичилттэй Өвчний түүх-ийн архивын хуулбар, (хавтаст хэргийн 67 дахь тал)

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр нээсэн 1. Эцэг /эх/-ийн нэр: Ю , 2. Нэр: Б , 3. Нас: 40, 4. Хүйс: эм, 5. Яс үндэс: халх, 6. Тогтмол хаяг: Э***, 1-р баг. Ажлын газар: малчин... гэх бичилттэй Амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 73-74 дэхь тал)

Хөвсгөл Оюу Ундраа зүрхний эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Эмнэлгийн нэр: Хөвсгөл Оюу-Ундраа зүрхний эмнэлэг. Бүртгэлийн код: 18-01459, РД: РФ*****, ЭМД: 60***. 1. Эцэг /эх/-ийн нэр: Ю , нэр: Б , нас: 42, хүйс: эм, шилжүүлж буй эмнэлгийн нэр: УБ ШУГТЭ зүрхний м/з, 3. Тогтмол хаяг: Хө Эг-Үүр сум 1-р баг. 4. Ажлын газар, албан тушаал: Малчин гэх бичилттэй Эрүүл мэндийн бүртгэлийн АМ-13А маягтын Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 72 дахь тал)

Хөвсгөл аймгийн Э*** сумын Бөөрөлж багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Тус багийн иргэн Ю гийн Б /РФ*****/ ам бүл 3, гурван охины хамт мал маллан амьдардаг. Ю.Б нь 1990 онд 8-р анги төгсөөд малчин болж аав, ээжийн хамт мал маллаж байгаад 2018 оноос өрх толгойлон өнөөдрийг хүртэл тус багт мал маллан амьдарч байгаа нь үнэн болно гэх бичилттэй 30 тоот албан бичиг, (хавтаст хэргийн 46 дахь тал)

Гэрч З.****гийн ...Ю.Б нь Э*** суманд 1991 онд 8-р анги төгсөөд Эг-Үүрийн сангийн аж ахуйд малчнаар ажилласан. Тэгээд САА тарж, түүнээс хойш Э*** сумын 1-р багт мал маллаж амьдарч ирсэн...Эг-Үүрийн Сангийн аж ахуй нь 1992 оны 03 сард албан ёсоор тарсан байдаг...Э*** сумын Бөөрөлж 1-р багт 1995 оноос хойш одоог хүртэл мал маллаж байна... Ю.Б нь хүнтэй суугаагүй, гэртээ 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Гэртээ аав Ю , ээж Ж***, тэгээд өөрийн нь төрүүлсэн 3 хүүхэдтэйгээ амьдардаг байсан. 2017 онд ээж Ж*** нь нас барсан...Би...1991 онд хүүхэд төрүүлсэн. Тэгээд айлын хүн болоод Э*** сумын 1-р багт мал маллан одоог хүртэл амьдарч байна...Ю.Б нь Э*** сумын 1-р баг Бургалтай гэх газрын эх рүү хаваржиж, өвөлжиж, голруугаа бууж зусаж, намаржиж буурь сэлгэж жилийн 4 улиралд мал малладаг айл. Манайх мөн Бургалтай гэх газарт байдаг юм. Манайхан хоорондоо 20-30 км зайд байдаг. Зун бол арай ойр бууцгаадаг... гэх мэдүүлэг, гэрч Г.***ы ...Ю гийн Б нь Э*** сумын 1-р багийн хүн юм. Сургуулиас 8-р анги төгсөж гараад тухайн үед Эг-Үүрийн САА болон, Цогт-Өндөр компанид шилжин ажиллаж байгаад хувийн малаа малласан хүн юм. 1995 оноос хойш одоог хүртэл Э*** сумын 1-р багт мал маллаж байгаа... Ю.Б нь хүнтэй суугаагүй юм. Эцэг эхийн гэрт л өсөж, өтөлж, үр хүүхэд төрүүлсэн. 3 охин төрүүлсэн...2010 онд Ю.Б нь тусдаа өрхөөр, З.Ю нь тусдаа өрхөөр тоологдсон байх. 2011 оноос өмнө нь тус тусдаа явсан байх. Харин 2011 оноос хойш нэгтгэсэн нэг өрхөөр явсан болов уу...Би 1996-2013 онд Э*** сумын Бөөрөлж багийн Засаг даргаар ажиллаж байсан. 2013 оноос хойш Э*** сумын ЗДТГ-ын даргаар, 2014 оноос ажилгүй байж байгаад 2015 онд тэтгэвэртээ гарсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 81-82, 83-84 дэхь тал)

Нэхэмжлэгч Ю.Б гийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

3.3. Харин Ю.Б гийн Хөвсгөл аймгийн Э*** сумын 1 дүгээр багт 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь хэрэгт авагдсан дараах баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Үүнд:

а. Хөвсгөл аймгийн Э*** сумын ЗДТГ-ын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2011-2017 он малчин даатгуулагчид олгох А дансны архивын лавлагаа, мал тооллогын маягтын 2011 оны архивын хуулбар, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2012-2017 оны тооллогын баримтын архивын хуулбарт Ю.Б гийн нэр бичигдээгүй, ам бүлийн тоо, нийт малчдын насны бүлэг тус тус зөрүүтэй, (хавтаст хэргийн 3-16 дахь тал)

б. З.Ю , Ю.Б нарын ХААТР-21 маягтын (А) иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) паспорт авах өргөдөл зэрэг баримтад Ю.Б гийн ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл бичигдээгүй, (хавтаст хэргийн 23-29 дэхь тал)

в. Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын З.Ю гийн хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын лавлагаа, ХАОСТ-1 маягтад Ю.Б өрхийн ам бүлд тоологдоогүй, харин 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 49 дүгээр хуудсанд өрхийн тэргүүн Ю.Б гэж тусдаа тоологдсон, З.Ю д холбогдох 2020 оны улсын тооллогын хүн амын тооллогын баримт байхгүй, Ю.Б гийн 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, №А**** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан ****дугаар баталгаажилтын хуудас зэрэг баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, (хавтаст хэргийн 32-38, 50, 49, 47-48, 71 дэхь тал)

г. Хөвсгөл аймгийн Э*** сумын 8 жилийн сургуулийн 2003-2004 оны, 10 жилийн сургуулийн 2004-2005 оны бага ангийн журнал, 11 жилийн сургуулийн 2006-2007 он, 2008-2009 оны, 12 жилийн сургуулийн 2009-2010 оны анги удирдсан багшийн дэвтэр, 2022-2023 оны хичээлийн жилийн багшийн журнал зэрэг баримтад бичигдсэн мэдээллийн архивын хуулбарууд Ю.Б гийн мал маллаж байсан байдал тогтоолгох хугацаанд хамаарахгүй, (хавтаст хэргийн 51-62, 65-66 дахь тал)

д. Ю.Б д олгосон иргэний эрүүл мэндийн дэвтрийг хэдэн онд бичилт хийсэн талаар тодорхойгүй байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй байна. (хавтаст хэргийн 74 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ , 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч Ю.Б мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Ю.Б гийн Хөвсгөл аймгийн Э*** сумын 1 дүгээр багт 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Э*** сумын 1 дүгээр багт 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.

4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Их мэргэд овогт Ю гийн Б гийн, Хөвсгөл аймгийн Э*** сумын 1 дүгээр багт 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Э*** сумын 1 дүгээр багт 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА