| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2026/00020/И |
| Дугаар | 193/ШШ2026/00255 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 193/ШШ2026/00255
| 2026 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 193/ШШ2026/00255 | Улаанбаатар хот |
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, овогт гийн -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,052,582.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Шүүх Л.ад холбогдуулан гаргасан Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.1-д заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж
754.дүгээр зүйлийн 754.1-д Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаар шүүхээс дуудаж байгаа мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарласан баримтын хамт хариуцагчид хүргүүлэх, мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцохоор заасан бөгөөд хариуцагч хаягтаа оршин суудаггүй бол төрийн мэдээллийн нэгдсэн систем дэх иргэний бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэх зохицуулалттай.
Иймд хариуцагчийн , үндэсний цахим шуудангийн хаяг руу нэхэмжлэлийн хувь, эрх үүргийг тайлбарласан баримтын 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн байх тул хариуцагчийг хүлээн авсанд тооцож хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2-т заасанд нийцнэ.
4. Хариуцагч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болох боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хуулийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэснийг тус тус баримтлан шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцэв.
5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч Супер лизинг ХХК нь хариуцагч Л.тай 2022.05.20-ны өдөр Барьцаат зээлийн гэрээг байгуулж, маркийн 1,699,900 төгрөгийн үнэ бүхий гар утсыг худалдан авах зорилгоор, сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, нэхэмжлэгчээс бараа борлуулагчийн дансруу бэлэн бусаар шилжүүлж, хариуцагч зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцожээ. /хх-13-16/
5.2. Супер лизинг ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаар тогтоолыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэгдэж, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК болж, мөнгөн зээлийн үйл ажиллагааг шинээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх10-12/
5.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022 онд батлагдаж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн, 2022 оны Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Иргэний хуулийн 286 дугаар зүйлийг Барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор зээл олгох гэж өөрчлөлт оруулсан.
5.4. Талуудын байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнээс үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн харилцааа үүссэн байна.
Иймд тэдний хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь зээл, хүү шаардах эрхтэй байна.
6. Хариуцагчаас 2022.06.21-ний өдөр 103,700 төгрөг, 2022.09.09-ний өдөр 105,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн болох нь зээл төлөлтийн дансны хуулга баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс үндсэн зээлд 114,829.97 төгрөг, хүүгийн төлбөрт 92,720.1 төгрөгийг суутгасан нь талуудын байгуулсан 4.1.1, 5.2.3-т заасанд нийцэж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 1,583,920.1 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
6.1. Талуудын хооронд байгуулсан гэрээ 24 сарын хугацаатай буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор харилцан тохиролцожээ. Талууд уг гэрээг сунгасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчээс гэрээ дуусгавар болсноос хойшхи хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй.
Тодруулбал, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хүүгийн төлбөрийг тооцоолж нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хүүгийн төлбөр буюу /ашигласан хоног 673* хоногийн хүү 1,743.577/ 1,173,640.67 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
6.2. Талуудын байгуулсан гэрээний 2.7-д ... зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьттай тэнцэх үндсэн хүү тооцно. 4.1.2-т Төлбөрийн хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн нөхцөлд Иргэний хуулийн 452.2-д заасныг үндэслэн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү ... хураамжийг гаргуулах авах гэж тохиролцсон хэдий ч хуульд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Талуудын байгуулсан гэрээ нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдаж, хэрэгжихээс өмнө бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг 2024 онд авсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар зээлийн гэрээг шинэчилсэн, өөрчлөлт оруулсан талаар баримт авагдаагүй тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Тодруулбал, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,149.93 төгрөгийг суутгасан нь үндэслэлгүй, 298,693.99 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
6.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1, 5.2.2-д хэрэв хугацаа хэтрүүлсэн бол ... зээлийг төлүүлэхтэй холбогдон гарсан бусад зардал, хохирлыг төлүүлэхээр тохиролцсон байх тул шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн төлбөр 9,300 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
7. Иймд хэрэгт авагдсан баримт дээрх хуулийн хүрээнд хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүрэгт 2,766,860.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Л.аас зээлийн гэрээний үүрэгт 2,766,860.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгож, 1,285,725.43 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 59,220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс төлсөн 79,791 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА