Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/01503

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/01503

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: *** ОМЗ ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Н.П 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 13,681,255.95 төгрөг, зээлийн хүү 1,648,159.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, торгууль 22,874.61 төгрөг, бусад зардал 34,500 төгрөг, нийт 15,386,790.53 (арван таван сая гурван зуун наян зургаан мянга долоон зуун ер) төгрөг (тавин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 320/2025/01575/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.               Нэхэмжлэгч *** ОМЗ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 15,386,790.53 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 13,681,255.95 төгрөг, зээлийн хүү 1,648,159.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, торгууль 22,874.61 төгрөг, бусад зардал 34,500 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2023.07.06. Гэрээ дуусгавар болох огноо: 2027.07.06. Зээл буцаан төлсөн сүүлийн огноо: 2025.02.20. Буцаан төлсөн үндсэн зээлийн нийт дүн: 4,318,744.05 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.03.10.

Н.П нь *** ОМЗ ББСБ ХХК-тай 2023 оны 07 сарын 06-ны өдрийн ХУЗГ130111003738 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 (арван найман сая) төгрөгийг жилийн 34.8 хувь, 1 сарын 2.9 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт 2023 оны 08 сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 702,845.18 төгрөг төлж 2027 оны 07 сарын 06-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч хуваарьт төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ХУФГ130111003738 дугаартай фидуцийн гэрээ байгуулан ВМW маркийн ***УНХ улсын дугаартай автомашиныг барьцаалсан боловч барьцаа хөрөнгийг үл маргах журмаар, бодитоор гаргаж өгөөгүй, машинны үрүүлийн аппрат эвдэрсэн гэсэн тайлбартайгаар хаана байгаа нь тодорхойгүй байдаг зээлээ төлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй. Н.П 2025 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар ХУЗГ130111003738 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 13,681,255.95 төгрөг, хүүгийн төлбөр 1,648,159.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22,874.61 төгрөг буюу нийт 15,352,290.53 төгрөгийг *** ОМЗ ББСБ ХХК-д төлөх тооцоо байна. Зээлдэгч Н.П нь фидукцийн гэрээгээр барьцаалсан автомашиныг зээлдэгч бодитоор гаргаж өгдөггүй бөгөөд хаана ямар байдалтай байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул фидукцийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргаагүй болно. *** ОМЗ ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451.1, Зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй юм. Мөн манай байгууллага нь Иргэний хуулийн 219.1 дэх хэсэг буюу Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, Зээлийн гэрээний 4.2.7-д Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нотариатын зардлыг зээлдүүлэгчид учирсан хохиролд тооцож нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох нотариатын зардал 34,500 төгрөгийг зээлдэгчээс шаардах эрхтэй юм

Иймд зээлдэгч Н.П той байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 15,352,290.53 төгрөг, учирсан хохиролд 34,500 төгрөг, нийт 15,386,790.53 төгрөг (арван таван сая гурван зуун наян зургаан мянга долоон зуун ерэн төгрөг тавин гурван мөнгө)-ийг гаргуулж *** ОМЗ ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

1.1. Нэхэмжлэгч *** ОМЗ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О , хариуцагч Н.П нарын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Зээлдэгч Н.П нь "*** ОМЗ ББСБ ХХК-тай 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ХУЗГ130111003738 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, нэг сарын 2.9 хувь, жилийн 34.8 хувийн хүүтэй зээлийг Хаан банкны *** тоот данс руугаа шилжүүлж авсан. Н.П нь нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойш зээлийн зөрчил болох 5,345,000 төгрөгийг төлсөн, нэхэмжилсэн дүнгийн үлдэгдэл төлбөр болох 10,041,790.53 төгрөгийг хуваан төлөхийг санал болгосон учир нэхэмжилсэн дүнгийн үлдэгдэл 10,041,790.53 төгрөгийг түүний нөхцөл байдлыг харгалзан үзэж, 6 сарын хугацаанд төлж барагдуулах боломж олгож байна.

Хариуцагч тайлбартаа: Би *** ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 15,386,790.53 төгрөгөөс 5,345,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 10,041,790.53 төгрөгийг 6 хуваан төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

1.               Харилцан тохиролцсон нөхцөл: Нэхэмжлэл гаргагч *** ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн дүнгийн үлдэгдэл 10,041,790.53 төгрөгийг хариуцагч Н.П нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 1,673,631 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдрийн дотор 1,673,631 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдрийн дотор 1,673,631 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдрийн дотор 1,673,631 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдрийн дотор 1,673,631 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдрийн дотор 1,673,635.53 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар *** ОМЗ ББСБ ХХК-тай тохиролцов гэжээ. (хавтаст хэргийн 50-51 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч Н.П т холбогдуулан үндсэн зээл 13,681,255.95 төгрөг, зээлийн хүү 1,648,159.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, торгууль 22,874.61 төгрөг, бусад зардал 34,500 төгрөг, нийт 15,386,790.53 (арван таван сая гурван зуун наян зургаан мянга долоон зуун ер) төгрөг (тавин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.П нэхэмжлэлийн шаардлагаас 5,345,000 (таван сая гурван зуун дөчин таван мянга) төгрөг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл нийт төлбөр 10,041,790.53 (арван сая дөчин нэгэн мянга долоон зуун ер) төгрөг (тавин гурав) мөнгөнөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 1,673,631 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдрийн дотор 1,673,631 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдрийн дотор 1,673,631 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдрийн дотор 1,673,631 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдрийн дотор 1,673,631 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдрийн дотор 1,673,635.53 төгрөгөөр тус тус хувааж, 6 (зургаа) сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон тухай эвлэрлийн гэрээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О ирүүлсэн байна.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Н.П нэхэмжлэлийн шаардлага нийт 15,386,790.53 (арван таван сая гурван зуун наян зургаан мянга долоон зуун ер) төгрөг (тавин гурав) мөнгөнөөс 5,345,000 (таван сая гурван зуун дөчин таван мянга) төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 10,041,790.53 (арван сая дөчин нэгэн мянга долоон зуун ер) төгрөг (тавин гурав) мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор сар бүр 1,673,631 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,673,635.53 төгрөгөөр хувааж тус тус нэхэмжлэгч *** ОМЗ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,884 төгрөгийн тал хувь болох 117,442 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.П оос улсын тэмдэгтийн хураамж 117,442 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 13,681,255.95 төгрөг, зээлийн хүү 1,648,159.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, торгууль 22,874.61 төгрөг, бусад зардал 34,500 төгрөг, нийт 15,386,790.53 (арван таван сая гурван зуун наян зургаан мянга долоон зуун ер) төгрөг (тавин гурав) мөнгөнөөс 5,345,000 (таван сая гурван зуун дөчин таван мянга) төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 10,041,790.53 (арван сая дөчин нэгэн мянга долоон зуун ер) төгрөг (тавин гурав) мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор сар бүр 1,673,631 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,673,635.53 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар хариуцагч Н.П ын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,884 төгрөгөөс 117,442 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.П оос улсын тэмдэгтийн хураамж 117,442 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ОМЗ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА