| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01537/И |
| Дугаар | 320/ШШ2025/01504 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/01504
| 2025 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/01504 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: **** банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Б.Д
Хариуцагч: Б.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 31,339,295.57 төгрөг, хүү 2,524,219.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,144.49 төгрөг, нийт 33,903,659.15 (гучин гурван сая есөн зуун гурван мянга зургаан зуун тавин ес) төгрөг (арван тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 320/2025/01537/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Д , Б.Ж нар нь *** банктай 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1170093966 дугаартай зээлийн гэрээ байгуулан 40,000,000 (дөчин сая) төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зээлдэгч Б.Д *** банк дахь *** дугаартай дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1170093966 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 117 хоног хугацаа хэтрүүлээд байна. *** банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч Б.Д , Б.Ж нарын 1170093966 дугаартай зээлийн үлдэгдэл 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 31,339,295.57 төгрөг, хүү 2,524,219.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,144.49 төгрөг, нийт 33,903,659.15 төгрөг болоод байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1170093966 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 31,339,295.57 төгрөг, хүү 2,524,219.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,144.49 төгрөг, нийт 33,903,659.15 төгрөгийг зээлдэгч Б.Д , Б.Ж нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)
2. Хариуцагч Б.Д , Б.Ж нар шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Д , хамтран зээлдэгч Б.Ж нь *** банкнаас 40,000,000 (дөчин сая) төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Үлдэгдэл болох нийт 33,903,659.15 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй.
Миний бие Б.Д 2025 оны 09 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод эмчийн хяналтад байж байгаад төрсөн. Одоогоор гэртээ ажилгүй байгаа. Хамтран зээлдэгч нөхөр Б.Ж нь 2025 оны 07 сарын 01-ний өдөр ажлаасаа гарч хамт Улаанбаатар хотод очиж намайг асраад ажилгүй байгаа учир зээлээ хийж чадахгүй болсон гэжээ. (хавтаст хэргийн 30 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Д , Б.Ж нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 31,339,295.57 төгрөг, хүү 2,524,219.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,144.49 төгрөг, нийт 33,903,659.15 (гучин гурван сая есөн зуун гурван мянга зургаан зуун тавин ес) төгрөг (арван тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д , Б.Ж нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...зээлдэгч Б.Д , хамтран зээлдэгч Б.Ж нь *** банкнаас 40,000,000 (дөчин сая) төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Үлдэгдэл болох нийт 33,903,659.15 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Д , Б.Ж нар нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр 31,339,295.57 төгрөг, хүү 2,524,219.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,144.49 төгрөг, нийт 33,903,659.15 (гучин гурван сая есөн зуун гурван мянга зургаан зуун тавин ес) төгрөг (арван тав) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,468 төгрөгийн тал хувь болох 163,734 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Д , Б.Ж нараас улсын тэмдэгтийн хураамж 163,734 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 31,339,295.57 төгрөг, хүү 2,524,219.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,144.49 төгрөг, нийт 33,903,659.15 (гучин гурван сая есөн зуун гурван мянга зургаан зуун тавин ес) төгрөг (арван тав) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Б.Д , Б.Ж нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,468 төгрөгөөс 163,734 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Д , Б.Ж нараас улсын тэмдэгтийн хураамж 163,734 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА