2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 193/ШШ2026/00295

 

2026 02 10

193/ШШ2026/00295

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******,*******, *******, *******, ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, , *******, , , овогт ы -т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 913,579 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Шүүх Б.Сумъябаатарт холбогдуулан гаргасан ******* *******-ийн нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.1-д заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж

754.дүгээр зүйлийн 754.1-д Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар шүүхээс дуудаж байгаа мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарласан баримтын хамт хариуцагчид хүргүүлэх, мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцохоор заасан бөгөөд хариуцагч хаягтаа оршин суудаггүй бол төрийн мэдээллийн нэгдсэн систем дэх иргэний бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэх зохицуулалттай.

Иймд хариуцагчийн aandi.g0202@gmail.com, үндэсний цахим шуудангийн хаяг руу нэхэмжлэлийн хувь, эрх үүргийг тайлбарласан баримтын 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн байх тул хариуцагчийг хүлээн авсанд тооцож хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2-т заасанд нийцнэ.

 

3. Хариуцагч Б.Сумъябаатар хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болох боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хуулийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэснийг тус тус баримтлан шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцэв.

 

4. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Б.тай 2022.10.14-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хариуцагч нь 2022.10.14-ний өдөр 300,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгчээс хариуцагчийн тоот дансанд 295,000 төгрөгийг шилжүүлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

5.1. Хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт эргэн төлөлт 18,978 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн бөгөөд үүнээс хойш төлөлт хийгээгүй. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 295,000 төгрөг, хүүгийн төлбөр 515,482 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,096 төгрөг нийт 913,579 төгрөг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

6. Дээрх үндэслэлээр нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Б.аас 913,579 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-нд олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26,476 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүрэгт 913,579 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Сумъябаатараас улсын тэмдэгтийн 26,476 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-нд олгож, нэхэмжлэгчээс төлсөн 26,848 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА