| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0650/э |
| Дугаар | 661 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 661
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808027090757 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 8 сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.А, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймаг Тонхил суманд 1977 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан 11 дүгээр Хонхорын 5-160а тоотод оршин суух бүртгэлтэй, 1996 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар, 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар, 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 11 сар хорих ялаар, 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сар хорих ялаар, 2003 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 08 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн тэгшитгэлээр 01 жил 07 сар 15 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, регистрийн дугаар: ;
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5-160а тоотод байх гэртээ ялимгүй зүйлээр шалтаглан иргэн С.Г-тай маргалдан зодож, улмаар шилэн аяга чулуудсаны улмаас толгойн тус газар онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Хохирогчид 300.000 төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч С.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр А над руу утсаар залгаад “би багшийн дээд дээр явж байна, чи хүрээд ирээч, би мөнгөтэй байна, хүрээд ир” гэж дуудсан. Тэгэхээр нь би очиж амжихгүй гэж хэлээд очоогүй. Маргааш нь буюу 2018 оны 05-р сарын 29-ний өдөр...А над руу утсаар залгаад дуудаад байхаар нь би...Хөтөлийн автобусны буудал дээр ирчихлээ гэж хэлтэл Ахүрээд ирсэн бөгөөд надад мөнгө өгөөд нэг шил архи авахуулсан. А-н гэрт очиход А-н дүү Б нилээн согтсон байдалтай байсан. А бид хоёрын авч очсон архийг Б, А бид гурав хувааж уусан юм. Орой нь Я, Б нар нэг шил архи авчихсан хүрээд ирсэн...Архиа ууж дуусаад Я, Б, Б нар унтахаар гэр лүүгээ явцгаасан юм. Тэгээд А бид хоёр гэрт үлдсэн, би А-г “чи гадуур дэмий тэнэлээ, орцонд хоносон байсан” гэж хэлсэн чинь А надтай хэрэлдээд маргалдсан. Тэгээд маргалдаж байтал миний нүүр лүү ширээн дээрээс нэг юм аваад шидсэн бөгөөд юугаар миний толгой руу цохьсоныг нь мэдээгүй... А миний толгой руу хатуу зүйл шидсэн бөгөөд өөр цохиж зодоогүй. Миний зүүн мөр яагаад хөхөрсөнийг би мэдэхгүй байна. А над руу юм авч шидэхэд гэрт А бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-7-11/,
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 05-р сарын 29-ний 21 цагийн орчим ажлаа дуусгаад 21 цаг өнгөрч байхад би эхнэрийнхээ дүү Я-н гэрт ирсэн юм. Тэгтэл Я-н эхнэрийн ахынх нь гэрт Я-н эхнэр Б орчихсон архи уугаад байж байсан бөгөөд Б-тай хамт Б-н ах А, бас нэг танихгүй эмэгтэй, бас нэг жоохон охин гадаа тоглож байсан. А-н гэрт орж архинаас нь би нэг хундага уучихаад хувцсаа угаагаад унтсан...шөнө энгийн хувцастай дөрвөн хүн орж ирээд А хаа байна гэж асуусан...А хамт байсан хүүхнийхээ толгойг нь хагалчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Гэрч У.Я-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2018 оны 05-р сарын 29-ний орой 21 цагийн орчим гэртээ ирсэн чинь А ахын гэрт манай эхнэр Б, Г эгч нар архи уугаад сууж байсан бөгөөд би тэд нартай архинаас нь уусан юм. Тэгээд архиа дуусгаад би Б-тай хамт гэртээ унтаж амарсан бөгөөд намайг гэртээ ороход Б ах хувцсаа угаагаад сууж байсан бөгөөд бид нар удалгүй унтаж амарсан юм... шөнө хэдэн цагдаа нар манай гэрт орж ирээд А хаа байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн тэгсэн чинь намайг болон Б ах бид хоёрыг бос гэж хэлсэн. Тэгээд босоод А ахын гэрт орсон чинь Г эгчийн толгойноос цус гарчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Г эгч манай ах А-н гэрт нэг шил архи авчихсан ирсэн бөгөөд тэр архийг нь А ах, Г эгч бид гурав хувааж уусан юм. Манай нөхөр захаас ирэхдээ нэг шил архи авчихсан ирсэн бөгөөд Б ахтай хамт ирсэн...бид нар хувааж уусан бөгөөд хоол хийж идчихээд манай нөхөр Я, Б ах бид гурав А ахын гэрээс гарсан...шөнө цагдаа нар орж ирэхэд сэрсэн...А ахын гэрт ороход Г эгчийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6981 дугаар акт:
Хэсэг газрын үзлэгт: Духанд босоо хагас ташуу байрлалтай зах ирмэг тэгш 3.1 см урт оёдол бүхий шархтай, хамарт 0.7х0.1см хүрэн улаан зулгаралттай, зүүн мөрөнд 5х4см зулгаралт, цус хуралттай, зүүн бугалга гадна дээр 1.8х1см, ар доод хэсэгт 5x4.5см, зүүн тохой шуу ар, гадна дээд хэсэгт 11х6см, шууны гадна доод хэсэгт 2х1см, баруун бугалга гадна доор 1.5х1см, шуу ар дээр 2x1.5см, гадна дунд 4x3.5см, ар дунд 1.5х1см, доод хэсэгт 1x1 см, зүүн гуя гадна дээр 4.5хЗсм, 5x1.5см, гадна доод хэсэгт 4хЗсм, шилбэний гадна дээр 1.5х1.5см Зш хөх хүрэн өнгийн цус хуралтуудтай, зүүн өвдөгт 5x0.Зсм, 2x0.1см, 1.5х0.2см 2ш хүрэн улаан өнгийн зулгаралттай. Баруун гуя гадна дээр 7x2.8см, гадна дунд 2.5х2см, шилбэний гадна дээр 9х2см хөх хүрэн улаан өнгийн цус хуралттай, шилбэний гадна дээр 1.1х1см хүрэн улаан өнгийн зулгаралттай.
ДҮГНЭЛТ:
1. С.Г-ы биед тархи доргилт, духанд шарх, хамар, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, зүүн бугалга, тохой, шуу, баруун бугалга, шуу, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-24/,
Шүүгдэгч Б.А-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 29-ны өдөр...Г дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн архи аваад манайд... Г, манай эмэгтзй дүү Б бид гурав хувааж уусан юм. Тэр архиа ууж дуусаад орой 21 цагийн орчим дүү Б-н нөхөр Я, бас Я-н хүргэн ах Б нар ирсэн бөгөөд тэр хоёр нэг шил авчирсан байсан...бид нар хувааж уусан юм... Г-г би автобус зогсчихсон хоночихоод яв гэж хэлээд хоол халааж өгсөн бөгөөд унтах гээд байж байтал Г “чи гадуур дэмий тэнэлээ, гадуур хүн амьтантай унтаж хэвтлээ” гэж хэлээд хэрүүл хийж эхэлсэн...би уурлаад ширээн дээр байсан аяга аваад шидчихсэн чинь Г-ы толгойг оночихсон юм...С.Г бид хоёр 2012 онд танилцаж байсан, түүнээс хойш Г бид хоёр эр эмийн харьцаатай байгаа бөгөөд нэг гэрт орж хамтран амьдарсан зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-77-81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5-160а тоотод байх гэртээ ялимгүй зүйлээр шалтаглан иргэн С.Г-тай маргалдан шилэн аяга чулуудсаны улмаас толгойн тус газар онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч С.Г-ы “...би А-г “чи гадуур дэмий тэнэлээ, орцонд хоносон байсан” гэж хэлсэн чинь А надтай хэрэлдээд, маргалдаж миний нүүр лүү ширээн дээрээс нэг юм аваад шидсэн, юугаар миний толгой руу цохьсоныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-7-11/,
Гэрч Д.Б-н ”...цагдаагаас явж байна...А хамт байсан хүүхнийхээ толгойг нь хагалчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Гэрч У.Я-н “...А ахын гэрт орсон чинь Г эгчийн толгойноос цус гарчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/,
Гэрч Б.Б-н ”...шөнө цагдаа нар орж ирээд манай нөхөр Я, Б ах, А ах нарыг аваад явсан бөгөөд А ахын гэрт ороход Г эгчийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/, шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн №6981 дугаар дүгнэлт, шүүгдэгч Б.А-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өмнө нь ял шийтгэгдэж байсан хэдий ч ялтай байдал нь дууссан, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Г “...А надтай хэрэлдээд маргалдаж байтал миний нүүр лүү ширээн дээрээс нэг юм аваад шидсэн...миний толгойноос цус гарсан...”, гэрч Д.Б-н ”...А хамт байсан хүүхнийхээ толгойг нь хагалчихсан байна гэж хэлсэн...”, гэрч У.Я-н “...А ахын гэрт орсон чинь Г эгчийн толгойноос цус гарчихсан сууж байсан...”, гэрч Б.Б-н ”...А ахын гэрт ороход Г эгчийн толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.А хохирогч С.Г-ы толгой тус газар нь цохиж бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохиролын мөнгө 300.000 төгрөг төлсөн, одоо хохирогч С.Г нэхэмжилсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, тодорхой эрхэлсэн ажилгүй, орлого нь тодорхойгүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.А-д дээрхи зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.