| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01589/И |
| Дугаар | 320/ШШ2025/01505 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/01505
| 2025 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/01505 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Д.М
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 553,626.76 төгрөг, үндсэн хүү 180,874.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,708.08 төгрөг, шимтгэл 1,600 төгрөг, нийт 750,809.10 (долоон зуун тавин мянга найман зуун ес) төгрөг (арав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2025/01589/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 750,809.10 төгрөг. 2225562 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл 553,626.76 төгрөг, үндсэн хүү 180,874.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,708.08 төгрөг, шимтгэл 1,600 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.11.06-ны өдөр. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.09.17-ны өдөр. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 1,237,792.54 төгрөг. Үндсэн зээл 1,199,140.25 төгрөг, үндсэн хүү 28,937.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,28 төгрөг. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.02.25-ны өдрөөс.
Хариуцагч Д ын М нь *** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2225562 тоот *** кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 560,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдөж эхэлсэн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 2225562 тоот *** кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 553,626.76 төгрөг, үндсэн хүү 180,874.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,708.08 төгрөг, шимтгэл 1,600 төгрөг, нотариатын төлбөр 0 төгрөг, нийт 750,809.10 төгрөгийг хариуцагч Д ын М аас гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нийт 750,809.10 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 23 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Д.М ад холбогдуулан үндсэн зээл 553,626.76 төгрөг, үндсэн хүү 180,874.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,708.08 төгрөг, шимтгэл 1,600 төгрөг, нийт 750,809.10 (долоон зуун тавин мянга найман зуун ес) төгрөг (арав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ...*** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл нийт 750,809.10 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.М нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 553,626.76 төгрөг, үндсэн хүү 180,874.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,708.08 төгрөг, шимтгэл 1,600 төгрөг, нийт 750,809.10 (долоон зуун тавин мянга найман зуун ес) төгрөг (арав) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,569.41 төгрөгийн тал хувь болох 11,284.70 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М аас улсын тэмдэгтийн хураамж 11,284.70 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 553,626.76 төгрөг, үндсэн хүү 180,874.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,708.08 төгрөг, шимтгэл 1,600 төгрөг, нийт 750,809.10 (долоон зуун тавин мянга найман зуун ес) төгрөг (арав) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Д.М хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,569.41 төгрөгөөс 11,284.70 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М аас улсын тэмдэгтийн хураамж 11,284.70 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА