2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2026/00300

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2026/00300

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, *******гийн -д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,668,380 төгрөг гаргуулах тухай

нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Стандарт катеринг ХХК-иас ... Налайх дүүргийн *******нд байршилтай Хаан тэрэлж ХХК-ийн захирал Д. манай компани 2022 оны 07 сарын 06-ны өдрөөс 2022 оны 08 сарын 13-ны өдрийг хүртэл нийт 16,328,000 төгрөгийг бараа бүтээгдэхүүн нийлүүлж баримтаар хүлээлгэн өгсөн болно. Бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрийг төлнө гэж тохиролцсон боловч мөнгөгүй байгаа дараа төлье гэж явсаар 2025 оны 05-р сарын 15-ны өдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй байна. Манай байгууллагаас өр төлбөрөө төлж дуусгахыг шаардахад 2022 оны 12-р сард манай компанийн оффис дээр хүрч ирж уулзахдаа бидэнд 2023 оны 03 сарын 31-ний өдрийн дотор 6,328,800 төгрөг, 2023 оны 05 сарын 31 өдрийн дотор үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлбөр тооцоог төлж дуусгана гэсэн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч тус байгууллагын захирал Д. нь тамга байхгүй байна гэсэн шалтгаанаар 2 хувь гэрээг авч яваад тамгалаад нэг хувийг буцааж авчирч өгөхөөр тохиролцож явсан боловч бидэнд гэрээний нэг хувийг тамгалж авчирч өгөөгүйгээс гадна өр төлбөрөө төлж барагдуулахгүйгээр алга болж бидэнд өгсөн 9707-0000, 9202000 тус 2 дугаараар нь өнөөдрийг хүртэл холбогдож чадахгүй байгаа болно. Иймд Хаан тэрэлж ХХК захирал Д. нь одоо болтол төлбөрийг төлөхгүй байгаа тул манай бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөр 16,328,000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...******* овогтой миний бие Стандарт катеринг ХХК-аас нийт 16,668,300 төгрөгөөс нийт 7,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 9,668,380 төгрөгийг 3 сардаа багтаан төлж барагдуулах хүсэлтээ эвлэрч байна. 2026 оны 03 сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар Стандарт катеринг ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар зохицуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Стандарт катеринг ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,668,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь 16,668,380 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Стандарт катеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,668,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д. 16,668,380 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,692 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 121,346 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 121,346 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ  Б.ХИШИГЗАЯА