Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/01506

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/01506

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, 6365744 регистрийн дугаартай, *** ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багт оршин суух, РИ*** дугаар регистртэй, ***ийн ***д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 399,865 төгрөг, үндсэн хүү 128,027.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,055.62 төгрөг, шимтгэл 8,500 төгрөг, нийт 547,448.01 (таван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дөчин найм) төгрөг (нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2025/01588/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 547,448.01 төгрөг. 2319965 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээл 399,865 төгрөг, үндсэн хүү 128,027.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,055.62 төгрөг, шимтгэл 8,500 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2025.01.12-ны өдөр. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.09.17-ны өдөр. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 0 төгрөг. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.02.25-ны өдрөөс.

Хариуцагч ***ийн *** нь *** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 2319965 тоот *** кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдөж эхэлсэн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

2319965 тоот *** кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 399,865 төгрөг, үндсэн хүү 128,027.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,055.62 төгрөг, шимтгэл 8,500 төгрөг, нотариатын төлбөр 0 төгрөг, нийт 547,448.01 төгрөгийг хариуцагч ***ийн ***ос гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-иас нэхэмжилсэн зээлийн төлбөр бүгд 547,448.01 төгрөгийг хариуцагч Г.*** /РИ***/ төлж барагдуулсан байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 34 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Г.***д холбогдуулан үндсэн зээл 399,865 төгрөг, үндсэн хүү 128,027.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,055.62 төгрөг, шимтгэл 8,500 төгрөг, нийт 547,448.01 (таван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дөчин найм) төгрөг (нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 399,865 төгрөг, үндсэн хүү 128,027.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,055.62 төгрөг, шимтгэл 8,500 төгрөг, нийт 547,448.01 (таван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дөчин найм) төгрөг (нэг) мөнгийг хариуцагч Г.*** төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Г.*** нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,073.44 төгрөгийн тал хувь болох 8,536.72 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.***ос улсын тэмдэгтийн хураамж  8,536.72 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 399,865 төгрөг, үндсэн хүү 128,027.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,055.62 төгрөг, шимтгэл 8,500 төгрөг, нийт 547,448.01 (таван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дөчин найм) төгрөг (нэг) мөнгийг төлж барагдуулан, хариуцагч Г.*** нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,073.44 төгрөгөөс 8,536.72 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.***ос улсын тэмдэгтийн хураамж 8,536.72 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА