| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2308031990583 |
| Дугаар | 2025/ДШМ/653 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/653
Ө.Д, П.М, Ц.НарП.М,
Г.Г, Э.О, Т.Л нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ууганзаяа,
шүүгдэгч Ө.Д, Ц.НарП.М, Г.Г, Э.О, Т.Л нарын өмгөөлөгч Б.Ганболд,
шүүгдэгч П.М /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/622 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Мын өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Д, П.М, Ц.НарП.М, Г.Г, Э.О, Т.Л нарт холбогдох эрүүгийн 2308031990583 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ө.Д,
2. П.М,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн;
3. П.М,
4. Т.Л,
5. Э.О,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 135 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;
6. Г.Г,
1. Ө.Д нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант дэлгүүрийн ойролцоо автомашинд хамт зорчиж явсан найз Т.Л нь хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдах үед найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд өдөөн турхирч, арын машины жолооч болох Э.Эын зүүн талын шанаа болон толгойны ар хэсэгт 2-3 удаа гараараа цохиж, хүч хэрэглэн зодох явцдаа түүний хүзүүнд зүүж явсан алтан гинжийг тасалж устгасны улмаас 1.344.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Э.Э, Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж эмх замбараагүй байдал бий болгон тус дүүргийн 22 дугаар хорооны байрны гадна зорчиж явсан Б.Цэзэмшлийн “Toyota prius-20” загварын 40-52 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуу шидэж хагалан 250.000 төгрөгийн хохирол учруулан, хамт явсан Ц.НарП.М, Т.Л, П.М, Э.О, Г.Г нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
мөн 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант дэлгүүрийн ойролцоо зам дээр машиныхаа ард зогсож байсан Э.Эын зүүн талын шанаа болон толгойны ар хэсэгт 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
2. Ц.НарП.М нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант дэлгүүрийн ойролцоо хамт автомашинд зорчиж явсан Т.Л нь хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдах үед найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд буюу П.М, Т.Л нартай бүлэглэн хохирогч Б.Бхүч хэрэглэн зодож, хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж, газар байсан автомашины дугуйг авч хохирогч Э.Э руу шидэж эмх замбараагүй байдал бий болгон хамт явсан П.М, Э.О, Т.Л, Г.Г, Ө.Д нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,
3. П.М нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант дэлгүүрийн ойролцоо хамт автомашинд зорчиж явсан Т.Л нь хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдах үед найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд буюу хамт явсан Т.Л, Ц.НарП.М нартай бүлэглэн хохирогч Б.Бхүч хэрэглэн зодож, хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж эмх замбараагүй байдал бий болгон хамт явсан Ц.НарП.М, Э.О, Т.Л, Г.Г, Ө.Д нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,
4. Т.Л нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант дэлгүүрийн ойролцоо автомашинд зорчиж явахдаа хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдан найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд буюу П.М, Ц.НарП.М нартай бүлэглэн хохирогч Б.Бхөлөөрөө тийрч унаган хүч хэрэглэн зодож, Э.Эын унаж явсан “Toyota prius-20” загварын 49-84 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж гэмтээн 245.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж эмх замбараагүй байдал бий болгон хамт явсан Ц.НарП.М, Э.О, П.М, Г.Г, Ө.Д нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,
5. Э.О нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант дэлгүүрийн ойролцоо автомашинд хамт зорчиж явсан Т.Л нь хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдах үед найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд буюу хохирогч Э.Эын унаж явсан “Toyota prius-20” загварын 49-84 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар шидэж хагалсан, мөн хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж эмх замбараагүй байдал бий болгож, хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг машиндаа сууж байхад нь машинаасаа гарч ир гэж орилон гартаа барьсан гэрийн түлхүүрээр жолооч талын цонх руу 2 удаа, урд талын цонхыг дахин 2 удаа цохиж хагалан 245.000 төгрөгийн хохирол учруулсан, хамт явсан Ц.НарП.М, Т.Л, П.М, Г.Г, Ө.Д нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,
6. Г.Г нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант дэлгүүрийн ойролцоо автомашинд хамт зорчиж явсан Т.Л нь хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдах үед найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд өдөөн турхирч, арын автомашинд зорчиж явсан Б.Баясгалангийн ар нуруу, нүүрэн хэсэгт гараараа цохиж, Э.Эын хөл рүү өшиглөж, хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж эмх замбараагүй байдал бий болгон хамт явсан Ц.НарП.М, Т.Л, П.М, Э.О, Ө.Д нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ө.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар;
Ц.НарП.М, П.М, Т.Л, Э.О, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Хайтал овогт Өсөхжаргалын Ө.Д, Шарынхан овогт Түгээмэлийн Т.Л, Засгууд овогт Пүрэвсүрэнгийн П.М, Чонос овогт Эрдэнэбаатарын Э.О, Элжигэн овогт Гантогоогийн Г.Г, Боржигин овогт Цэцэгмаагийн НарП.М нарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хайтал овогт Өсөхжаргалын Ө.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ө.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор П.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ө.Д, П.М нарыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрсдийн оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Л, Э.О, Г.Г, Ц.НарП.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Т.Л, Э.О, Г.Г, Ц.НарП.М нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л, Э.О, Г.Г, Ц.НарП.М нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх” зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх” зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д, П.М нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Э, Б.Е.Бнар энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.Д, Т.Л, П.М, Э.О, Г.Г, Ц.НарП.М нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Мад урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ө.Д, Т.Л, Э.О, Г.Г, Ц.НарП.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Мын өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасныг зөрчсөн байна. П.Мыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй гэж үзлээ. Учир нь хохирогч Б.Цэрэнлхагвын: “...18-19 насны 5 хүүхэд гүйж ирээд “манай найзыг хэн зодсон бэ” гээд асуусан чинь нөгөө хоёр зодож байсан залуу машиндаа суугаад зугтаасан. Тэгтэл уг хүүхдүүд газраас чулуу аваад шидсэн”, миний машин руу шидээгүй, нөгөө машин руу шидэж байгаад миний машиныг оносон.” гэх, гэрч Б.Батмөнхийн: “...Нөгөө хоёр машинтай ах машиндаа суугаад шууд зугтаахад Ө.Д газраас чулуу аваад тэр 2 хүний зүг шидсэн. Сүүлд нь мэдэхэд энгийн хүний машины урд салхины шилийг андуураад хагалсан байсан. ...П.Мтай уулзахад ам хамраас нь цус гарсан байдалтай, гар утсыг нь аваад явчихсан гэж хэлсэн. ...” гэжээ. Тухайн мэдүүлгээс үзэхэд П.М нь хохирогч нарын машин руу чулуу шидээгүй болох нь тогтоогдож байна. Мөн мэдүүлэгт “Toyota prius-20” загварын машинтай үл таних хоёр ах тулж ирээд хажууд зогсоод сигналдахаар нь “Тойроод яваач дээ, яасан сүртэй юм бэ” гэхэд нөгөө машин бид нарыг өнгөрөөд зогсож байснаа хаалгаа онгойлгоод “яасан гээд байгаа нинжа нар бэ” гээд орилоод хүчтэй ухарч тулж ирээд зогсохоор нь бид нар таксинаасаа буугаад ... гэх мэдүүлгээр хохирогч, холбогдогч нарын хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар хэн хэнийхээ эрх чөлөөнд халдаж зодолдсон, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл байна. Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж нь өөрөөсөө бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох басамжлах, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, балмад жигшүүрт үйлдлээр бусдын анхаарлыг татахыг эрмэлзэх зэрэг сэдэлтэй байдаг гэж тайлбарласан. Тухайн үйл явдал нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад болсон бөгөөд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад зам дээр болон зам дагуу ямар нэгэн хүмүүс болон орон сууц, айл өрх харагдахгүй ба өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдогч нар нь ойр орчим дахь ажил үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан, эсхүл оршин суугч, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ө.Д, Ц.НарП.М, Г.Г, Э.О, Т.Л нарын өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нар анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг одоог хүртэл биелүүлж байгаа.” гэв.
Прокурор Э.Ууганзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хэлэлцэж, шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “П.Мын үйлдэл оролцоо байхгүй” гэж байна. Хохирогч Э.Э “Миний машиныг эвдсэн хүүхдүүд намайг зодсон, энд бужигнаан болж байна. Яаралтай цагдаа ирэх хэрэгтэй байна” гэж цагдаагийн байгууллагад 7 удаа дуудлага, мэдээлэл өгсөн. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид очсон. Яллах дүгнэлтэд дурдсанчлан шүүгдэгч нар нь хохирогч нарын машиныг хашиж, хохирогч нартай маргасан. Машинаас шүүгдэгч Ө.Д, П.М нар гарч ирж, 2 хохирогчтой анх маргалдаж эхэлсэн. Энэ үйл явдал нь хохирогч Э.Э, Б.Е.Бнарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Бусад хүүхдүүд гарч ирээд, шүүгдэгч П.М нь Б.Баясгалангийн ар дагз хэрэг рүү цохиж эхэлсэн талаар гэрч н.Баянмөнх, Э.Э, Б.Е.Бнар мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч н.Баянмөнх, н.Цэрэнлхагва нарын мэдүүлгийг дурдаж байна. Дээрх гэрчүүд анх П.М зодоонд оролцож эхэлсэн, Э.Э, Б.Е.Бнарыг цохисны улмаас Э.Э, Б.Е.Бнь П.Мын биед халдсан талаар мэдүүлсэн. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 26 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд зулгаралт, гэмтлүүд тогтоогдсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч “зодоонд огт оролцоогүй, өөрт учирсан гэмлийн зэргийн хохирлоо гаргуулаагүй” гэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна. Зодоонд оролцоогүй, хол газар өөрийгөө хязгаарлаж зогссон юм бол яагаад биед нь гэмтэл учирсан бэ, анх машинаас гарч ирж, маргаан үүсгэж, хүний биед халдсанаар үйл явдал өрнөж байгаа гэдэг асуудал дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж, шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Гэрч н.Баянмөнх “тухайн хүмүүстэй маргалдсан, манай найз П.М, Ө.Д 2 тэр ахтай барилцаад авсан, Ө.Д жолооч ахын толгойн ар хэсэг рүү гараараа цохисон, бөөнөөрөө зодолдож, бужигнаан болсон” гэж мэдүүлсэн. Гэрч тухайн хэргийн үйл баримтыг биечлэн харж, сэргээн дүрсэлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч “хяналтын камерт бичигдсэн асуудал нь олон нийтийн газарт орохгүй, хот тайван байсан” гэж байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас хэрэгт авагдсан камерын бичлэгээр хэн, хаана, ямар байдалтай, үйлдэл, оролцооны талаар нэг бүрчлэн тайлбар, мэдүүлэг авсан. Энэ П.М байна. Энэ хүний араас цохиж байна. Энэ Г.Г байна. Дугуй авч шидэж байна гэж тайлбарласан. Төв зам дагуу болсон үйл явдал болох нь харагддаг. Яагаад хот тайван байсан бэ гэдэг дээр дүгнэлт хийсэн мөртлөө олон нийтийн газар гэж үзэхгүй байгаа нь өрөөсгөл байна. Шүүгдэгч нар такси барьж, машин хашиж зогссон. Маргаан болоход таксины жолооч зугтаасан. Олон нийтийн газар хажуугаар нь явж байсан, зогсож байсан тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. н.Цэрэнлхагва “тухайн үед хажуугаар нь явж байхад хохирол учирсан” гэж мэдүүлсэн. Хот тайван, олон нийтийн газарт хамаарахгүй юм бол яагаад хохирогч нарт хохирол учирсан бэ, шүүх олон нийтийн газар шүүгдэгч нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэдэг дээр зөв дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нар шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, олноороо явж, нэгийгээ бусадтай маргалдахад өмөөрч, турхирах замаар энэ үйл явдал болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүнийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт буруугийн үйлдэл, эс үйлдэхүйг шүүгдэгч нар гаргасны улмаас хохирогч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан, нийтийн хэв журмыг алдагдуулсан болох нь хөтөлбөргүйгээр тогтоогдож байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.Мын өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
1. Шүүгдэгч Ө.Д нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант дэлгүүрийн ойролцоо автомашинд хамт зорчиж явсан найз Т.Л нь хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдах үед найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд өдөөн турхирч, арын машины жолооч болох Э.Эын зүүн талын шанаа болон толгойны ар хэсэгт 2-3 удаа гараараа цохиж, хүч хэрэглэн зодох явцдаа түүний хүзүүнд зүүж явсан алтан гинжийг тасалж устгасны улмаас 1.344.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Э.Э, Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж эмх замбараагүй байдал бий болгон тус дүүргийн 22 дугаар хорооны байрны гадна зорчиж явсан Б.Цэзэмшлийн “Toyota prius-20” загварын 40-52 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуу шидэж хагалан 250.000 төгрөгийн хохирол учруулан, хамт явсан Ц.НарП.М, Т.Л, П.М, Э.О, Г.Г нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
мөн тус цаг хугацаанд машиныхаа ард зогсож байсан Э.Эын зүүн талын шанаа болон толгойны ар хэсэгт 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Ц.НарП.М нь мөн дээрх цаг хугацаа, орон зайд хамт автомашинд зорчиж явсан Т.Л нь хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдах үед найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд буюу П.М, Т.Л нартай бүлэглэн хохирогч Б.Бхүч хэрэглэн зодож, хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж, газар байсан автомашины дугуйг авч хохирогч Э.Э руу шидэж эмх замбараагүй байдал бий болгон хамт явсан П.М, Э.О, Т.Л, Г.Г, Ө.Д нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
3. П.М нь мөн дээрх цаг хугацаа, орон зайд хамт автомашинд зорчиж явсан Т.Л нь хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдах үед найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд буюу хамт явсан Т.Л, Ц.НарП.М нартай бүлэглэн хохирогч Б.Бхүч хэрэглэн зодож, хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж эмх замбараагүй байдал бий болгон хамт явсан Ц.НарП.М, Э.О, Т.Л, Г.Г, Ө.Д нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
4. Т.Л нь мөн дээрх цаг хугацаа, орон зайд автомашинд зорчиж явахдаа хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдан найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд буюу П.М, Ц.НарП.М нартай бүлэглэн хохирогч Б.Бхөлөөрөө тийрч унаган хүч хэрэглэн зодож, Э.Эын унаж явсан “Toyota prius-20” загварын 49-84 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж гэмтээн 245.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж эмх замбараагүй байдал бий болгон хамт явсан Ц.НарП.М, Э.О, П.М, Г.Г, Ө.Д нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
5. Э.О нь мөн дээрх цаг хугацаа, орон зайд автомашинд хамт зорчиж явсан Т.Л нь хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдах үед найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд буюу хохирогч Э.Эын унаж явсан “Toyota prius-20” загварын 49-84 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар шидэж хагалсан, мөн хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж эмх замбараагүй байдал бий болгож, хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг машиндаа сууж байхад нь машинаасаа гарч ир гэж орилон гартаа барьсан гэрийн түлхүүрээр жолооч талын цонх руу 2 удаа, урд талын цонхыг дахин 2 удаа цохиж хагалан 245.000 төгрөгийн хохирол учруулсан, хамт явсан Ц.НарП.М, Т.Л, П.М, Г.Г, Ө.Д нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
6. Г.Г нь мөн дээрх цаг хугацаа, орон зайд автомашинд хамт зорчиж явсан Т.Л нь хажуугаар зөрсөн автомашины жолоочтой маргалдах үед найз нарын хамт тээврийн хэрэгслээс бууж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэлд өдөөн турхирч, арын автомашинд зорчиж явсан Б.Баясгалангийн ар нуруу, нүүрэн хэсэгт гараараа цохиж, Э.Эын хөл рүү өшиглөж, хохирогч Э.Э, Б.Е.Бнарыг замын цаана зогсож байхад нь чулуу шидэж эмх замбараагүй байдал бий болгон хамт явсан Ц.НарП.М, Т.Л, П.М, Э.О, Ө.Д нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-15/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18-29, 34-38/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 30, 39/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 13519 дугаартай: “...Э.Эын биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /1хх 111-112/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 13518 дугаартай: “...Б.Баясгалангийн биед хэвлийд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн цохих, цохигдох, унах, нидрэгдэх үйлчлэлээр, 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /1хх 115-116/,
Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 13309 дугаартай: “...Т.Лхагва-Эрдэнийн биед зүүн эгэмд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлиин зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /1хх 107-108/,
Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 21 дугаартай: “...П.Мын биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр зовхины дотор буланд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тогтоогдсон гэмтэл нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй." /2хх 35-36/ гэх дүгнэлтүүд,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 836 дугаартай: “...Приус-20 автомашины салхины шилний нийт хохирлын дүн 250.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 71-73/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 845 дугаартай: “...49-84 УЕК улсын дугаартай Тоуоtа prius 20 маркийн автомашины нийт хохирлын дүн 4.825.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 83-87/,
хохирогч Э.Эын: “...Би 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед ажлаа тараад өөрийн төрсөн ах Баясгаланг гэртээ харих замаараа 22 дугаар хорооны хойд талын гудамжнаас аваад өөрийн 49-84 УЕК улсын дугаартай хөх өнгийн приус-20 маркийн машинаар хамтдаа Тахилтын замаар ороод гэрийн зүг явж байсан. Хөдлөөд удаагүй Жаргалант дэлгүүрийн орчимд цагаан өнгийн приус-30 маркийн машин төв зам руу орох гээд ухарч байхад нь би мөргөж магадгүй гэж бодоод араар нь гарах үедээ сигнал дарсан чинь тэр машин дотроос “юу гээд байгаа гичийнүүд вэ” гээд орилохоор нь би тэр машиныг өнгөрч зогсоод “юу гэнээ” гэж асуугаад машинтайгаа ухраад ойртоход тэр машинтай залуус зам руу ороод миний машины урд гарч зогсоод бууж ирсэн ба жолооч нь гартаа гялтганасан зүйл бариад буугаад ирэхэд нь би хутга барьчихсан байна гэж бодоод шууд багаж руугаа яваад багажаа онгойлгоод тэр залуусыг айлгах зорилгоор дотроос нь юм хайсан чинь манай ах Баясгаланг тэр залуучууд “ална” гээд өргөөд аваад явчихсан бөгөөд би багаж руугаа тонгойсон байсан чинь намайг миний хажуугаас өндөр туранхай залуу миний зүүн талаас шанаа болон толгойны ар тал руу хэдэн удаа цохихоор нь би багажаас дугуй болон авдар хоёроо буулгаад машины данхраад аваад тэр залуучуудыг айлгасан чинь манай ах Баясгаланг замын хажууд 4-5 залуу дээрээс нь дэвсээд өшиглөөд үсдээд зодож байхаар нь би араас нь гүйж очоод “та нар хүн аллаа ш дээ” гээд орилоод хөөсөн чинь тэр залуучууд тарсан бөгөөд буцаад нийлж зодох гээд байхаар нь нэгийг нь бариад авья гээд хөөсөн чинь нөгөөх нь зугтаагаад гудамжинд ороод алга болчихсон. ... замаар явж байсан цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай хүн хажууд зогсоод юу болоод байгаа юм бэ гээд асуухаар нь би болсон явдлын талаар хэлсэн. ...Тэгээд би араас нь ороод тэр залууг бариад аваад дагуулаад гарсан чинь цаанаас цэргийн ангийн ахлагч гарч ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхээр нь би бас болсон явдлыг хэлээд зогсож байтал манай ах Е.Бнаадах чинь зугтаагаад олдохгүй гэхээр нь би тэр залуугийн гар утсыг авсан чинь тэр залуутай хамт явж байсан залуучууд бөөнөөрөө гүйж ирээд чулуу шидэхээр нь бид хоёр ядаж гар утсыг нь авчихсан юм чинь цагдаа руу дөхье гээд машин руугаа ороод машиндаа суугаад зугтаасан. Гэтэл бид хоёрын араас нөгөө залуучууд нэг саарал өнгийн приус-30 машинтай хөөж ирээд Нарангийн голын уулзварын наад талд гүйцэж ирээд урдуур хааж зогсоод бөөнөөрөө машинаас бууж ирэхэд нь би машинаа ухраагаад бөөнөөрөө дайраад байхаар нь зугтаах гэсэн чинь нөгөө машин нь хөдлөөд уулзвар руу ороод явахаар нь тэр машиныг урдуур зам хааж зогсох гэж байна гэж бодоод араас нь мөргөөд цаана очоод зогссон. Тэгээд би цагдаа дуудах гэсэн чинь миний утас байхгүй болохоор нь ах Баясгалангийн гар утсаар өөрийнхөө утас руу залгасан чинь намайг багаж руу тонгойход цохисон буюу намайг цохиж байхдаа миний хүзүүнд байсан 4.8 граммтай алтан гинжийг хүзүүнээс авсан өндөр залуу миний утсыг аваад “та хоёрыг хоёуланг чинь алнаа” гээд орилсон. Тэгээд бид хоёр машинтайгаа зогсож байтал машины жолооч талд 2 залуу гүйж ирээд туранхай намхан нуруутай Э.О гэдэг нь хутга бариад алнаа гээд жолооч талын шил рүү хутгаараа цохиод байхаар нь би миний машины шилийг хагалчих байх гэж бодоод ороод ирвэл айлгах санаатай данхраадаа бариад сууж байсан чинь цагдаа ирэхээр нь уулзахад нөгөө хүүхдүүд бүгд зугтаасан бөгөөд би цагдаад болсон явдлын талаар хэлээд нөгөө хүүхдийг зугтаачхаж магадгүй гэж бодоод тэр хүүхдээс авсан гар утсаа цагдаад өгсөн юм. ...” /1хх 44-45, 2хх 16/,
хохирогч Б.Баясгалангийн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найзын гэрт очиж нохой нь маргааш өглөө тэмцээнд орно гэсэн болохоор нохойнд нь дусал хийж өгөөд дуусах үед өөрийн төрсөн дүү Э.Эыг гэртээ харих замаараа ирээд намайг авчих гэж утсаар ярьсан. Манай найзын гэрт 02 цаг болох гэж байхад ирж аваад бид хоёр дүүгийн сүүлд авсан хөх өнгийн приус-20 машинаар доошоо уруудаад Тахилтын засмал замаар Жаргалан төвийн орчим явж байтал цагаан өнгийн приус-30 машинтай залуучууд зам дээр хөндлөн зогсож байхаар нь гэрлээрээ дохиж сигналдаад холдооч гэж сануулсан чинь тэр машинтай залуус хөдлөөгүй. ...машинаас буусан чинь нэг нь хутга барьсан харагдахаар нь шууд машины багаж онгойлгоод биеэ хамгаалах юм хайсан чинь эхлээд намайг хар куртиктэй залуу миний ар нуруунд гараараа цохисон. Тэгээд бас Э.Эыг толгойных нь араас болон шанаанд нь цохихоор нь би өмсөж байсан куртикээ тайлаад савсан чинь намайг саарал биеийн тамирын цамцтай бас арай намхан хоёр бацаан зодох гээд хөөсөн. Намайг газар унагаагаад ноцолдож байсан чинь манай дүү Э.Э цаанаас намайг зодуулж байна гээд салгах гээд гүйгээд ирэхэд нөгөө хоёр залуу салсан. Тэгээд бүгд баригдахгүй зугтаагаад чулуу шидээд байхаар нь бид хоёр нэгийг нь хамаагүй барьж авахгүй бол дараа нь олдохгүй гэж бодоод хөөсөн чинь баригдахгүй байсан. Нэг хүүхэд гүйж очоод цонх чулуугаар хагалсан. ...Би араас нь очиход Э.Э нөгөө хүүхдийг зодож байхаар нь “битгий зод”, харин гар утсыг нь түр авчих хэн болохыг нь утсаар нь олчихъё гээд гар утсыг нь өөрөөр нь гаргуулаад авсан. Тэгээд бид хоёр тэр хүүхдийг дагуулаад хашаанаас гарч ирж байтал нөгөө үлдсэн хүүхдүүд нь дээрээс бөөнөөрөө гүйгээд ирж байсан. Хажууд хөх өнгийн машинтай залуу бас цэргийн ангийн хүн ирчихсэн юу болсон талаар асуухад нөгөө хүүхдүүд дундаас нэг хүүхэд чулуу шидээд сүүлд ирсэн хөх өнгийн машинтай залуугийн урд салхины шилийг хагалчихаар нь бид хоёр цагдаа дуудсан байсан болохоор цагдаагаа тосоод очъё гэж бодоод Нарангийн гол руу машинтайгаа зугтаагаад уулзвар дээр дөнгөж очоод зогсож байтал нөгөө хүүхдүүд цагаан цэнхэр өнгийн приус-30 маркийн машинтай гүйцэж ирээд манай машины урдуур шахаад зогсохоор нь бид хоёр машинтайгаа ухрахад хүүхдүүд машинаасаа буугаад ирсэн. ...Тэгэхээр нь бид хоёр хаалгаа түгжээд цагдаа дуудсан байгаа гээд машинаасаа буухгүй байж байтал нөгөө мөргүүлсэн машины жолоочоос бусад нь бүгд зугтаасан. Удалгүй цагдаа ирэхээр нь би болсон явдлыг хэлээд цагдаад нөгөө хүүхдийн гар утсыг өгсөн чинь цагдаа надад миний өөрийн гар утсыг нөгөө хүүхдээс авсан гээд гаргаж өгсөн. ...” /2хх 88-90/,
хохирогч Б.Цэрэнлхагвын: “...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын тойрогт 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 02 цаг 45 минутын орчимд өөрийн 40-52 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад үл таних залуучууд миний тээврийн хэрэгсэл рүү чулуу шидээд тээврийн хэрэгслийн урд талын салхины шил хагарсан, өөр эвдрэл учраагүй. Цагдаад дуудлага өгсөн, яг хэн нь шидсэнийг нь хараагүй, 17-18 орчим насны эрэгтэй хүүхдүүд чулуу шидсэн. Чулуу шидсэн хүүхдүүд ардаа номергүй тээврийн хэрэгсэлд суугаад приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хөөгөөд явсан. Би өөрийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг үнэлж мэдэхгүй байна. ...” /1хх 55-56, 58/,
гэрч Ш.Буян-Ундрахын: “...Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний орой 19 цагаас өглөөний 08 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 1, 22, 34, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дуулгат 112 дуудлагатай эргүүлийн чиглэлд эргүүлийн офицер дэд ахлагч Н.Төмөрхуягийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 01 цагийн орчимд “зодоон болоод залуучууд машины салхины шил хагалчихлаа” гэсэн давхардсан 5-6 дуудлага мэдээлэл ирэхэд би дэд ахлагч Н.Төмөрхуягийн хамт Нарангийн голын уулзвар дээр очих үед цагаан цэнхэр өнгийн приус-30 маркийн машиныг хөх өнгийн приус-20 маркийн машинтай залуус уулзвар дээр араас нь мөргөөд зогссон байдалтай, хөх өнгийн приусын жолооч залуу бас нэг залуугийн хамт машиныхаа хажууд гадаа зогсож байсан. Тэр хоёр залуу надад “сая бид нар руу орилж чарлаад зодох гээд байсан хүүхдүүд цагдаа хараад зугтаачихлаа, тэр хүүхдүүд цагаан цэнхэр өнгийн приус дотор сууж явсан болохоор би араас нь хөөж очиж мөргөж зогсоолоо. Нөгөө хүүхдүүд 106 дугаар сургууль руу явсан” гэж хэлэхэд би машинтайгаа тийшээ очиход 5-6 тооны 17-20 орчим насны залуучууд зогсож байхаар нь саатуулан авчирсан. Хөх өнгийн приус-20 машины жолооч надад нэг хар өнгийн гар утас гаргаж өгөөд энэ утас наад хүүхдүүдийн чинь нэгнийх нь гар утас, би зугтаах гээд байхаар нь утсыг нь авчихсан” гээд надад өгөхөд нөгөө хүүхдүүд дундаас өөрийгөө зодуулсан гэх хамар нь цус болсон өндөр залуу надтай уулзаад наад хоёр ах чинь намайг зодоод миний гар утсыг аваад явсан. Би газарт дуугарч байсан утсыг олоход энэ ахын утас гээд надад гаргаж өгсөн. Тэгээд би жижүүрийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийхэд нь үлдээгээд нөгөө хүмүүсийг аваад хэлтэс дээр ирсэн ...” /1хх 121/,
гэрч Н.Төмөрхуягийн: “...Би 2023 оны 10 дугаар сарийн 14-ний орой 19 цагаас өглөө 08 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 1, 22, 34, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дуулгат 112 дуудлагатай эргүүлийн чиглэлд дэд ахлагч Ш.Буян-Ундрахын хамт үүрэг гүйцэтгэсэн юм. 2 цагийн орчимд 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодоон болоод залуучууд машины салхины шил хагалчихлаа гэсэн давхардсан 7 дуудлага мэдээлэл ирээд би дэд ахлагч Ш.Буян-Ундрахын хамт Нарангийн голын уулзвар дээр очих үед приус-30 машиныг хөх өнгийн приус-20 маркийн машинтай залуус араас нь мөргөөд зогссон байдалтай, хөх өнгийн приусын жолооч залуу бас нэг залуугийн хамт машиныхаа хажууд зогсож байсан. Тэр хоёр залуу надад зодоон болоод намайг зодсон хүүхдүүд тийшээ явсан гээд зүг зааж өгөхөөр нь би машинтайгаа 106 дугаар сургууль дээр очиход 17-20 орчим насны 5-6 залуучууд зогсож байхаар нь саатуулан авчирсан. Хөх өнгийн приус-20 машины жолооч надад нэг хар өнгийн гар утас гаргаж өгөөд энэ утас намайг зодсон хүүхдүүдийн нэгнийх нь гар утас байгаа юм. Зодолдоод зугтаалгахгүйн тулд гар утсыг нь би аваад явчихсан юм гээд гар утас гаргаж өгсөн бөгөөд тухайн залуустай хамт байсан өөрийгөө зодуулсан гэх өндөр залуу надад “ахаа би энэ гар утсыг намайг зодсон газарт унасан байхад нь олсон юм” гэхээр нь би тухайн гар утаснуудыг эздээс нь асууж тодруулж өөрсдөөр нь кодыг нь хийлгэж шалгаж байгаад хүлээлгэн өгсөн. ...” /1хх 123/,
гэрч П.Баатарчулууны: “...би Э.Эыг танина. Өмнө жил байхаа 2023 оны 01 билүү 02 сарын үед манай эхнэр Батцэцэгийн алтан гинжний цоожлогч болохоо байгаад би Улаанбаатар хот ороод Э.Эд янзлуулахаар өгсөн. Тэгтэл үүнээс 2-3 сарын дараа би Э.Э руу утсаар яриад гинж юу болж байна гэтэл Э.Э надад хандан гинжийг чинь үгүй хийчихлээ, зодоон цохион хийж байгаад алга болгочихлоо гэсэн. ...тэгээд 2023 оны хавар 4 байна уу 5 сарын орчмоор тухайн гинжний мөнгө гэх миний нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн.” /2хх 24-25/,
гэрч Г.Солонгын: “...49-84 УЕК улсын дугаартай хөх өнгийн приус-20 маркийн машиныг анх 2022 оны 10 дугаар сард хувь хүнээс худалдаж аваад үлдэгдэл 5.000.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ хийж, худалдаж авсан. Машинаа Э.Э гэдэг хүнд тус гэрээний үлдэгдэл мөнгийг төлж худалдан авах талаар тохиролцон зарсан байсан. Машины өмчлөгч нь Э.Э мөн. Бид хоёр албан ёсоор гэрээ хийж амжаагүй боловч амаараа хэлэлцэж тохиролцсон байсан юм. Одоо энэ машинтай холбоотой асуудлыг Э.Э шийдэх болно.” /1хх 125/,
гэрч Т.Баянхүүгийн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цаг 40 минутад өөрийн танил дүү Ө.Доос хаана байгаа юм бэ гэсэн чат ирэхээр нь эргүүлээд чи өөрөө хаана байгаа талаар чатаар асуухад Ө.Д би Тахилтын бааранд хүмүүстэй ууж байна гээд бичлэгээ явуулсан. Түүнээс хойш би 02 цаг 30 минутын орчимд Ө.Дийн чатаар хаана байгаа талаар асуухад “Нарангийн голын уулзвар дээр автомашины осол гарчихлаа гээд уйлаад намайг хүрээд ир гэхээр нь гэрээсээ гараад Нарангийн голын уулзвар дээр 03 цагийн орчимд очиж үзэхэд байхгүй байхаар нь би дахин залгаад хаана байгааг асуухад Ө.Д надад “бид нар Нарангийн голын гэр хороолол дундуур зугтааж байна” гэж ярьсан, манай найз П.Маа хамраа хугалуулсан байгаа гээд П.Маагийн байгаа газар буюу Тахилтын “Амны хишиг” гэдэг дэлгүүрийн хажууд байгаа гэхээр нь очсон чинь байхгүй байсан бөгөөд би эргээд тэд нарыг хайгаад 106 дугаар сургуулийн зогсоол дээр очиход хажууд нь байдаг Спорт хорооны хажуугаас Ө.Д, Г.Г, Э.О, Т.Л, НарП.М, П.М нар над руу ирж байгаад энгийн машинтай цагдаа нар хараад шууд зугтаасан. Цагдаа нар над дээр ирээд миний машиныг саатуулсан. Надад болон миний машинд ямар нэгэн гэмтэл бэртэл, эвдрэл хохирол учирсан асуудал бол байхгүй.” /1хх 127/,
гэрч А.Үүрийнцолмонгийн: “...Би 2023 оны 10 дугаар сарийн 14-ний орой 22 цагийн орчимд гэрээсээ гараад өөрийн эгч А.Маралгоогийн нэр дээр байдаг 38-41 УБЗ улсын дугаартай машинаа унаж гараад машин угаалгын газарт угаалгачхаад эргээд гэртээ харьж байж байгаад 02 цаг өнгөрч байхад манай найз Ө.Д залгаад “П.М хүнд зодуулаад гар утсыг нь аваад явчихлаа, бид нар 22 дугаар хорооны Засаг даргын Тамгын газрын автобусны буудал дээр байна, хурдан хүрээд ирээч” гэхээр нь би гараад машиндаа суусан чинь манай найз охин Жаргал хамт явья гээд машинд орж ирж суугаад Ө.Дийн хэлсэн газар очиход П.М замын хажууд хамраас нь цус гарчихсан доошоо явган суугаад хажууд нь өөр жолооч ах гээд нэг ах ирчихсэн зогсож байсан. Замын нөгөө талд манай найзууд болох Т.Л, Ө.Д, Батмөнх, Г.Г, НарП.М, Батмөнх нар зогсож байсан. Намайг очих үед машины ар талын суудал дээр суухад НарП.М багтахгүй байна гээд багаж онгойлгоод ороод суусан. Тэгээд Ө.Д, Т.Л хоёр “тэр хөх машин урд явж байгаа мөн байна, араас нь давхиарай” гэхээр нь би араас нь явсаар байгаад Нарангийн голын уулзварын наад талд гүйцэж түрүүлээд урдуур нь дарж орж зогсоогоод манай найзууд НарП.Маас бусад нь машинаас буухаар нь би машинаа эргүүлээд тавих гээд уулзвар руу ороод эргэсэн чинь нөгөө хөх өнгийн машин шууд давхиж ирж намайг мөргөөд цаана очоод зогсчихсон. ...Жаргал цагдаа руу дуудлага өгсөн чинь манай найзууд зугтаагаад явсан. ...” /1хх 129-130/,
гэрч Б.Батмөнхийн: “...2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө манай найз НарП.М Зүүнхараагаас ирсэн гээд би өөрийн найз нар болох Г.Г, Батмөнх, П.М, Э.О, Т.Л, Ө.Д нартай Орбитын тойрог дээр 00 цаг болж байхад уулзаад бүгдээрээ Тахилтад байдаг “Ретро” гэдэг бааранд орж суухаар болоод тэнд бааранд орж бүжиглэж байгаад 2 том шил ногоон экс 0,75-тайг хувааж ууцгаасан. Тэгээд бид нар шөнийн 02 цаг болж байхад гэр гэртээ харихаар болж бүгд нэг такси барихад цагаан өнгийн приус-30 маркийн машин ирээд бид нар тэр машинд чихэж суугаад Тахилтын амны хишиг үйлчилгээний төвийн хажууд байдаг Жаргалант дэлгүүрийн тэнд очсон чинь танил ах Буяндэлгэр тэнд өөрийнхөө машинтай явж таараад бид нар уулзчихаад явсных нь дараа бүгд таксиндаа суугаад тойрог орох гээд шороон замаас засмал зам руу орох үед хажуугаар өнгөрч байсан хөх өнгийн приус-20 маркийн машинтай үл таних хоёр ах тулж ирээд хажууд зогсоод сигналдахаар нь Т.Л “тойроод яваач дээ яасан сүртэй юм бэ” гэж хэлсэн чинь нөгөө машин бид нарыг өнгөрөөд зогсож байснаа хаалгаа онгойлгоод жолооч ах нь “яасан гээд байгаа нинжа нар вэ” гээд орилоод хүчтэй ухарч тулж ирээд зогсохоор нь бид нар таксинаасаа буугаад ирсэн чинь нөгөө машинаас 2 ах бууж ирээд жолооч нь гээд эрүүндээ сахалтай ах “та нар олуулаа гээд яана гэж бодоод байгаа юм бэ” гээд уурлаад орилсон чинь манай найз нараас П.М, Ө.Д хоёр тэр ахтай барилцаад авсан. Нөгөө ах машиныхаа багажаа ухаад зогсож байхад манай найз Ө.Д тэр жолооч ахын араас нь толгой болон шанаанд нь гараараа цохихоор нь би гүйж очоод Ө.Дийг түлхээд тэвэрч аваад цаашаа явсан. Гэнэт жолооч ах нь багажаасаа төмөр том данхраад гаргаж ирээд П.М, Т.Л хоёрыг жижигхэн биетэй ахтай нь муудалцаад зууралдаж байхад нь П.Мын нуруу руу нэг, Т.Л ахын зүүн мөр рүү цохиж харагдсан. Тэгснээ бид нарыг нэг нэгээр нь хөөгөөд эхлэхээр нь би замын урд тал руу гараад зугтаасан. ... П.Мтай уулзахад ам, хамраас нь цус гарсан байдалтай, гар утсыг нь аваад явчихсан гэж хэлсэн. ...Ө.Д чулуу шидэх гэж байгаад андуураад адилхан өнгөтэй өөр машины шилийг хагалчихсан юм.” /1хх 136-137/,
яллагдагчаар П.Мын: “...Би гар утсаа хэрэг гардаг өдөр цагдаагийн байгууллага дээр ирээд хүлээж авсан. Миний гар утсыг “яасан зугтаадаг хүүхдүүд вэ” гэж хэлээд авчихсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Хохирогч Э.Эын биед учирсан хөнгөн гэмтлийг манай найз Ө.Д учруулсан. Тэрнээс өөрөөр манай найзуудаас тухайн хоёр хүний биед халдаж зодож цохисон зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу.” /3хх 17-18/,
яллагдагчаар Ц.НарП.Мын:“...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Намайг ирсэн гээд миний найзууд болох Батмөнх, Г.Г, П.М, Т.Л, Э.О, Ө.Д нар уулзахаар болзоод Орбитын тойрог дээр 23 цаг өнгөрч байхад уулзсан. ...Буяндэлгэр гэдэг ахтай таараад, салангуутаа эргээд такситайгаа зам руу эргээд орох гэсэн чинь төв замаар явж байсан хөх өнгийн приус-20 машинтай ах араар өнгөрөх үедээ сигналдах үед Т.Л “тойроод гараач юун сүртэй юм гээд орилсон, гэтэл уг машины жолооч зогсонгуутаа “юу гэнээ нинжа бацаануудаа гээд орилоод шууд машинтайгаа хүчтэй ухраад ойртоод зогсохоор нь манай машины жолооч зам руу орж байгаад урд нь гараад зогсонгуут Т.Л “бууя” гээд орилохоор нь бид нар машинаас буугаад нөгөө хүний машин руу ойртсон чинь жолооч нь машинаасаа хамт явж байсан хүний хамт бууж ирээд багаажаа онгойлгоод запаас дугуй болон элдэв юмаа гаргаж байгаад цохих юм хайгаад байгаа бололтой байхаар нь манай найз Ө.Д жолоочийн толгой болон нүүр рүү нь 1-2 удаа цохисон. Хажуугаас Г.Г хамт явж байсан жижигхэн ахын толгой руу нь гараараа 1 удаа цохисон. Нөгөө жолооч нь намайг ойртоод очиход өмсөж байсан савхин куртикээ тайлаад намайг ороолгосон юм. Тэр үед Т.Л, П.М, бид гурвыг жижигхэн ах нь цохиод байхаар нь хөөгөөд дугуй засварын баруун талд очоод П.М түрүүлээд жижигхэн ахыг гараараа цохисон чинь оноогүй, гэтэл Т.Л тэр ахыг хөлөөрөө цээж рүү нь жийгээд газар унангуут нь дээр нь гарч суугаад ноцолдоод байж байсан чинь цаанаас жолооч ах гартаа төмөр данхраад барьж гүйж ирээд миний араас цохих гээд хөөгөөд байхаар нь би өргөн гудамж руу зугтаасан. ...Хохирогч Э.Эын биед манай найз Ө.Д зодож цохиж гэмтэл учруулсан.” /3хх 31-32/,
яллагдагчаар Г.Гийн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. ...хөх өнгийн приус-20 маркийн машинтай хүмүүс сүртэй сигналдаад дөнгөж өнгөрөөд зогсож байснаа хаалгаа онгойлгоод жолооч нь гээд нэг ах “яаж яваад байгаа нинжа нар вэ" гээд орилоод хүчтэй ухарч ирээд машинд тулаад зогсохоор нь бид нар таксинаасаа буугаад очиход нөгөө машинаас 2 ах бууж ирээд шууд багажаа онгойлгоод нэг юм хайгаад эхэлсэн чинь жолооч нь гээд сахалтай ах “та нар олуулаа гээд яах гээд байгаа юм бэ дээрэлхэх гээд байгаа юм уу гээд уурлаж орилоод багажнаасаа данхраад гаргаж ирэхэд нь манай найз Ө.Д тэр ахыг эхлээд толгойны ар хэсэг рүү нэг удаа, шанаанд нь 1-2 удаа цохиод шууд ноцолдоод эхэлсэн. ...Нөгөө жижиг ахын араас П.М, Т.Л хоёр хөөж гүйж очоод барьж аваад газар унагааж байгаад дээр нь гараад суучихсан байсан чинь нөгөө өндөр ах шууд данхраадаа барьж ирээд Лхагва-Эрдэнийн зүүн мөр рүү нь данхраадаараа цохиод авснаа бид нарыг цохих гээд хөөхөд бүгд тал тал тийшээ зугтаасан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /3хх 12-14/,
яллагдагчаар Ө.Дийн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... хөх өнгийн приус-20 маркийн машинтай ах сигналдаад өнгөрөөд зогссон чинь Т.Л ах тойроод гараач сүртэй пизда вэ гээд орилоход жолооч ах хаалгаа онгойлгоод “ална шүү нинжа бацаан минь” гээд шууд машинтайгаа ухраад тулаад бараг мөргөх гээд зогсохоор нь Т.Л ах “наад машиныхаа урд нь гараад зогсчих” гэсэн чинь таксины жолооч зам руу ороод урд нь гараад зогсохоор нь Т.Л, П.М хоёр эхлээд хаалга онгойлгоод буухаар нь бид нар араас нь дагаад машинаас буусан. Тэр хоёр шууд машинаасаа буугаад багажаа онгойлгоод хутга шөвөг хайгаад байгаа бололтой байхаар нь бид нар хажууд нь очоод би “яасан юм бэ ахаа, бид нар зүгээр л явж байна шүү дээ гэсэн жолооч ах багажаасаа хутга шөвөг хайгаад байгаа бололтой ухаад байхаар нь би айгаад шууд тэр жолооч ахын толгойных нь араас болон шанаанд нь нийт 2- 3 удаа гараараа цохисон. Хажууд нь зогсож байсан ахыг нь манай найз П.М цохисон боловч оноогүй. Тэгтэл НарП.Мыг нөгөө жижиг ах куртикээрээ нэг ороолгоод, хөөгөөд гүйхээр нь П.М, Т.Л хоёр тэр ахын хойноос гүйж очоод Т.Л шууд цээж рүү нь өшиглөж унагаагаад тэр 3 ноцолдоод байсан. ...НарП.М, П.М хоёрыг жижигхэн ах хөөгөөд гүйхээр нь бид нар замын цаанаас хараад зогсож байсан юм. ... Миний биед ил харагдах гэмтэл шарх байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” /3хх 21-23/,
яллагдагчаар Э.Оын: “...приус-20 машины жолооч сигналдаад гарахаар нь Т.Л арын суудал дээрээс “тойроод гараач сүртэй юм бэ” гээд орилсон. Жолооч нь өнгөрч зогсонгуутаа бид нартай хэрэлдээд эхэлсэн. ...Тэгээд бид нар машин дотор сууж байсан чинь Т.Л бууя, бууя гээд орилоод эхэлсэн бөгөөд хаалга онгойлгоод буусан чинь нөгөө жолооч ах түрүүлж буугаад машиныхаа багажийг онгойлгочихсон хамт явсан нэг залуутай юм хайгаад байсан. Т.Л, Ө.Д хоёр түрүүлж буугаад жолоочтой хэрэлдээд байж байсан чинь Ө.Д жолоочийн толгойны ар болон шанаа руу нь цохисон чинь нөгөө хажууд байсан ах Ө.Дийг цохих гэсэн. Тэр үед машинаас бууж ирсэн жижиг ахыг Г.Г гараараа цохисон чинь хажууд нь зогсож байсан НарП.Мыг нөгөө жижигхэн ах цохих гээд хөөхөөр нь Т.Л, НарП.М, П.М нар араас нь хөөгөөд контейнерын хажууд буюу дугуй засварын орчимд барьж аваад зодолдоод эхэлсэн юм. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” /3хх 26-28/,
яллагдагчаар Т.Лхагва-Эрдэнийн: “...хөх өнгийн приус-20 маркийн машинтай 2 ах хажуугаар өнгөрөхдөө бид нарыг хараад сигналдаж урдуур орж “нинжа нар” гэж хараагаад зогссон. Тэгэхээр нь би машинаас бууж амжаагүй байсан болохоор тэр хоёр ахад “нинжа гэж юу гээд байгаа юм бэ, сүртэй шдээ тойроод гарчхаач” гээд орилсон чинь машинаасаа бууж ирээд тэр хоёр ах шууд машиныхаа багажийг нээж байгаад нэг зүйл хайгаад “та нар олуулаа гээд дээрэлхэнэ гэж бодоо юу, та нарыг одоо алнаа” гээд орилж байх үед нь Ө.Д түрүүлээд жолоочийн толгойн ар тал болон шанаа руу цохисон чинь хажууд нь байсан жижигхэн ах шууд манай найз НарП.Мыг өмсөж байсан савхин куртикээ тайлаад ороолгоод харанхуй гудамж руу хөөгөөд гүйхээр нь би манай найзыг барьж зодох гэж байна гэж бодоод араас нь гүйж очоод тэр ахыг бариад авсан чинь хажууд П.М ирчихсэн цохих гэж байгаад оноогүй. Би тэр ахыг жийгээд тэр ах надтай ноцолдож байгаад хамт газар унасан, тэгсэн чинь миний араас нөгөө өндөр жолооч ах нь гартаа төмөр данхраад барьчихсан гүйж ирээд хажууд зогсож байсан П.Мыг нуруунд нь цохиод, намайг бас цохих гэж байхаар нь би зугтаах гээд бостол надтай ноцолдож байсан ах миний хөлнөөс зуураад би зугтааж амжаагүй. Өндөр ах нь барьж байсан данхраадаараа миний толгой руу цохих үед би бултсан чинь миний зүүн талын мөр болон эгэм тус газар цохисон. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” /3хх 35-37/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ө.Д, Ц.НарП.М, П.М, Т.Л, Э.О, Г.Г нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн Ө.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч П.Мын өмгөөлөгч Б.Балжидмаа “...П.Мыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэх, эд хөрөнгө устгах, гэмтээх үйлдэл хийж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй. Тухайн үйл явдал нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад болсон бөгөөд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад зам дээр болон зам дагуу ямар нэгэн хүмүүс болон орон сууц, айл өрх харагдахгүй ба өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдогч нар нь ойр орчим дахь ажил үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан, эсхүл оршин суугч, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг гэж нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд халдаж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан идэвхтэй үйлдэл байна. Дээрх үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан нийтийн хэв журмын бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж нь өөрөөсөө бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох басамжлах, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, өөрийн ичгүүргүй зан авир, балмад жигшүүрт үйлдлээр бусдын анхаарлыг татахыг эрмэлзэх зэрэг сэдэлтэй байдаг бөгөөд өөрийгөө бусад хүмүүсээс бүх талаар илүү, давуу гэдгийг ямар ч аргаар хамаагүй батлан харуулах зорилготой байхаас гадна гэмт санаа сэдлийн хувьд эмх замбараагүй, гэнэт үүссэн шинжтэй, урьдчилан төлөвлөөгүй, хүрэх үр дүн тодорхойгүй байдаг.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ө.Д, Ц.НарП.М, П.М, Т.Л, Э.О, Г.Г нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ такси барин төв зам руу нийлэх үед төв замаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан Э.Этай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар Э.Эын жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд гарч тээврийн хэрэгслийг зогсоолгон шүүгдэгч нар бөөнөөрөө тээврийн хэрэгслээс бууж ирэн, шүүгдэгч Ө.Д нь хохирогч Э.Эын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, түүний шанаа болон толгойн ар хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисноос эмх замбараагүй байдал үүсэж, улмаар шүүгдэгч нар хохирогчдын биед халдах, чулуу шидэх, тээврийн хэрэгслийн шилийг чулуугаар цохиж хагалах зэргээр нийтээр хүлээн зөвшөөрсөн хэв журмыг бүлэглэн зөрчсөн шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу прокуророос шүүгдэгч Ө.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.НарП.М, П.М, Т.Л, Э.О, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Л, Э.О, Г.Г, Ц.НарП.М нарыг хөнгөн гэмт хэрэг үйлдэж, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон тэдний хувийн байдал, хохирогч нар “гомдол, саналгүй” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Л, Э.О, Г.Г, Ц.НарП.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгиин 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
шүүгдэгч Ө.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ө.Дийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч П.Мад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, тэдгээрийн гэм бурууд тохирсон байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/622 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Мын өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүгдэгч П.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/622 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Мын өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ