Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2025/01519

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2025/01519

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Ч

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/01545/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1986 онд 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 он хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртэл хугацаанд адуу маллаж байсан. Тэгээд ардын армийн 022 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаагаад 1990 онд халагдсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол дээрх хугацаанд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй болсон. Би анх шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд адуучнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 3/118 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Батлан хамгаалахын төв архивын лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11/412 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №74 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 2-11 дэхь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Ч гийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын архивын хуулбар, Батлан хамгаалахын төв архиваас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын архивын хуулбарыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Б , П.С нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 15, 16-18, 19, 21-23, 29-32 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ч.Ч нь өндөр настны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч Ч.Ч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд адуучнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Тус сумын Бадрал нэгдэлд 1986-1988 онуудад малчнаар ажиллаж байсан Ч**ын Ч гийн цалингийн лавлагааг 70 дугаар дансыг үндэслэн гаргаж хүргүүлэв гэх бичилттэй 3/118 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан Ч.Ч гийн 1986 оны 09-12 дугаар сар, 1987 оны 02-12 дугаар сар, 1988 оны 01-9 дүгээр сар, 12 дугаар сард олгосон цалин хөлсний бичилттэй 70 дугаар дансны архивын хуулбар, (хавтаст хэргийн 3-7 дахь тал)

ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Ч**. 6. Нэр: Ч ...14. Ажилладаг байгууллага: Бадрал нэгдэл. Ажилд орсон он: 1986, цех, тасаг бригад: Агар, эрхэлдэг ажил: адуучин, эрхэлж эхэлсэн он: 1986, оршдог сум: Цагаан-Уул...бүртгэсэн он, сар, өдөр: 1988.10.12 ... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 18 дахь тал)

Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Ч**ын Ч гийн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг хуулбарлан хүргүүлэв гэх бичилттэй 577 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 1988 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын Овог нэр: Ч** Ч , төрсөн он сар өдөр нас: 1970.03.01, яс үндэс: халх, үндсэн захиргаа: Цагаан-Уул, одоо байгаа хаяг: Агар...Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар ажил албан тушаалын ажил хийж байсан: Агар бригадын Зосын хэсэгт адуучин... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 21-23 дахь тал)

Гэрч Л.Б ы ...Ч.Ч нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэл Агар багт илгээлтээр гарч, малчин болсон. 1986 оны 06 сараас 1988 оны 10 сард цэргийн албанд явах хүртлээ аав Ч**, ээж Ч нарын хамт адуу маллаж байсан. Ээж нь саальчин байсан...тасралтгүй ажиллаж байсан...Би 1988 онд 10-р анги төгсөөд сургуульд явсан. 1993 онд төгсөөд цэргийн албанд явж дээд боловсролтой тул 1 жил алба хаасан...бид нэг ангид суралцаж, 1986 онд 8-р анги төгсөж байсан. 39 хүүхэд төгсөж, үүнээс 19 хүүхэд илгээлтээр гарч 20 хүүхэд 9-р ангид орж байсан. Илгээлтээр гарсан хүүхдийн нэг нь Ч юм...Бид байнга холбоотой, уулздаг байсан учир түүнийг 1986-1988 онд мал маллаж байсан талаар мэдэх юм... гэх мэдүүлэг, гэрч П.С гийн ...Ч.Ч тэй 1986 онд 8-р анги төгсөж байв...Ч.Ч нь ангийн хэсэг хүүхдүүдийн хамт илгээлтээр хөдөө гарсан. Бадрал нэгдэлд 1986 оны 06 сараас 1988 оны 9, 10 сар хүртэл адуучнаар ажилласан. 1988-1990 онд цэргийн алба хаагаад цэргээс ирээд...Бадрал нэгдэлд адуучин хийсэн...тасралтгүй ажиллаж байсан...Би 1988 онд 10-р анги төгсөөд Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд элсэж, Хужирт бригадад малчнаар 1991 он дуустал ажилласан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Нэхэмжлэгч Ч.Ч гийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Ч өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Ч.Ч гийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн баримт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №74 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, Батлан хамгаалахын төв архивын лавлагааны хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар албан бичгийг Нийгмийн даатгалын газарт гаргасан тул хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байна. (хавтаст хэргийн 17, 11, 8, 9 дэхь тал)

6. Нэхэмжлэгч Ч.Ч д холбогдох зарим тушаал байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1988, 1990 оны тушаал шүүж үзэхэд Ч.Ч г малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/412 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 10 дахь тал)

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тоос овогт Ч**ын Ч гийн, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА