| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03380/И |
| Дугаар | 312/ШШ2026/00533 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 312/ШШ2026/00533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
О******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О***********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **********
Хариуцагч: ********* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,689,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *Зээлдэгч ******албарын Оюут тооцооны төвтэй 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******** тоот Барьцааны гэрээ байгуулан өмнө зээлийн үлдэгдэл болох 23,819,567.15 / хорин гурван сая найман зуун арван есөн мянга таван зуун жаран долоо зууны арван тав/ төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 3,000,000 /гурван сая/ төгрөгийг зээлэн нийт 26,819,567.15 /Хорин зургаан сая найман зуун арван есөн мянга таван зуун жаран долоо зууны арван таван/ төгрөг, зээл авсан. Иймд 2025 оны 10 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөр oндсэн зээлийн төлбөр 13,828,527.63 төгрөг, зээлийн хүү 6,071,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 788,812 төгрөг, нийт 20,689,040 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 261,395.20 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч ***** шүүхэд гаргасан хариу тайлбар ирүүлээгүй:
3.Хариуцагч ****а шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
4.Нэхэмжлэгчээс гаргаж өгөн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... *** болон ****нар нь тус банкны ******* тоот барьцааны гэрээ байгуулан тус тус 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 13,828,527.63 төгрөг, зээлийн хүү 6,071,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 788,812 төгрөг, нийт 20,689,040 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 261,395.20 төгрөг гаргуулж ******д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэв.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбараар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ***** дугаартай зээлийн гэрээ, ****** тоот барьцааны гэрээ байгуулан тус тус 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан үйл баримт тогтоогдсон.
4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Хаан банк ХК нь хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
6.Хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 13,828,527.63 төгрөг, зээлийн хүү 6,071,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 788,812 төгрөг нийт 20,689,040 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байгаа.
7.Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн хүсэлтээр түүнийг хүү төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй юм.
8.Иймд хариуцагч ****** нараас зээлийн гэрээний үүрэгт 20,689,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх үндэстэй байна.
9.Нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,395 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 261,395 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****-д олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,689,040 төгрөг гаргуулан ********-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,395 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 261,395 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА