Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 312/шш2026/00534

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **********

Хариуцагч: *********нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 13,974,325 төгрөг гаргуулах тухай иргэний тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч ******,

Хариуцагч ********а,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2019 оны 8 сарын 06-ны өдөр ******** тоот зээлийн гэрээ байгуулан 4,700,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авахдаа ирээдүйд орох цалингийн орлого барьцаалсан. 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 3 сарын 30-ны өдөр хүртэл нийт 4 удаагийн хүсэлтээр 18,645,608.84 төгрөгийн цалингийн зээл авсан. /Зээлийн өргөдөл, зээлийн гэрээ, барьцааны гэрээг хавсралт бичиг баримтад хавсаргав/ 2022 оны 10 сарын 10-ны өдөр ЗГ/49208288 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 7,938,108.51 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 2,061,000 төгрөг нийт 9,999,108.51 төгрөгийн онлайн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авахдаа БГХ/49208288 тоот барьцааны гэрээ байгуулан цалингийн орлого барьцаалсан. 2022 оны 10 сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 сарын 10-ний өдөр хүртэл хугацаанд нийт 15 удаагийн хандалтаар 15,065,000 төгрөгийн онлайн цалингийн зээл нэмж авсан байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж 224 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн цахим хэлбэрээр хийх хэлцэлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Иймд хариуцагч нараас 13,974,325 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

3. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд: Надад эвлэрэн хэлэлцэх санал байна. Би 8,200,000 төгрөгийн хохиролтой. Би өөрөө сайн үйлсийн аян хийдэг байсан. Манай найзууд нийлээд миний хохирлыг төлж өгөх гэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хавраас цалинтай ажил хийгээд банкны зээлийг аль болох хурдан хугацаанд төлөх саналтай байна. Өнгөрсөн 9-11 сар хүртэл цалинтай ажил хийсэн боловч 1,800,000 төгрөгийг хохирол руу авсан. Анх зээл авахдаа ээжийгээ батлан даагчаар оруулсан. Сүүлд авсан зээлүүдийг ээждээ хэлээгүй авсан гэсэн тайлбарыг гаргасан.

4.Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч ***** нар нь зээлийн гэрээ байгуулан 4,700,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлж авсан. Бусад зээлийг хариуцагч ****** нь дангаараа авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй.

  7. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн, хариуцагч нар гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүргийг хүлээжээ.

8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Зээлдэгч буюу хариуцагч нар нь Зээлийн гэрээний 2.1.3, 2.1.4-д зааснаар зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлснээс төлөх нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирч, эргэн төлөх хуваарийг тогтсон ч зээлдэгчээс гэрээний дээрх нөхцөл болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар төлөлтийг хугацаандаа төлөөгүйгээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13,974,325 төгрөг болсон болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

9. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар гэрээгээр үүрэг хүлээсэн тул хариуцагч нар нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

10. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, 242.11.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.

11. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *****оос үндсэн зээл 12,520,396 төгрөг, зээлийн хүү 1,418,327 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,601 төгрөг, нийт 13,974,325 төгрөг гаргуулан ********-д олгож шийдвэрлэв.  

12.Хариуцагч ***** 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, бусад гэрээнд гарын үсэг зураагүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Баярболдоос улсын тэмдэгтийн хураамжаар 227,822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч *****оос 13,974,325 төгрөг гаргуулан *******-д олгож, хариуцагч ******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******оос улсын тэмдэгтийн хураамжаар 227,822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА