| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03097/И |
| Дугаар | 312/шш2026/00535 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 312/шш2026/00535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,103,574.63 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ренчинханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцагч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 26,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ****** тоот барьцааны гэрээ байгуулж,
-О********** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 57.1 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,
-**** сум, 21-р байг, **** тоот хаягт байршилтай тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******** дугаартай, 562 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэглээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,174,998.31 төгрөг, зээлийн хүү 6,400,680.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,696.94 төгрөг, нийт 18,612,376.26 төгрөг төлсөн.
Иймд 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 13,825,001.69 төгрөг, зээлийн хүү 4,120,651.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157,921.06 төгрөг, нийт 18,103,574.63 төгрөг гаргуулах.
Зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар бмелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүцэтгэлийг хангуулах. Үүнд:
-***** дугаартай, 57.1 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,
-********** дугаартай, 562 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг дэмжиж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгч талын гаргаж байгаа шаардлагыг дэмжиж байна. 2-т хуульд зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчид илт хохиролтой нь тогтоогдсон бол шүүх зээлийн хүүг багасгана гэж заасан байдаг. Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа үндсэн зээл нь 13,000,000 төгрөг байна. Гэтэл зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нь зээлийн үндсэн төлбөрийн тал хувьтай тэнцэж байгаа нь зээлийн хүү хэт өндөр байна гэж үзэж байна. Зээлдэгчид илт хохиролтой байна. Өмнө нь зээлдэгч 12,000,000 төгрөг төлсөн. Гэтэл тэрний тал хувь нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү байсан. Өөрөөр хэлбэл 12,000,000 төгрөг төлөөд хүүнд нь 6,000,000 төгрөг төлсөн байсан. Тийм учраас энэ нь зээлдэгчид илт хохиролтой байна гэсэн үг юм. Тэгэхээр зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү гэсэн нэмэлт тайлбарыг гаргаж байна. Зээлийн хүүг бууруулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ****ы улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ***** дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 741 дугаартай итгэмжлэл, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн хүсэлт, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, *****ын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******ын газар эрхийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, зээл төлөх мэдэгдлүүд зэргийг гаргаж өгсөн байна.
4. Хариуцагчаас: хариуцагчийн хариу тайлбар, ******т олгосон итгэмжлэл, ******д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч*****ь хариуцагч ********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,103,574.63 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь 12,000,000 төгрөг төлсөн. Гэтэл тэрний тал хувь нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү байсан. Өөрөөр хэлбэл 12,000,000 төгрөг төлөөд хүүнд нь 6,000,000 төгрөг төлсөн байсан. Тийм учраас энэ нь зээлдэгчид илт хохиролтой байна гэсэн үг юм. Тэгэхээр зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү гэсэн нэмэлт тайлбарыг гаргаж байна. Зээлийн хүүг бууруулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн тайлбар гаргасан.
3. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Зээлдэгч Д*******-тай 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/202351680654 тоот зээлийн гэрээг байгуулж, 26,000,000 төгрөгийг жилийн 23,4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар **** дугаартай, 562 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар зэргийг барьцаалж зээл авсан болох нь тогтоогдож байна.
5. Хариуцагч ***** нь дээрх зээлийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч *****аас шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл үндсэн зээлийн төлбөр 13,825,001.69 төгрөг, зээлийн хүү 4,120,651.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 157,921.06 төгрөг, нийт 18,103,574.63 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба зээлдүүлэгч ****** нь зээлдэгч *******т зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэж, шат дараалсан арга хэмжээ авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна.
8. Иймд хариуцагч хариуцагч ******аас зээлийн гэрээний үүрэгт 18,103,574 төгрөг гаргуулан *******-д олгож, барьцааны гэрээгээр барьцаалагдсан орон сууц, газраар үүргийн гүйцэтгэлийг хангах эрхтэйг Хаан банк ХК-д мэдэгдэх нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч ******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,468 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******аас улсын тэмдэгтийн хураамж 248,468 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч *******ас зээлийн гэрээний үүрэгт 18,103,574 төгрөг гаргуулан *******К-д олгож, барьцааны гэрээгээр барьцаалагдсан
-******** дугаартай, 562 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангах эрхтэйг Хаан банк ХК-д мэдэгдсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,468 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 248,468 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА